JA slide show
Мэдээ мэдээлэл “ХАВАРТАЙ УУЛЗАХ Л ХАМГИЙН САЙХАН” зохиогч, уншигчийн уулзалт өдөрлөг

“ХАВАРТАЙ УУЛЗАХ Л ХАМГИЙН САЙХАН” зохиогч, уншигчийн уулзалт өдөрлөг

E-mail Print PDF

2018.05.11-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын 90 жилийн ойн баярын хүрээнд номын сангаас “ХАВАРТАЙ УУЛЗАХ Л ХАМГИЙН САЙХАН” зохиогч, уншигчийн уулзалт өдөрлөг зохион байгуулагдаж дууслаа. Өдөрлөгийг уламжлал болгон 4 дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна. Номын сангийн үйл ажиллагаа, үйлчилгээ, цаашдын ажлын зорилтын талаар номын санч П.Бат-Оюун мэдээлэл хийлээ. Энэ жилийн номын сангийн өдөрлөг нь яруу найрагч Б.Болорцэрэнтэй хамтран, номын үнэ цэнэ, номын сангийн уншигчдынхаа тоог нэмэгдүүлэх, мэргэжлийн ном уншиж судлах боломжыг танилцуулснаараа онцлог болсон бөгөөд эмч, ажилчдын сонирхсон асуултанд хариулж ярилцлаа.

Өдөрлөгөөр оны шилдэг уншигчаа шалгаруулсан ба идэвхитэн уншигчаар угаалга ариутгалын хэсгийн С.Алтанцэцэг шалгарч өргөмжлөл, номоор шагнагдав. Мөн Эх баригч, сувилагч нарын өдрөөр байгууллагын аврагаар шалгарсан шилдэг 6 эх баригч, сувилагчийн зургийг нөхөрсөг шог зургаар зурж хамт олондоо танилцуулсан нь эмч, эмнэлгийн ажилчдад ихээхэн таалагдсан юм.Тус өдөрлөгт Яруу найрагч Б.Болорцэрэн өөрийн шүлгүүдээс уншиж, СУИС-ийн төгсөх курсын оюутан Ц.Эрдэнэцогт, мөн Нярайн тасгийн асрагч Я.Сайнзаяа нар ая дууны эгшигэн цэнхэр хадаг өргөж нэгэн сайхан оюунлаг гэгээлэг өдрийг хамтдаа хамтдаа өнгөрүүллээ.
Зохион байгуулсан НӨАГ-ын Номын санч П.Бат-Оюун, захиргаа удирдлагын хамт олондоо талархал илэрхийлье.       

 Номын цагаан буян дэлгэрэх болтугай.. 


 


Төрөлтийн мэдээ

2018.05.24-ны өдөр 43 эх амаржсанаас 20 охин, 23 хүү мэндэлжээ.

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Сувилагч - 8

2. Нярайн сувилагч - 4

3. Эм зүйч - 1

4. Нярайн эмч - 4

5. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний  эмч - 1

6. Эмнэлгийн багаж тоног төөхөрөмжийн техникч - 1 

7. Мужаан - 1 

8. Лаборант - 1 

9. Эх баригч - 2 

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

Бага насны хүүхдийг цонх тагтнаас унахаас сэргийлье!

Төрөлт

Тоолуур

507978
ӨнөөдөрӨнөөдөр163
ӨчигдөрӨчигдөр498
Энэ 7 хоногЭнэ 7 хоног3236
Энэ сарЭнэ сар12346
НийтНийт507978
Таны IP хаяг:54Dot159Dot85Dot193

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement