JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Эмэгтэйчүүдэд Жирэмсний анхны шинж тэмдэг

Жирэмсний анхны шинж тэмдэг

E-mail Print PDF

1. Жирэмсний шинж тэмдэг

Жирэмсний анхны шинж тэмдэг ихэвчлэн жирэмсний 2-3 сартай үед илэрдэг. Жирэмсний 2 сартай /4-7 долоо хоног/ болоход жирэмсний шинж тэмдэг илэрдэг. Хамгийн энгийн нь сарын тэмдэг ирэхгүй байх Сарын тэмдэг тогтвортой ирдэг эмэгтэйн хувьд ирэх хугацаанаас 4-5 хоног хэтэрсэн бол жирэмсэлсэн байх магадлалдтай гэж бодож болно.

Жирэмсний хордлого хамгийн эртдээ 4-6 долоо хоногтойд эхэлдэг. 

Хордлого нь:

  1. Өглөө босоход огиудас хүрэхэд
  2. Гэдэс өлсөхөд дотор муухайрах
  3. Идэх дуршил өөрчлөгдөх
  4. Үнэрлэх мэдрэмж сайжрах
  5. Уйтгарлах зэрэг хүн хүнээсээ шалтгаалаад өөр өөрөөр илэрдэг.

Эхэн үедээ жирэмсний хордлого гэж танихгүй ядарсан, бие муу байна гэж хүмүүс андуурдаг. Жирэмсэлсэн байх магадлалтай хүн эм болон энержи ундаа уухынхаа өмнө тестээр шалгаж үзэх хэрэгтэй.

Жирэмсний 3 сартай /8-11 долоо хоногтой/ болоход гэдэс томрохгүй боловч, хөх хөндүүр болж, хөхний толгойн өнгө тодорно.

Жирэмсний хордлоготой байх шинж тэмдгүүд:

  1. Огиудас хүрч юм идэж чадахгүй байх
  2. Олон хүнтэй газар явахад дотор муухайрах
  3. Юм идээгүй үед дотор харанхуйлах.

Мөн ямар ч шинж тэмдэг илэрдэггүй хүн ч байдаг.

2. Жирэмсэн гэдгээ мэдсэн даруй эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй

Та жирэмсэн болсноо мэдсэн бол аль болох эрт эмнэлэгт үзүүлэх хэрэгтэй. Төрөх эмнэлэгтээ эртнээс тогтвол дараа нь тулгамдах зүйлгүй амар байх болно. Эмчийн хяналтанд орж тогтмол хугацаанд жирэмсний үзлэгт хамрагдах шаардлагатай.

 

Жирэмсний үзлэгээр:

  1. Цус дутагдал болон халдварт өвчинтэй эсэхийг шинжлэх цусны ерөнхий шинжилгээ авах
  2. Цусны даралт үзэх
  3. Шээснээс уураг болон сахарын хэмжээг шалгах шээсний шинжилгээ
  4. Савны амсар, үтрээ, савны хэвийн байдлыг шалгах дотуур үзлэг
  5. Хэт авиан оношилгоогоор ургийн зүрхний цохилтыг шалгана

Жирэмсний үзлэг нь тухайн эмнэлгээсээ шалтгаалаад өөр өөр байх ба жирэмсний 6 сар /23 долоо хоног/ хүртэл 4 долоо хоногт 1 удаа, жирэмсний 7 сартайгаас /24 долоо хоног/ 3 долоо хоногт 1 удаа, 9 сар /35 долоо хоног/ хүртэл 2 долоо хоногт 1 удаа, жирэмсний 10 сартай /36 долоо хоног/ үед долоо хоногт 1 удаа үздэг.

3. Жирэмсний эхэн үед анхаарах шаардлагатай зүйлс:

Жирэмсний 5 сар /16-19 долоо хоног/ -Тогтвортой болох хүртэл дараах зүйлс хориотой.

  1. Хүнд зүйл өргөх
  2. Өндөр өсгийтэй гутал өмсөх
  3. Эрчимтэй дасгал хөдөлгөөн хйих зэргийг анхаарч хэвлий дэх хүүхдээ хамгаалаарай

Жирэмсэн үед архи, тамхи хориотой. Мөн рентгенд харуулж болохгүй. Ялангуяа бага сартай үед ургийн эрхтэн үүсч байх үед рентгенд харуулахад урагт муу нөлөөтэй байдаг.

Жирэмсний 2-3 сар хүртэл гэдэс томрохгүй, ургийн хөдөлгөөн мэдрэгдэхүйн улмаас жирэмсэн болсноо мэдэх боломжгүй байдаг.

Жирэмсний 4 долоо хоногтой болоход хэвлий дэх ургийн төв мэдрэлийн систем болон зүрх үүсч эхэлдэг. Мөн жирэмсний 6 долоо хоногтой болоход эхо-гоор зүрхний цохилтыг сонсож болно. Жирэмсний 7-8 долоо хоногтой үед зүрх 4 ховдолд хуваагдаж, бөөр, ходоод, элэг зэрэг ихэнх дотор эрхтэнүүдийн хэлбэр үүсч эхэлдэг.

Улмаар 8-11 долоо хоногтой болоход бие болон хөл, гар нь тодорхой ялгагдахуйц болж хамар зэрэг нь мэдэгдэхүйц хэлбэртэй болж эхэлдэг.

Жирэмсний 2 сартайд 4гр орчим байдаг бөгөөд 1 сарын дараа ойролцоогоор 20гр болдог. Төрөх үедээ ойролцоогоор 3000гр хүртэл өсдөг.

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.05-ны өдөр 29 эх амаржсанаас 20 охин, 10 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103197
ӨнөөдөрӨнөөдөр210
ӨчигдөрӨчигдөр1379
Энэ 7 хоногЭнэ 7 хоног7289
Энэ сарЭнэ сар8887
НийтНийт1031970
Таны IP хаяг:3Dot229Dot122Dot219

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ