JA slide show
Мэдээ мэдээлэл МЭНДЧИЛГЭЭ

МЭНДЧИЛГЭЭ

E-mail Print PDF

МЭНДЧИЛГЭЭ

Монгол улсад эх барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үзүүлэх анхны байгууллага Монгол улсын ууган төрөх Нэгдүгээр төрөх буюу Өнөөгийн Нийслэлийн Өргөө Амаржих газарын маань үүсч байгуулагдсаны түүхт 90 жилийн ой 2018 онд тохиож байна.

Монгол Улсын 8 хүн тутмын нэг, Нийслэл Улаанбаатар хотын 3 хүн тутмын нэг нь 1-р ууган амаржих газар мэндэлсэн нь манай эмч бурхад, хүйн ээж нарын нөр хичээнгүй хөдөлмөрийн ач буяныг бэлэгдэн хэзээд манлайлагч, анхдагч, дэлхийн анагаах ухааны хөгжилтэй мөр зэрэгцэн алхах зорилго тавин бидний 480 гаруй гишүүн бүхий хамт олон багаараа тэмүүлэн ажиллаж байгаа билээ.

Тус амаржих газраас эхлэлтэй бусад төрөх газар, хүрээлэн, эмнэлэгүүдийн түүхэн суурийг тавихдаа 90 жилийн хугацаанд 375 000 гаруй эхийг эсэн мэнд амаржуулах нөр их ариун үйлсэд чин зүрхнээсээ хандахдаа хэзээч шантарч ухарч байгаагүй ч бяцхан үрсийн час хийх дуу, төрөх эхийн баярын нулимсыг харахдаа харин сэтгэл баясан догдолж  уяран хайлан урсах нулимсаа хэнээс ч нуугаагүй буянт үйлстнүүд өнөөдөр энэ тэнхимд цугларч 90 жилийн түүхээ хүүрнэн ярилцаж, хамт олноо дурсан өнөөгийн ололт амжилт цаашдын зорилтоо хэлэлцэх гэж нэгэн сайхан дурсамжит өдрийг хамтдаа өнгөрүүлэх гэж байгаадаа бидний зүрх цээжиндээ багтан ядан баясаж байна.

Нийслэлийн ӨРГӨӨ Амаржих Газрын буурал түүхийн шаргал хуудсанд нэрээ мөнхлөн үлдээж эх үрсийн эрүүл мэндийг хамгаалах нэр төртэй ариун үйлсэд хүч хөдөлмөрөө зориулсан үе үеийн алтан гартай, алдар хүндтэй эмч нар, эх баригч, сувилагч, асрагч, эмнэлгийн нийт ажилтнууд, энэ буянтай сайхан ууган амаржих газар анхны дуугаа хадааж мэндэлсэн нийт эх эмэгтэйчүүддээ таны унасан газар, угаасан ус, төрсөн эх хүйн холбоотой төрөлх Нэгдүүгээр төрөхийн тань түүхт 90 жилийн ойн баярын мэндчилгээг өргөн дэвшүүлж байгааг минь хүлээн авна уу!

Энэ эрхэм ариун өргөөнд төрсөн хүн бүхэнд, нийт ахмад ажилчид, алдар хүнтдэй эрхэмүүд,  НӨАГ-ын нийт эмч, ажилчиддаа эрдэм мэдлэг, оюун ухаан, эд баялаг төгс байж, урт удаан насалж, улс эх орондоо улам ихийг бүтээхийг хүсэе!

                                                                                Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Анагаах ухааны доктор Г.Баясгалан

 


Төрөлтийн мэдээ

2018.04.23-ны өдөр 45 эх амаржсанаас 24 охин, 21 хүү мэндэлжээ.

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Сувилагч - 8

2. Нярайн сувилагч - 4

3. Эм зүйч - 1

4. Нярайн эмч - 4

5. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний  эмч - 1

6. Эмнэлгийн багаж тоног төөхөрөмжийн техникч - 1 

7. Мужаан - 1 

8. Лаборант - 1 

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

Бага насны хүүхдийг цонх тагтнаас унахаас сэргийлье!

Төрөлт

Тоолуур

492889
ӨнөөдөрӨнөөдөр270
ӨчигдөрӨчигдөр558
Энэ 7 хоногЭнэ 7 хоног750
Энэ сарЭнэ сар11222
НийтНийт492889
Таны IP хаяг:54Dot166Dot172Dot33

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайваны өргөн чөлөө

 : 70111764/Бичиг хэргийн ажилтан/

 : 88286103, 70111427/Жирэмсний Хүлээн авах/

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn