JA slide show
Бидний тухай Түүхэн замнал

Түүхэн замнал

E-mail Print PDF

Нийслэлийн Өргөө амаржих газрын буурал түүхийн шаргал хуудсанд нэрээ мөнхлөн үлдээж эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах нэр төртэй үйлсэд хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн алтан гартай, алдар хүндтэй эмч нар, эх баригч, сувилагч, асрагч, эмнэлгийн нийт ажилтнууддаа болон энэ буянтай сайхан ууган амаржих газарт анхны дуугаа хадааж мэндэлсэн нийт монголчууддаа таны унасан газар, угаасан ус, эх хүйн холбоотой төрөлх Нийслэлийн Өргөө амаржих газрын тань түүхэн замналыг толилуулъя.
Монгол Улсын 8 хүн тутмын нэг, Нийслэл Улаанбаатар хотын 3 хүн тутмын нэг нь 1-р амаржих газар мэндэлсэн нь манай эмч бурхад, хүйн ээж нарын нөр хичээнгүй хөдөлмөрийн ач буян билээ.
Тус амаржих газраас:
1. 1960 онд Нийслэлийн 2-р амаржих газар
2. 1962 онд Цацраг туяа эмнэлэг
3. 1966 онд 3-р амаржих газар
4. 1987 онд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төв, ЭНЭШ-ний хүрээлэн салбарлан байгуулагдсан юм.


Нэгдүгээр Амаржих Газрын барилга 1928 он

Боржин чулуун хөшөө 1951 он

 1951 он

Клиникийн нэгдүгээр амаржих газар 2013 он

Манай хамт олны дундаас 85 жилийн хугацаанд Ардын эмч 1, МУ-ын Гавъяат эмч 13, 20 гаруй эрдэмтэн, 30 гаруй клинкийн профессор төрөн гарсан нь бид бүхний бахархал юм.
Монгол улсын 1928 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн Засгийн газрын эрхлэх товчооны гишүүдийн 59 дүгээр хурлын тогтоолоор тэр үеийн төв больниц, клиник эмнэлгийн дэргэд 3 сувилагчийн орон тоотой 6 ортой 900 төгрөгний төсөвтэй төрөх тасаг үүсгэн байгуулагдсан нь Улаанбаатар хотын КЛИНИКИЙН НЭГДҮГЭЭР АМАРЖИХ ГАЗРЫН үндсэн суурь нь болжээ. Таван жилийн дараа 1933 онд Төв больницын мэс заслын тасгийг түшиглүүлэн 10 ортой эмэгтэйчүүдийн тасгийг байгуулснаар эмэгтэйчүүдийн өвчний тусламжийг  үзүүлэх болсон байна. Энэ үед үндэсний боловсон хүчин хараахан бэлтгэж амжаагүй байсан учир ЗХУ-аас уригдаж ирсэн их бага эмч, эх баригч нар ажиллаж байлаа.
Төрөх тасгийн дэргэд 1955 онд 100 ортой эмэгтэйчүүдийн тасгийг бие даасан больницын хэмжээнд байгуулан ажиллажээ. Одоо тус тасаг нь бүх төрлийн эмэгтэйчүүдийн өвчнийг эмчлэх мэс засал, эмчилгээний салбар тасгуудтай эмэгтэйчүүдийн өвчин судлалын орчин үеийн эмнэлэг оношлогооны аргуудыг нэвтрүүлэх гол төв болон улсын чанартай тусламжийг үзүүлж байна.
Тус амаржих газрыг БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1967 оны 12 дугаар сарын 30-ны № 396 дугаар тогтоолын дагуу 1968 онд КЛИНИКИЙН АМАРЖИХ ГАЗАР болгон өргөтгөсөн байна.
1978 онд амаржих газрын 50 жилийн ойг тохиолдуулан тус газрыг -<Алтан гадас> одонгоор шагнасан юм.
Тус амаржих газар ажиллаж байсан хамт олны дотроос Д.Тамжав, Г.Дуламжав, Ц.Дэмид, Д.Цэвэлмаа, Б.Бадам. Б.Жав, Б.Үйлст, Б.Бүлтэн, Ч.Содномпил нар хүний гавьяат эмч, М.Дамбадорж, гавьяат багш цолоор тус тус шагнагдаж, Б.Жав , Б.Лувсан-Ёндон, С.Дорж, Д.Ичинхорлоо, Д.Цэндсүрэн, Д.Дариймаа, Д.Баттогтох, Ш.Цэрэнсамбуу, Г.Баясгалан, Ч.Мядаг, Т.Одбайгаль, А.Дүүрэнбилэг, Д.Уранчимэг, С.Мөнхзул нар Анагаах ухааны дэд эрдэмтний зэрэг хамгаалжээ.

Ч.Дариймаа, Б.Үйлст, Ч.Содномдил, Б.Бүлтэн, М.Энхтуяа, Д.Энхбаяр, С.Баясгалан, Д.Оюунцэцэг, Б.Лхамаахүү, Н.Эрдэнэцэцэг, Н.Бадрах, Д.Өнөржаргал нар клиникийн профессор цол хүртсэн байна.

Амаржих газрын шинэ өргөтгөлийг 2011 – 2012 онд Цаст констракшин ХХК барьж 2013 онд 150 ортой орчин үеийн техник тоног төхөөрөмж бүхий өргөтгөлийг хүлээлгэн өгсөн. 2013 оны 06-р сарын 15 наас шинэ өргөтгөл ашиглалтанд орж шинэ бүтэц зохион байгуулалттайгаар эхчүүд, эмэгтэйчүүддээ эмчилгээ үйлчилгээ үзүүлж ажиллаж байна.

Тус өргөтгөл нь орчин үеийн шаардлага хангасан мэс заслын вакум өрөөтөй, хүчилтөрөгчийн нэгдсэн системтэй, цахилгааны саатал гарсан тохиолдолд гурван секундын дотор тогоор хангах дизель цахилгаан үүсгүүртэй, тусгай хоол зөөдөг, зорчигчын гэх хоёр төрлийн лифттэй зэрэг олон давуу талтай эмнэлэг юм.
Одоо манай амаржих газар 240 ортой эх барихын тасаг, 100 ортой эмэгтэйчүүдийн тасаг, 50 ортой нярайн тасаг гэсэн нийт 390 ортойгоор үйл ажиллaгаа явуулж байна.

Клиникийн нэгдүгээр амаржих газар 2014 он

Манай байгууллага нь Итгэлцэл-Найрсаг Харилцаа уриан дор үйл ажиллагаагаа явуулан чанартай үйлчилгээ, мэргэжлийн тусламжийн чанар, багаар ажиллах чадвар, олон нийтийн оролцоо, сургалт сурталчилгааны үйл ажиллагаагаараа үнэлэгддэг юм.

— 2014 оны 9-р сарын 22-ны НЭМГ-ын А/97 тоот тушаалаар Нийслэлийн Өргөө амаржих газар болон нэршил өөрчлөгдсөн.

                                                                                                             

—  Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 17-ны А/70 тоот тушаалын дагуу Нийслэлийн өргөө амаржих газрын даргын 2015 оны 07 дугаар сарын 31-ны А/54 тоот тушаалаар Эмгэг нярайн тасгийг 23 ортойгоор 2015 оны 08 дугаар сарын 01-нээс нээн ажиллуулсан.

Нэгдүгээр амаржих газар нь дараах зохион байгуулалт бүтэцтэй:

- Захиргааны хэсэг

- Дэмжих хэсэг

- Эх барихын тасаг

- Эмэгтэйчүүдийн тасаг

- Нярайн тасаг

- Амбулаторийн хэсэг гэсэн нийт 487 эмч, эмнэлгийн мэргэжилтэнтэй, 413 ортойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.

 


Төрөлтийн мэдээ

2017.11.16-ны өдөр 34 төрөлтөөс 14 охин, 21 хүү мэндэлжээ.

ЗАРЛАЛ

2017 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Сувилагч - 5

2. Нярайн сувилагч - 2

3. Эм зүйч - 1


Эхийн сүү-Эрүүл хүүхэд

Эх баригчийн нэг өдөр

Төрөлт

Тоолуур

423484
ӨнөөдөрӨнөөдөр199
ӨчигдөрӨчигдөр413
Энэ 7 хоногЭнэ 7 хоног2548
Энэ сарЭнэ сар8173
НийтНийт423484
Таны IP хаяг:54Dot80Dot146Dot251

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement