JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Жирэмсэн эмэгтэйчүүдэд Төрөлтийн үед хэрхэн зөв дүлэх вэ?

Төрөлтийн үед хэрхэн зөв дүлэх вэ?

E-mail Print PDF

Хүүхдийг төрөх замаар хэрхэн доошлуулдаг вэ?
Төрөлтийн хоёрдугаар үед буюу умайн хүзүү бүрэн нээгдсэн үед хүүхдийг төрөх замаар доошлоход эхийн дүлэлт чухал үүрэг гүйцэтгэдэг.
Умайн хүзүү бүрэн нээгдсэний дараа аяндаа доошоо тулж дүлмээр мэдрэмж төрөх болно. Энэ үед зөв дүлэх нь төрөлтийн явцыг шийдвэрлэх асуудлуудын нэг болдог. Жирэмсэн байхдаа төрөлтийн үед зөв дүлэх талаар мэдлэгтэй болох нь өөрийгөө төрөлтөнд бэлдэх бэлтгэлийн нэгэн салшгүй хэсэг болдог.

Төрөлтийн үед хэрхэн зөв дүлэх вэ?
Ихэнх тохиолдолд төрөлтийн үед эх баригч эмч дүлэлтийг удирдаж зохицуулдаг. Төрөлтийн хоёрдугаар үеийн явцад умайн базлалт бүрийн үед гүнзгий амьсгал авч түгжин дүлж эхлэх хэрэгтэй. Энэ үед хэвлийн булчингаа чангалаж амьсгалаа түгжин болоцоотой хэмжээгээр доош нь даралт үүсгэж эх баригч эмчийг арав хүртэл тоолтол үргэлжлүүлэн жигд дүлээрэй. Үүний дараагаар дахин гүнзгий амьсгал авч түгжин дахин арав хүртэл тоолтол дүлнэ. Энэ маягаар умайн базлалт бүрийн үед гурван удаа дүлэхийг хичээгээрэй.
Умайн базлалтын үед чангарч хүчдэл нь нэмэгдсэн умайн хананаас ихэст очих цусан хамгамжийн хэмжээ тодорхой хэмжээгээр буурдаг. Харин умайн базлалт хоорондын үед ихсийн цусан хамгамж эргэн сэргэж ургийг хүчилтөрөгч хоол тэжээлийн бодисоор хангаж байдаг тул энэ үед сайтар амарч дараагийн дүлэлтэнд бэлдэх хэрэгтэй
Умайн хүзүү 10 см болж бүрэн нээгдсэний дараа буюу төрөлтийн хоёрдугаар үед эхлэмэгц ихэвчлэн дүлж эхлэдэг бөгөөд хүүхэд төрөхийн өмнөхөн хүртэл үргэлжилдэг. Харин хүүхдийн толгой цухуйж гарч ирэх үед хярзангийн урагдал үүсэхээс сэргийж дүлэлтийг зогсоодог гэдгийг мартаж болохгүй.

Өөрөө аяндаа үүсдэг дүлэлтийг зориудын дүлэлтээс хэрхэн ялгах вэ?
Өөрөө аяндаа үүсэх дүлэлт бол нэг талаас физиологийн асуудал бөгөөд ургийн толгой доошилж шулуун гэдэсийг дарж бага аарцгийн хөндийд орж ирэх үед рефлексийн замаар аяндаа дүлэх мэдрэмж төрдөгөөр тайлбарлагддаг. Харин умайн хүзүү бүрэн нээгдээгүй үед ургийн толгой доошлох болон умайн хүзүүний урд уруул умдаг яс, ургийн толгойн завсарт хавчуулагдах зэргийн үед дүлэх мэдрэмж эмгэг хэлбэрээр үүсч болдог бөгөөд энэ тохиолдолд дүлж болохгүй. Учир нь умайн хүзүү бүрэн нээгдээгүй байгаа үед дүлвэл умайн хүзүүний урагдал үүсгэх эрсдэлтэйг санаарай.
Харин зарим жирэмсэн эмэгтэйчүүдэд ялангуяа төрөлтийн үеийн өвдөлт намдаасан үед дүлэх мэдрэмж төрөхгүй байж болдог. Дүлэх мэдрэмж умайн базлалтын хамгийн оргил үед л төрөх болохоос байнга мэдрэгдэхгүй байж болно. Харин ураг доошилж аарцгийн ёроолд даралт үүсгэх үед базлалт болгоны үед дүлэх мэдрэмж хүчтэй үүсдэг.

Дүлэлтийн ач холбогдол болон анхаарууштай талууд
Төрөлтий үед зөв дүлэх нь төрөлтийн хоёрдугаар үеийн үргэлжлэх хугацааг богиносгож өгдөг. Ургийн толгой аарцгийн ясан хэсгээр дамжин өнгөрөхдөө зулайн яснууд заадсаараа зөрж хэмжээгээ багасгаж өгдөг. Энэ үед мөн ургийн тархины цусан хангамж даралтын улмаас багасаж ирдэг. Харин буруу дүлж ургийн толгойг аарцгийн ясан хэсэгт удаан байлгах нь ураг бүтэх эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг мартаж болохгүй.
Хэдий тийм боловч нөгөө талаас төрөлтийн үед эмх замбараагүй, удирдлагагүй, хэт хүчтэй дүлвэл дараах эрсдэлүүд үүсч болохыг анхаарах хэрэгтэй. Үүнд:
• Эхийн аарцгийн ёроолын болон шээс дамжуулах замын гэмтэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх
• Хярзангийн урагдал үүсэх шалгаан болно.
• Ургийн толгойд гэмтэл үүсэх эрсдэлийг нэмэгдүүлэх
• Ураг бүтэх эрсдэлийг ихэсгэх.
• Вакуум татгуурга, щипцы тавиж төрөх болон кесар хагалгааны давтамжыг нэмэгдүүлж болно.

 


Төрөлтийн мэдээ

2017.09.24-ны өдөр 13 төрөлтөөс 4 охин, 9 хүү мэндэлжээ.

ЗАРЛАЛ

2017 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

1. Сувилагч - 5

2. Нярайн сувилагч - 2

3. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн техникч - 1

4. Эх баригч - 1

5. Нярайн эмч - 1

6. Лаборант - 1


Эхийн сүү-Эрүүл хүүхэд

Эх баригчийн нэг өдөр

Төрөлт

Тоолуур

399609
ӨнөөдөрӨнөөдөр416
ӨчигдөрӨчигдөр239
Энэ 7 хоногЭнэ 7 хоног416
Энэ сарЭнэ сар10405
НийтНийт399609
Таны IP хаяг:54Dot162Dot107Dot122

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement