JA slide show
Бидний тухай Тасаг, хэсэг Дэмжих хэсэг Эм жирэмсэн эх болон урагт сөргөөр нөлөөлөх нь

Эм жирэмсэн эх болон урагт сөргөөр нөлөөлөх нь

E-mail Print PDF

 Жирэмсэн үед эм хэрэглэх нь хамгийн түвэгтэй, хариуцлагатай асуудлын нэг юм. Учир нь жирэмсэн үед эхийн хэрэглэсэн эм эхэсээр дамжин урагт хүрч тєрєл бүрийн сєрєг нєлєє үзүүлж болно.

Эм урагт хэрхэн нөлөөлөх нь жирэмсний хугацаанаас хамаардаг.

  • Эхний 17 хоногт үр хөврөл хөнөөгдөх буюу хортой нөлөө үзүүлдэг.
  • Үр хөврөлийн эрхтэний тогтолцооны  хөгжлийн үед (18-55 хоногт) аль нэгэн эрхтэн системийн гаж хөгжил үүсч болно.
  • Ургийн өсөлт хөгжлийн үе буюу 56 хоногоос хойших үед эмийн нөлөөгөөр ургийн хөгжил саатах, эрхтэн системийн үйл ажиллагааны эмгэгүүд үүсч болно.
  • Төрөхийн өмнөх 1 сар орчмын үе буюу жирэмсний сүүлийн сард хэрэглэсэн эм эхийн төрөх үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж болохын зэрэгцээ төрсний дараа нярайн гадаад орчинд дасан зохицох чадварт муу нөлөө үзүүлдэг.

Жирэмсэн үед эмийг хэрэглэх зайлшгүй шаардлага гарвал эмчээс зөвлєгөө авч, хориглох заалт бий эсэхийг тодорхой мэдсэний дараа хэрэглэх нь зүйтэй.

Жирэмсэн эх:

  • Жирэмсний эхний 3 сард аль болох эм хэрэглэхгүй байх.
  • Ургийн хөгжилд эм муугаар нөлөөлєхгүй үед, эмчийн заалтаар эмийг хэрэглэх.
  • Урагт хэрхэн нөлөөлөх нь тодорхойгүй, шинэ эмийг жирэмсэн үед хэрэглэхгүй байх.
  • Эмийг аль болох эмчилгээний бага тунгаар хэрэглэх зарчмыг баримталбал та болон таны үр хүүхдийн эрүүл мэндэд ашигтай.

Жирэмсэн үед сөрөг нөлөө үзүүлдэг нь илэрхий болсон эмийг урагт нөлөөлөх байдлаар нь:           Хүчтэй, дунд, бага сөрөг нөлөөтэй гэж ангилдаг.


Жирэмсэн үед хүчтэй сөрөг нөлөө үзүүлэх (ургийн хөгжлийг зогсоох, зулбуулах, амьгүй ураг төрүүлэх г.м) эм:

  • Цитостатикууд: метотрексат, циклофосфамид, винкристин, фторурацил гэх мэт
  • Мөөгөнцөрийн ба хавдрын эсрэг нөлөөт антибиотикууд: актиномицин, рубомицин г.м
  • Иммунодепрессантууд: азатиопирин г.м

Жирэмсэн үед дунд зэрэг сөрөг нөлөө үзүүлэх (ургийн гаж болон дутуу хөгжил г.м) эм:

  • Зарим антибиотик: аминогликозидын ба тетрациклиний бүлэг (Хлорамфеникол, гентамицин, стрептомицин, тетрациклин, доксациклин г.м)
  • Хими заслын зарим эм: аминохинолоны уламжлалын болон хининий бэлдмэл (ципрофлоксацин, офлаксацин, делагил г.м)
  • Таталдаа намдаах зарим эм: дифенин (Phenytion), финлепсин карбамазепин г.м
  • Паркинсонизмыг эмчлэх эм (леводопа)
  • Литийн давс
  • Стероид ба стеройд бус үрэвслийн эсрэг нөлөөт эм (преднизолон, индометацин г.м)
  • Ууж хэрэглэдэг чихрийн шижингийн эсрэг нөлөөт эм (метформин)
  • Нейролептик эм: (галоперидол г.м)
  • Этилийн спирт
  • Шууд бус нөлөөт антикоагулянт (варфарин г.м)
  • Бамбай булчирхайн хордлогыг эмчлэх эмүүд (мерказолил г.м)

Жирэмсэн үед бага зэрэг сөрөг нөлөө үзүүлж болох (ургийн төрөлтийн хүндрэл үүсэх, эхийн артерийн даралт унах г.м) эм:

• Сульфаниламидууд, ялангуяа бисептол (септрин)

• Микробын эсрэг нөлөөт нийлэг эм (метронидазол г.м)

• Гурван цагирагт антидепрессант г.м (амитриптилин г.м)

• Транквилизатор (мепробамат г.м)

• Бэлгийн гормон (эстрогенууд г.м)

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.21-ны өдөр 35 эх амаржсанаас 16 охин, 19 хүү мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Эх баригч - 4

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Дүрс оношлогооны техникч - 1

9. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

109233
ӨнөөдөрӨнөөдөр1342
ӨчигдөрӨчигдөр1621
Энэ 7 хоногЭнэ 7 хоног4474
Энэ сарЭнэ сар29203
НийтНийт1092335
Таны IP хаяг:18Dot210Dot24Dot208

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn