Нийслэлийн Өргөө Амаржих Газар

-2021.05.18-ний өдөр Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Нийслэлийн Өргөө амаржих газрын Амбулаторийн хэсгийн эмч, эмнэлгийн ажилчид халдвар хамгааллын дэглэмийг баримталж “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ” өдөрлөг зохион байгууллаа. Өдөрлөгөөр:

-Гэр бүл төлөвлөлт, жирэмснээс хамгаалах арга, хэрэгсэл, үргүйдэл, БЗХӨ-өөс сэргийлье зэрэг сэдвийн хүрээнд сургалтын хэрэгсэл дэлгэж Амбулаториор үйлчлүүлж буй нийт 85 үйлчлүүлэгчид болон тэдний ар гэрийнхэнд зөвлөгөө өгч гарын авлага, брошур, постер тараав.

-Гэр бүлийн сайн сайхан ирээдүй тухайн улс орны хувьд хамгийн чухал үнэт зүйл юм. Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 26 жил болж байгаа бөгөөд Монгол улсын хувьд энэхүү өдрийг энэ жил 16 дахь удаагаа Өргөө амаржих газар 4 дахь удаагаа тэмдэглэн өнгөрүүлж байна.