JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Жирэмсэн эмэгтэйчүүдэд ЖИРЭМСЭН ЭХ АНТИБИОТИК ХЭРЭГЛЭСНИЙ МУУ НӨЛӨӨ

ЖИРЭМСЭН ЭХ АНТИБИОТИК ХЭРЭГЛЭСНИЙ МУУ НӨЛӨӨ

E-mail Print PDF

 Жирэмслэлт, төрөлт, нярай хүүхэд асрах, хүүхдээ хөхүүлж эрүүл саруул өсгөнө гэдэг нь эмэгтэй хүний  амьдралын   нэгэн баяр баясгалан төдийгүй маш чухал үе билээ. Харамсалтай энэ чухал үед элдэв халдвар эх үр  хоёрт хоёуланд нь заналхийлж, антибиотик хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрж, антибиотик хэрэглэж болох эсэх тэр нь ирээдүйн хүүхдэд нь хэрхэн нөлөөлөх зэрэг нь эмэгтэйчүүдийн санааг зовоодог. Антибиотик гэдэг нь өвчин үүсгэгч нянгуудын өсөлтийг дарангуйлах цаашилбал устгах үйлчлэл бүхий химийн бодис юм.

Жирэмсэн үед шинээр халдвар авахаас гадна эх бие давхар болж ачаалал авснаас эхийн биед “хадгалагдаж” байсан үрэвслийн архаг голомт идэвхжсэнээс антибиотик хэрэглэх эсэх асуулт тулгардаг. Жирэмсний хугацааг 3 сараар /триместр/ эхний, дунд, сүүлийн гэж хуваадаг. Эхний гурван сард ургийн эд, эрхтэн үүсэх гол үйл явц явагддаг учир ямар нэгэн антибиотик огт хэрэглэж болохгүй, учир нь энэ чухал үед эд эрхтэний үүсэх явцад антибиотик хор хөнөөлтэй нөлөө үзүүлдэг тул ургийн гажиг үүсэх магадлалтай. Хоёрдахь гурван сард ургийн эд эрхтний хөгжил харьцангуй хэлбэржиж гүйцсэн байдаг боловч тархи болон бэлэг эрхтний хөгжил гүйцээгүй байдаг учир антибиотик хэрэглэхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Мөн энэ үед антибиотик хэрэглэвэл ургийн өсөлт саатах эрсдэлтэй.

Гуравдахь гурван сард ургийн өсөлт хөгжил харьцангуй гүйцсэн байдаг боловч эм цусаар дамжин урагт очих боломжтой ингэснээр ургийн элэг болон бусад эрхтэнд нөлөөлж тэр нь төрсний дараа 50 хүртэл хоног хүүхдийн биед хадгалагддаг төдийгүй хүүхдийн хэвийн өсөлт хөгжилтөнд сөргөөр нөлөөлдөг.
Амьсгалын замын цочмог халдвар мөн бөөр шээсний замын болон бусад эрхтэн тогтолцооны архаг үрэвслийг аль болохоор ургамлын гаралтай эм хэрэглэн эмчлүүлэх нь танд болон таны ирээдүйн үр хүүхдэд учрах эрсдэлээс сэргийлнэ.
Хамгийн гол нь жирэмсний аль ч үед өөрөө дур мэдэж антибиотик хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, хэрэглэх шаардлага гарвал зөвхөн эмчийн заавраар хэрэглээрэй.


 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.05-ны өдөр 29 эх амаржсанаас 20 охин, 10 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103458
ӨнөөдөрӨнөөдөр126
ӨчигдөрӨчигдөр1411
Энэ 7 хоногЭнэ 7 хоног126
Энэ сарЭнэ сар11497
НийтНийт1034580
Таны IP хаяг:18Dot207Dot255Dot49

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ