JA slide show
Нийслэлийн Өргөө Амаржих Газар

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР ISO 9001:2015 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦОО СТАНДАРТЫН ГЭРЧИЛГЭЭ АВАХ ЭРХИЙГ ХАНГАЛАА...

E-mail Print PDF

2019.10.18-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газар ISO 9001:2015 Чанарын менежментийн тогтолцоо стандартын баталгаажуулалтын дүнгийн хурлаар удирдлагын багийн гишүүд баталгаажуулалтаа амжилттай хамгаалж стандартын гэрчилгээг 3 жилээр авах боломжтой боллоо. Хамт олондоо ажлын амжилт хүсье!

Дэлгэрэнгүй...
 

“ТӨРСНИЙ ДАРААХ ҮЕИЙН СЭТГЭЛ ЗҮЙ” сэдвээр сургалт зохион байгууллаа.

E-mail Print PDF

2019.10.17-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас зохион байгуулдаг Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг Монгол улсад шинэ иргэн бэлэглэж буй жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд зориулж 14 хоногт 1 удаа зохион байгуулдаг билээ. Ээлжит сургалтыг хуваарийн дагуу "Төрсний дараах үеийн сэтгэл зүйн байдал” сэдвээр НӨАГ-ын сэтгэл зүйч Б.Ариунцацрал явууллаа. Сургалтанд нийт 10 ээж оролцов.

 

ЖИРЭМСНИЙ ҮЕД НЭМСЭН ЖИНГ ТӨРСНИЙ ДАРАА ХЭРХЭН ХАСЧ, ЭРЧ ХҮЧЭЭ СЭРГЭЭХ ТУХАЙ

E-mail Print PDF

Ээж болно гэдэг баяр хөөр дүүрэн үйл явдал хэдий ч та жин нэмж, мөн ядарч байна уу. Төрсний дараа жингээ хасч, эрч хүчээ сэргээх 8 зөвлөгөөг танд хүргэж байна.

Эрүүл саруул хүүхдээс гадна шинэхэн ээжүүдийн хамгийн их хүсдэг 2 зүйл бий. Үүнд: Жирэмсэн үедээ нэмсэн жингээ хасах, тэнхэрч эрч хүчтэй болох. Унжсан гэдэс минь арилах болов уу, нарийхан жинсэн өмдөө дахин өмсөж чадах болов уу хэмээн санааширч суугаа бол тиймээ, та чадна гэж хэлмээр байна. Гэхдээ яарч болохгүй.

Дэлгэрэнгүй...
 

ӨНӨӨДӨР "ДЭЛХИЙН ХҮНСНИЙ ӨДӨР"

E-mail Print PDF

Дэлхийн Хүнсний Өдөр”-ийг жил бүрийн 10 дугаар сарын 16-ны өдөр олон улсад тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.
НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага 1945 оны 10-р сарын 16-нд анхны хурлаа хийж, үүсэн байгуулагдсан түүхэн өдрийг 1981 оноос “Дэлхийн Хүнсний Өдөр” болгон тэмдэглэдэг болсноос хойш өдгөө 38 жилийн нүүрийг үзэж байна.
Жил бүрийн энэхүү өдрийг өлсгөлөн, ядуурал, хоол тэжээлийн дутагдал, хомсдлыг бууруулах хүнсний баталгаат болон аюулгүй байдлыг хангахад чиглэсэн онцлох сэдвийн хүрээнд тухайн сэдэвт төр олон нийт хамтын нөхөрлөлийн анхаарлыг хандуулахыг зорьдог.

 

“САЙН ТУРШЛАГА-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА...

E-mail Print PDF

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран “Сайн туршлага-2019” арга хэмжээг 2019.10.11-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохион байгуулагдлаа.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ жил НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв оролцсоноос НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР НЬ:

-“КАДАВР ДЭЭРХИ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ ХИЙХ АРГАЧЛАЛ” бүтээлээр амжилттай оролцож, шилдэг бүтээлээр шалгарсан тул сайн туршлагын санд бүртгэж ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР ГЭРЧИЛГЭЭ

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 12 -с 263

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.15-ны өдөр 43 эх амаржсанаас 25 охин, 18 хүү мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Эрдэм шинжилгээ сургалт, гадаад харилцааны менежер - 1

3. Нярайн эмч – 1

4. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

5. Даатгалын эмч - 1

6. Эх баригч - 4

7. Нярайн сувилагч – 2

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

108852
ӨнөөдөрӨнөөдөр660
ӨчигдөрӨчигдөр1135
Энэ 7 хоногЭнэ 7 хоног660
Энэ сарЭнэ сар25389
НийтНийт1088521
Таны IP хаяг:35Dot172Dot195Dot82

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn