JA slide show
Нийслэлийн Өргөө Амаржих Газар

"Хөхөө хэрхэн бэлтгэх вэ?, хөхөөр хооллолт, хөхний асаргаа, сувилгаа” сэдвээр сургалт зохион байгууллаа.

E-mail Print PDF

2019.08.29-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас зохион байгуулдаг Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг Монгол улсад шинэ иргэн бэлэглэж буй жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд зориулж 14 хоногт 1 удаа зохион байгуулдаг билээ. Ээлжит сургалтыг хуваарийн дагуу "ХӨХӨӨ ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?, ХӨХӨӨР ХООЛЛОЛТ, ХӨХНИЙ АСАРГАА, СУВИЛГАА” сэдвээр эх баригч Баасандулам, сувилагч А.Сауле сургалт явууллаа.
Тус сургалтанд 15 жирэмсэн ээж, түүний гэр бүлийнхэн хамрагдав.

 
 

ТОМУУ, ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЭХ ЗӨВЛӨМЖҮҮД

E-mail Print PDF

Томуу, томуу төст өвчин нь вирүсээр үүсгэгддэг амьсгалын цочмог халдварт өвчин юм. Амьсгалын замын цочмог халдварт өвчин нь халуурах, толгой өвдөх, ханиалгах, хамраас нус  гоожих, үе мөч, булчингаар өвдөх буюу ерөнхий хордлогын шинжээр илэрдэг.

Ханиад томуу болон агаар дуслын замаар халдварладаг өвчнүүдээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал арга бол дархлаажуулалт юм. Тиймээс бага насны хүүхдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх бусад арга замуудын  талаар  Нийслэлийн эрүүл мэндийн газраас гаргасан зөвлөмжийг хүргэж байна.

Дэлгэрэнгүй...
 

“ЧАНАРЫН БОДЛОГО, ЗОРИЛТ, ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭ” сэдвээр сургалт зохион байгууллаа.

E-mail Print PDF

2019.08.21-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газар ISO 9001:2015 Олон улсын чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран “Чанарын бодлого, зорилт, гүйцэтгэлийн үнэлгээ” сэдвээр НЭМГ-ын эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанарын ахлах мэргэжилтэн Э.Энхжаргал Өргөө амаржих газрын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд сургалт хийлээ.

Сургалтаар: 1. Гүйцэтгэлийн үнэлгээний тухай ойлголт, ач холбогдол

2. Гүйцэтгэлийн үнэлгээний үе шат

3. Гүйцэтгэлийн үнэлгээний талаар хийсэн судалгааны талаар

4. Гүйцэтгэлийн үнэлгээний сайн туршлага  зэрэг 4 сэдвийг тусгаж сургалтыг явууллаа.

 

Зөвлөмж: Тэмбүү өвчин түүнээс сэргийлье!!!

E-mail Print PDF

Дэлхий дахинд жил бүр БЗДХ-ын 340 сая орчим тохиолдол бүртгэгддэгийн 12 сая орчим нь тэмбүү өвчин байдаг байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын/ДЭМБ/ тооцоолсноор жил бүр 2 сая жирэмсэн эмэгтэй тэмбүү өвчинтэй оношлогдон ойролцоогоор 12 сая ураг зулбах, амьгүй төрөх, нярай бага жинтэй төрөх зэрэг хүндрэл гардаг. Эмчлэгдээгүй буюу дутуу эмчлэгдсэн тэмбүүтэй эхээс төрсөн хүүхдийн 25 орчим хувь нь амьгүй буюу жин багатай төрөх, 25-30% нь нярай үедээ нас барах, 5 орчим хувь нь эмгэг гаж хөгжил, 40 хүртлэх хувьд нь төрөлхийн тэмбүү өвчин тохиолддог. Дэлхий дахинаа баримталж буй БЗДХ-аас сэргийлэх хянах 2006-2015 оны стратегид төрөлхийн тэмбүү өвчнийг устгах зорилт орсон байдаг.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 20 -с 264

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Шинэ Коронавирусийн "эсрэг хамтдаа"



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.23-ны өдөр 34 эх амаржсанаас 12 охин, 23 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Эх баригч - 4

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

110017
ӨнөөдөрӨнөөдөр141
ӨчигдөрӨчигдөр1887
Энэ 7 хоногЭнэ 7 хоног141
Энэ сарЭнэ сар37041
НийтНийт1100173
Таны IP хаяг:3Dot229Dot142Dot175

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn