JA slide show
Бидний тухай Тасаг, хэсэг Нярайн тасаг Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ нь НӨАГ-т нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа

Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ нь НӨАГ-т нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг хандивлалаа

E-mail Print PDF

1Монгол хүүхдүүд Эх орондоо эрүүл чийрэг өсөн торних боломжийг нэмэгдүүлэхэд туслах зорилготой байгуулагдсан Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ нь сайн санаат дэмжигчдийнхээ хүчээр 7 дах төслөө амжилттай хэрэгжүүлэн Нийслэлийн Өргөө амаржих газрын Нярайн стационарт нийтдээ 18,2 сая төгрөгний үнэтэй Фото эмчилгээний аппарат 6 ширхэг, шарлалт хэмжих билиметр аппарат 2 ширхэгийг хандивласан юм. Фото эмчилгээний аппаратны хүртээмж нэмэгдсэнээр нярайн эмгэг шарлалтын хүндрэлээс үүдэлтэй цус харвалт болон тархины саажилтаас сэргийлэх, билиметр хүртээмжтэй болсноор нярайн шарлалтыг цусны шинжилгээнд үндэслэж оношлох шаардлагагүй, цаг хэмнэж хатгалтын тоог бууруулж халдвараас сэргийлэх хүчин чадал нэмэгднэ. Тус байгууллага нь энэхүү төслөө өөрийн вэб болон фэйсбүүк хуудсаараа танилцуулан сайхан сэтгэлт 66 албан байгууллага, хувь хүний хандиваар санхүүжүүлсэн байна. Хандивлагч нар дунд бурханы оронд одсон дотны хүнийхээ гэгээн дурсгалд зориулан хандивласан гэр бүлүүд, сар бүр цалингаасаа 20000 төг хандивладаг хувь хүн, 5 сая төг хандивласан Амбер ХХК, хандивын иогийн хичээл зохион байгуулсан иогчин бүсгүй зэрэг Монголынхоо нялх үрсийн төлөө гэсэн сэтгэлтэй олон олон хүний дэмжлэгтэйгээр өнөөдрийн хандивласан тоног төхөөрөмж НӨАГазарт ирлээ. Эрүүл үрс-Гэрэлт ирээдүй ТББ болон нийт хандив өгсөн байгууллага, хувь хүн, гэр бүлүүдэд НӨАГ-ын хамт олноос талархал дэвшүүлж байна.Та бүхний буянтай сайхан үйлс бүхэн дэлгэрч байх болтугай.


 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.12-ны өдөр 41 эх амаржсанаас 19 охин, 23 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Дүрс оношлогооны техникч - 1

9. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

104361
ӨнөөдөрӨнөөдөр597
ӨчигдөрӨчигдөр1145
Энэ 7 хоногЭнэ 7 хоног597
Энэ сарЭнэ сар20536
НийтНийт1043619
Таны IP хаяг:100Dot26Dot176Dot182

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ