JA slide show
Нийслэлийн Өргөө Амаржих Газар

Томуу, томуу төст өвчин

E-mail Print PDF

Томуу, томуу төст өвчнийг үүсгэгч анхдагч шалтгааны 95% орчим нь вирүс бөгөөд 200 гаруй нэр төрлийн вирүс амьсгалын замын хамшинжээр илрэх өвчин үүсгэдэг байна.

Томуугийн вирүс

Томуугийн А хэв шинжийн вирүс нь маш хувьсамтгай, тахиа, шувуу, гахай зэрэг амьтдад өвчин үүсгэх ба амьтнаас хүнд халдварлан улмаар томуугийн цартахал үүсгэх чадвартай бол томуугийн В, С вирүс нь хувирамтгай шинж чанар багатай юм. Өвчний нууц үе ихэвчлэн 1-5 хоног байна. Бие шархирах, толгой хүчтэй өвдөх, чичрүүдэс хүрэх, ядрах, сульдах, өндөр халуурах шинж тэмдэг илэрнэ.

Дэлгэрэнгүй...
 

ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ГАДНА ЗАМ ТАЛБАЙГ ТОХИЖУУЛЖ, ЭХЭМҮТ ОЛОН УЛСЫН ЖИШИГТ НИЙЦСЭН НИСДЭГ ТЭРЭГНИЙ ЗОГСООЛТОЙ БОЛЛОО...

E-mail Print PDF

2018.12.27-ны өдөр Нийслэлийн удирдлагууд “Өргөө” амаржих газар, ЭХЭМҮТ-ийн гадна зам, талбайн тохижилтын ажилтай танилцлаа. Тус үйл ажиллагаанд НИТХ-ын дарга С.Амарсайхан, Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ЭМЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар, Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо.

Дэлгэрэнгүй...
 

Нийслэлийн Өргөө Амаржих Газрын эх баригч Ц.Халиун “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭЭДЛЭГЧ ИРГЭН” боллоо.

E-mail Print PDF

2018 оны 10-р сарын 26-ны өдөр Улаанбаатар чуулгын тэнхимд Нийслэлийн албан байгууллага, хамт олны дунд “Эрүүл мэндийг дэмжигч байгууллага”, “Эрүүл мэндээ дээдлэгч өрх, иргэн” шалгаруулах ажлыг 14 дахь жилдээ амжилттай зохион байгуулж Нийслэлийн Өргөө Амаржих Газрын эх баригч Ц.Халиун “ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭЭДЛЭГЧ ИРГЭН” боллоо. Эх баригч Ц.Халиундаа амьдралд нь аз жаргал, ажил үйлсд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Ёслолын ажиллагаанд НЗД-ын орлогч П.Баярхүү, НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Ж.Эрдэнэбат болон Эрүүл мэндийг дэмжигч шилдэг байгууллага, өрх, иргэний төлөөллүүд оролцлоо.

Дэлгэрэнгүй...
 

Нийслэлийн Өргөө Амаржих Газрын 90 жилийн ойн баяраар шагнагдсан эмч, ажилчиддаа баяр хүргэе.

E-mail Print PDF

Монгол Улсын иргэн болж төрсөн үүргээ нэр төртэйгөөр биелүүлж, хүн ард, улс орныхоо хөгжил дэвшилд эх нялхсын эрүүл мэндийн төлөө үнэтэй хувь нэмэр оруулсан хүндэт эрхмүүд Та бүхнээр Төр маань ажлын хамт олон чинь бахархаж байна.  Та бүхэнд ажлын амжилт хүсэн ерөөе.

Дэлгэрэнгүй...
 

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН 90 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ ТӨРИЙН ОРДОНД ЁСЛОЛ ТӨГӨЛДӨР БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

E-mail Print PDF

Нийслэлийн Өргөө амаржих газар үүсэн байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн арга хэмжээ 2018 оны 10-р сарын 20-ний өдөр Төрийн ордонд ёслол төгөлдөр болж өндөрлөлөө. Монголын эрүүл мэндийн салбарын хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан түүхэн он жилүүдээ дурсаж мөн1 жилийн турш ууган төрөх эмнэлэгээ алдаршуулсан 9 том арга хэмжээ бүтээн байгуулалт, ажил, үйлс бүтээлээ  дүгнэж хамт олон, ахмад ажилчид, зочидтой нэгэн өдрийг хамтдаа баяр хөөртэй, аз жаргалтай өнгөрүүллээ.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 2 -с 219

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик мэдээ













Томуу, томуу төст өвчнөөс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

ХДХВ-ын халдвараас сэргийлцгээе!


Төрөлтийн мэдээ

2018.11.27-ны өдөр 28 эх амаржсанаас 14 охин, 14 хүү мэндэлжээ.

Монголын үрс маш олон болох болтугай.

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Нярайн сувилагч - 4

2. Нярайн эмч - 5

3. Яаралтай тусламжийн эмч - 1

4.  Эх баригч - 6

5. Дотоод хяналт шалгалт эрхэлсэн ажилтан-1

6. Эмнэлзүйн Эм зүйч - 1

7. Программ, хангамж сүлжээний инженер - 2

8. Асрагч - 4

9. Хүчил төрөгчийн техникч - 1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

657268
ӨнөөдөрӨнөөдөр161
ӨчигдөрӨчигдөр1007
Энэ 7 хоногЭнэ 7 хоног2007
Энэ сарЭнэ сар17992
НийтНийт657268
Таны IP хаяг:54Dot163Dot19Dot57

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement