JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Нярайн асаргаа Усанд оруулахын ач холбогдол

Усанд оруулахын ач холбогдол

E-mail Print PDF

Арьс бол хамгаалах эрхтэн болохоос гадна амьсгалах, бодисын солилцоонд орох зэрэг олон үүрэг гүйцэтгэж байдаг. Хэдийгээр нярай хүүхэд том хүүхдүүд шиг амархан халтартаад байдаггүй боловч усанд тогтмол оруулж цэвэр байлгах нь маш чухал ач холбогдолтой. Учир нь нярай хүүхдийн арьсны хамгаалах үүрэг бусад насны хүмүүсийнхтэй харьцуулахад сул байдаг тул амархан үрэвсэж гэмтэх хандлагатай байдаг.

Арчиж угаах

Хүүхэд төрсний дараах эхний долоо хоногт буюу хүй хатаж цөглөх хүртэл зөөлөн хөвөн даавууг буцласан бүлээн усаар норгож арчиж цэвэрлэдэг. Нярай хүүхдийн нүүр, гар зэргийг цэвэрлэхээс гадна нугалаа ихтэй амархан бохирддог хэсгүүд болон бэлэг эрхтэн орчмыг хуурайлах болгондоо цэвэрлэж байх хэрэгтэй. Үзэх

Саванд хийсэн усанд оруулах
Харин хүй цөглөж эдгэрсний дараа нярай хүүхдийг усанд бүх биеэр нь оруулж угааж эхлэнэ. Таны хүүхэд жижигхэн мөн эмзэг мэдрэмтгий байгаа тул зориулалтын баннанд усанд оруулах нь тохиромжтой байдаг.

Усанд оруулахад анхаарах зүйлс
•    Хүүхдээ ганц хором ч хяналтгүй орхиж болохгүй. Хэрэв хаалганы хонх дуугарах эсвэл утсанд дуудлага ирж заавал хариулах шаардлага гарвал хүүхдээ уснаас гаргаад эсвэл тэврээд явах нь зүйтэй. Учир нь хүүхэд багахан хэмжээний усанд живж болох аюултайг мартаж болохгүй.
•    Хүүхдийг усанд оруулж байх үед усны крантыг заавал хаах хэрэгтэй. Ус гоожсоор байвал усны хэм өөрчлөгдөж хэт хүйтэн болох эсвэл халуун болж болно.
•    Усанд оруулахаас өмнө тасалгааны дулаан болон усны хэмийг тохируулж өгөөрөй. Хүүхдийг усанд оруулах тасалгааны дулаан 22-24 хэм байвал тохиомжтой.
Хүүхдээ хэрхэн усанд оруулах вэ?
1. Усанд оруулахад зайлшгүй хэрэгтэй зүйлсүүд болох алчуур, цэвэр хувцас, өлгий биеийн тос зэргийг бэлдэнэ.
2. Баннандаа 5-10 см орчим бүлээн ус хийж бэлдэх. Усны дулаан 36-37 хэм байвал тохиромжтой.
3. Хүүхдээ авч ирж хувцасыг нь тайлахын зэрэгцээ чихэнд нь ус орохоос сэргийлж хөвөнгөөр бөглөж өгч болно.
4. Нэг гараараа хүүхдийнхээ толгой болон хүзүүнээс түшиж хөлнөөс нь эхлэж аажмаар усанд дүрж оруулна.
5. Хүүхдэд зориулсан зөөлөн үйлчилгээтэй саван болон зориулалтын алчуур ашиглаж биеийн дээд хэсгээс нь доош нь мөн урд тал болон ар талыг жигд савандаж угаана. Биеийн нугалаатай хэсгүүд болох өгзөг,цавь, суга, хүзүүний нугалаа, чихний ар тал, бэлэг эрхтэн зэргийг сайтар анхаарч угаах хэрэгтэй. Мөн хөлийн болон гарын хуруу хоорондох хэсгийг угаахаа битгий мартаарай.
6. Хүүхдээ усанд оруулсны дараа бүлээн усаар дээрээс нь гоожуулж саванг арилгаж нэг гараараа хүзүү, толгойг нь түшиж нөгөө гараараа бөгснөөс нь өргөн уснаас гаргана.
7. Хүүхдээ уснаас гаргамагц дааруулалгүй биеийн алчуураар хуурай болтол арчиж өгнө. Нугалаатай хэсгүүдийг нойтон орхиж болохгүй. Сайтар арчиж хуурайшуулсны дараагаар хүүхдийн биеийн тосоор тосолж өгөх хэрэгтэй. Ингээд урьдчилан бэлдэж дулаацуулсан хувцасыг нь өмсгөж өлгийдөнө.

 

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Шинэ Коронавирусийн "эсрэг хамтдаа"



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.23-ны өдөр 34 эх амаржсанаас 12 охин, 23 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Эх баригч - 4

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

110011
ӨнөөдөрӨнөөдөр79
ӨчигдөрӨчигдөр1887
Энэ 7 хоногЭнэ 7 хоног79
Энэ сарЭнэ сар36979
НийтНийт1100111
Таны IP хаяг:3Dot229Dot142Dot175

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn