JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Эмчийн зөвлөгөө АМЬСГАЛЫН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИН, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

АМЬСГАЛЫН ЗАМЫН ХАЛДВАРТ ӨВЧИН, ТҮҮНЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НЬ

E-mail Print PDF

Сонгомол H1N1 вирусын халдвар маш хурдан хугацаанд уушгины хатгаа өвчнийг үүсгэж байна. Вирусуудын онцлогийг доор дурдвал:
• А дэд хэвшлийн H1N1 вирус - 38-40 хүрч халуурах, нүдний салст үрэвсэх, уушгины хатгаа үүсгэх
• Амьсгалын замын синцитиаль вирус - Халуурахгүй ханиалгах, хоолой өвдөх, нусгайрах шинж тэмдэг илэрч, уушгины хатгаа, бөглөрөлт, гуурсан хоолойн багтрал үүсгэж, амьсгалын дутагдалд оруулдаг.
• Риновирус -Хамар, залгиурын үрэвсэл үүсгэж, хамраас нус гарах, найтаах зэрэг шинж тод илэрнэ.

• Короновирус -Ханиадны шинж тэмдэг бага илэрч байгаад уушгины хатгаа үүсгэнэ.
• Бокавирус- Ерөнхий хордлогын шинж тод илэрч, залгиур улайна, цэртэй ханиалгаж хатгаа үүсгэнэ.

Аденовирус- Нус гоожих, толгой өвдөх, гүйлгэж суулгах шинж илэрч, хатгаагаар хүндэрч, ходоод гэдэсний замын үрэвсэл үүсгэнэ. 

Томуугийн В дэд хэвшинжийн вирус -Халууралт өндөр, хордлогийн шинж тэмдэг түлхүү илэрнэ. Хурдан хүндэрч, уушгины хатгаа болно. Удаан хугацаагаар цэртэй ханиалгана.

Реновирус хамар залгиурын үрэвсэл үүсгэдэг бол сонгомол H1N1 вирусийн халдвар маш хурдан хугацаанд уушгины хатгаа өвчнийг үүсгэдэг. Томуугийн тархалт ихсэх хандлагатай. Голдуу А хүрээний H1N1 вирусийн тархалт түгээмэл байна. Бага насны хүүхдүүд өндөр халуурч, халуурснаас таталт өгөх, өвчин хүндрэх зэрэг хүндрэл их гарч байна.

Томуугаар 0-2 насныхан голдуу өвдөж байна. 3-аас дээш насныхан томуугаар өвчилж, дээр нь төвөнхийн бачууралд болж хүндрэх тохиолдол их байна. Хүүхэд өвдсөн тохиолдолд хүүхдийнхээ халууныг тогтмол хянаж, 38.5-аас дээш халуурвал халуун бууруулах эмийг уулгах, шингэн сайн уулгах хэрэгтэй.

RSV, паравирус, энтеровирусын халдвар давхар явагдаж өвчлөлийн явц түргэн хүндрэх хандлагатай байна.
Иймд эмнэлгийн байгууллагаас өгч буй зөвлөмж зөвлөгөөг дагаж томуугийн халдвараас сэргийлээрэй.
1. Амны хаалт маскыг гадуур явах, эмнэлэгээр үйлчлүүлэх бүрдээ хийх (ханиадтай бол заавал хийх)
2. Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй байх, Олон нийтийн, хүн ихээр цугларсан газар очихоос зайлсхийх
3. 0-6 сартай хүүхэдтэй айлд зочлохгүй байх, зочин хүлээж авахгүй байх, бага насны хүүхдийг гадны хүнд үнсүүлэхгүй байх
4. Хүүхэд асрахын өмнө заавал гараа угаах
5. Бүх хүн дархлаагаа дэмжих (даарахгүй байх, илчлэг чанартай хоол идэх, дулаан хувцаслах, дасгал хөдөлгөөн хийх)
6. Халуун аарц, аньс, чацаргана, нэрс уух
7. Гадагшаа гарсан хүн бүр гэртээ орж ирэхдээ ам хамар хоолойгоо давс, содтой уусмалаар зайлах, гараа савандаж угаах
8. Цэвэр агаарт гарах
9. Чийгтэй цэвэрлэгээ сайн хийх. ариутгал (халдваргүйтгэлийн бодис байнга ашиглах)
10. Зөвхөн эмчийн зааврын дагуу эм уух гэсэн заавруудыг чанд дагаарай

11. Томуугын халдвараар жирэмсэн эхчүүд өвдөх нь ихсэж байна. Дээрх урьдчилан сэргийлэх арга хэмжээг дагаж мөрдөж, хэвшүүлэхийг анхааруулж байна.

Нийслэлийн Өргөө амаржих газрын Халдварын сэргийлэлт хяналтын алба


 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.06-12.08-ны өдрүүдэд 77 эх амаржсанаас 41 охин, 39 хүү, ихэр 3 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103697
ӨнөөдөрӨнөөдөр1102
ӨчигдөрӨчигдөр1417
Энэ 7 хоногЭнэ 7 хоног2519
Энэ сарЭнэ сар13890
НийтНийт1036973
Таны IP хаяг:18Dot205Dot60Dot226

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ