JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Эмчийн зөвлөгөө Улаанбурхан гэж юу вэ? Хэрхэн энэхүү өвчнөөс сэргийлэх вэ...

Улаанбурхан гэж юу вэ? Хэрхэн энэхүү өвчнөөс сэргийлэх вэ...

E-mail Print PDF

Энэ өвчин амьсгалын замаар халдварлаж, ихэвчлэн бага насны хүүхдэд элбэг тохиолддог халдварт өвчин юм. Улаан бурханаар өвдсөний дараа насан туршийн дархлаа үүсдэг.

Илрэх шинж тэмдэг

  • Халдвар авснаас хойш 2-4 хоногийн хугацаанд далд байдалтай байж, ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй байж болно.
  • Үүний дараа дараах шинж тэмдгүүд илэрнэ
  • Халуурах
  • Нүд улайх, нуухтах
  • Нус гоожих, ханиах
  • Улмаар өндөр халуурч, нүүр, хүзүүнээс эхлэн дээд, доод үе мөчүүд рүү шилжих замаар бүх биеэр жижиг улаан гүвдрүүтэй тууралт гарна. 
  • Энэ нь улаан бурханы онцлог шинж юм. Тууралт нь загатнахгүй ба аажимдаа гуужиж, арьсан дээр бага зэргийн нөсөө үүсгэдэг.
  • Мөн хоолой өвдөж, хүзүүний арын булчирхай томорч, гараар барьж үзэхэд тэмтрэгдэнэ. Хэрэв улаан бурханаас сэргийлэх тарилга хийлгэсэн бол дээрх шинж тэмдгүүд бүдэг илэрч, хөнгөн хэлбэрээр өвдөж болно.

Хүндрэх үед

  • Улаанбурхан үүсгэгч вирус нь хүүхдийн биеийн эсэргүүцэл ба дархлааг сулруулдаг тул цаг хугацаанд нь зохистой эмчилгээ хийхгүй бол амархан хүндэрч дараах эмгэгүүд үүсгэдэг.
  • Уушигны гуурсан хоолойн үрэвсэл
  • Уушигны хатгалгаа
  • Чих, нүдний үрэвсэл
  • Тархи нугасны үрэвсэл

Уг өвчний үед хэрхэн асарч сувилах вэ?

  • Хүүхдийг 5-7 долоо хоног сургууль цэцэрлэгээс нь чөлөөлүүлж, халуун буурч, тууралт бүдгэртэл гэрийн асаргаанд байлгаж, тусгаарлана.
  • Хэвтрийн дэглэм сахиулах
  • Эрдэс, амин дэмээр баялаг хоол өгөх
  • Шингэн зүйл сайн уулгах
  • Хүүхдийн нүдийг буцалгасан бүлээн усаар цэвэрлэх
  • Амны хөндийг содтой усаар сайн зайлуулах
  • Өрхийн эмчийн заавраар эмчилгээ хийх ба эдгэрсний дараа нэг сарын хугацаад эмчийн хяналтанд байлгана.

Урьдчилан сэргийлэх

Хамгийн найдвартай сэргийлэлт бол сэргийлэх тарилга гэж үздэг. Улаанбурханы тарилгын эхний тунг 8-11 сартайд, давтан тунг нэг настайд хийлгэнэ.

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.06-12.08-ны өдрүүдэд 77 эх амаржсанаас 41 охин, 39 хүү, ихэр 3 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103542
ӨнөөдөрӨнөөдөр975
ӨчигдөрӨчигдөр1411
Энэ 7 хоногЭнэ 7 хоног975
Энэ сарЭнэ сар12346
НийтНийт1035429
Таны IP хаяг:35Dot170Dot81Dot210

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ