JA slide show
Бидний тухай Халдвар хяналтын алба ХАЧИГТ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ

ХАЧИГТ ХАЛДВАРТ ӨВЧНИЙ ТАРХАЛТ

E-mail Print PDF

Хачгаар дамжих халдварын сэжигтэй 2005-2016 оны 2353 тохиолдол бүртгэгдэж 1182 (50.2%) тохиолдол нь батлагдаж 10 (0.9%) нь нас барсан байна. Энэ нь 100000 хүн амд хачгаар дамжих халдварын өвчлөл 0.74-6.3 байна.

                                                 

2016 оны эхний 7 сард бүртгэгдсэн тохиолдлын тоог өмнөх онууд болон мөн үетэй харьцуулсан үзүүлэлт




                                                 

2005 оноос хойш хачгаар дамжих халдварын өвчлөл тасралтгүй нэмэгдсэн үзүүлттэй байна. 2016 оны эхний 6 сарын байдлаар хачгаар дамжих халдварт өвчний сэжигтэй тохиолдлын тоо өмнөх онуудын мөн үеийн дундажаас 2,7 дахин их, батлагдсан тохиолдлын тоо 2014-2015 онуудын мөн үеүдтэй ижил түвшинд бүртгэгдсэн байна.


ХАЧИГТ ЭНЦЕФАЛИТ ӨВЧИН

Хачигт энцефалит нь флавивирүсээр үүсгэгдэн иксодын төрлийн хачгаар дамжин халдварлаж, төв болон захын мэдрэлийн системийг сонгомлоор гэмтээн  эмнэл зүйн олон хэлбэр, явцаар илэрдэг, байгалийн голомтот халдварт өвчин юм.

Үүсгэгч: Үүсгэгч вирус нь Европын, Сибирийн, Алс Дорнодын гэсэн 3 дэд хэв шинжтэй. Алс Дорнодын хачигт энцефалитын вирусээр үүсгэгдсэн энцефалит нь эмнэл зүйн хувьд хүнд хэлбэрээр тохиолдож, нас баралт өндөртэй байдаг. Манай улсад Сэлэнгэ аймгаас түүвэрлэсэн Ixodes persulcatus зүйлийн хачигнаас Сибирийн дэд хэв шинж болох Васильченко, Заусаев омгийг, мөн Булган аймагт хачигт энцефалитаар өвчилсөн өвчтөнөөс Алс Дорнодын дэд хэвшинж болох  TBEV-MN-2008 омгийг тус тус ялгасан.

Тархалт: Манай улсад Ixodes persulcatus зүйлийн хачиг нь Хэнтий, Хангайн нурууны ой модтой бүс нутагт тархсан бөгөөд хачгийн тоошил, халдварын тархалт нь газар бүрт харилцан адилгүй. Судлаачид уг хачгийн халдварын тархалт манай оронд 3.4% гэж тодорхойлсон. Сэлэнгэ, Хөвсгөл, Архангай, Булган, Төв, Хэнтий, Орхон, Дорнод зэрэг 8 аймгийн ой, тайгын бүсийн 29 сумын нутагт хачигт боррелиоз, энцефалитын зөөвөрлөгч хачиг Ixodes persulcatus-ын 71  байгалийн голомт байдгийг эрдэмтэд тогтоосон.

Халдвар дамжуулагч, тээгч: Дамжуулагч хачиг нь ойн хулгана, үхэр, хонь, ямаа, чоно, үнэг, буга, бор гөрөөс, зурам зэрэг 250 гаруй зүйлийн том, жижиг хөхтөн амьтад, 100 гаруй төрлийн шувуунд шимэгчилдэг. Хачгийн шүлсний булчирхай, үржлийн эрхтэнд вирус үржиж зэрлэг амьтдаар дамжин байгальд тархан голомт үүсгэдэг, зэрлэг амьтад, мал ихэвчлэн тодорхой шинж тэмдэггүй далд хэлбэрээр өвчилдөг.

Халдвар дамжих зам: Халдвар  хүнээс хүнд дамжихгүй, харин эхээс урагт халдвар дамжих эрсдэлтэй. Вирусээр халдварлагдсан хачиг хүн, амьтадын цус сорох үед вирусыг цусанд дамжуулах мөн хоол боловсруулах замаар (халдвар авсан ямаа, үхрийн түүхий сүү, мах) халдварлана.

Өртөмхий бие: бүх насныхан уг халдварт өртөх эрсдэлтэй

Нууц үеийн хугацаа: 7-14 хоног

Улиралчлал: Нийт өвчлөлийн 51,9 % нь 6-8 дугаар сард  бүртгэгддэг.

Эмнэл зүйн шинж тэмдэг, хэлбэрүүд: Эмнэл зүйн хэлбэрээр халууралтын, менингитийн, менинго-энцефалитийн, голомтот энцефалитийн, менингоэнцефаломиелитийн, полирадикулит,  невритийн гэж ангилдаг. Хугацаагаар нь цочмог, ужиг, архаг, зэрэглэлээр хөнгөн, дунд зэргийн, хүнд, маш хүнд, хүндрэлээр өвөрмөц хүндрэл (архаг энцефалит, тодорхой эрхтэний саажилт, тэнэгрэл), өвөрмөц бус хүндрэл (зүрхний булчингийн шигдээс,  уушигны  хатгалгаа) гэж ангилна. Эхэндээ толгой бага зэрэг өвдөж, нойр муудна. Бие суларч, мэдрэлийн ёзоор өвдөнө. Ид үедээ 39-40 хэм халуурна. Нүүр улайж, нүдний салстын судсууд тэлж, толгой хүчтэй өвдөж, үе мөч, ууц нуруугаар шархирч өвдөнө. Өвчний 2-4 дэх өдрөөс мэнэнгийн шинжүүд тод илэрч, хүзүү, дал мөр, дээд мөчний булчинд сул саажилт үүсч, өвчтөн гараа өргөх, нугалах, тэнийлгэх, хөдөлгөөн хийж чадахгүй болж, хүзүүний булчин суларсанаас толгойгоо эгц тогтоож чадахгүй толгой унжих шинж илэрдэг. Онцлог нь архагших ба үүний илрэл нь эпилепсийн уналт ба  саажилт улам гүнзгийрдэг.

Эмчилгээ: Өвчтөнийг зөөвөрлөхгүй, хэвтрийн дэглэмд тухайн аймаг, сумын эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ.

  • Хачигт энцефалитын эсрэг иммуноглобулиныг кг жинд 0,1 мл тунгаар бодож өдөрт 2 удаа булчинд 4 хоног тарина.
  • Иодантипириныг  0.2 -аар өдөрт 3 удаа 5 өдөр, 0,2 грамаар өдөрт 3 удаа 3 өдөр, 0,1 г өдөрт 2 удаа 5 өдөр хоолны дараа  уулгана.
  • Неовир 12.5%-2.0 булчинд 48 цагийн зайтай 5 удаа тарина.
  • Виферон-3-ыг 1 сая МЕ өдөрт 2 удаа 10 хоног тарина.
  • Реаферон-ЕС ( интерферон  ) 500000МЕ өдөрт 2 удаа 10 хоног
  • Амоксициллин 0.5 өдөрт 3 удаа халуун хэвдээ болтол  хэрэглэнэ.

Шинж тэмдгийн эмчилгээ: Хүнд үед дархлал сэргээх, хордлого тайлах,  тархины хаван бууруулах ба цусан хангамж  сайжруулах бэлдмэлүүд ба хорт бодисыг саармагжуулах болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй фермент эмчилгээг өргөн  хэрэглэнэ.

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.06-12.08-ны өдрүүдэд 77 эх амаржсанаас 41 охин, 39 хүү, ихэр 3 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103694
ӨнөөдөрӨнөөдөр1071
ӨчигдөрӨчигдөр1417
Энэ 7 хоногЭнэ 7 хоног2488
Энэ сарЭнэ сар13859
НийтНийт1036942
Таны IP хаяг:18Dot205Dot60Dot226

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ