JA slide show
Ил тод Үйл ажиллагааны ил тод байдал НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР 7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ / 2019.04.08- 2019.04.14 /

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР 7 ХОНОГИЙН ТОЙМ МЭДЭЭ / 2019.04.08- 2019.04.14 /

E-mail Print PDF

СТАТИСТИК ҮНДСЭН ҮЗҮҮЛЭЛТ.

Нийслэлийн Өргөө амаржих газар 2019.04.08 - 2019.04.14 өдрийн хооронд нийт 227 хүүхэд эсэн мэнд мэндэлснээс 116 охин 111 хүү, ихэр төрөлт 1, анхны төрөлт 63 , кесар мэс засал 74 удаа хийгдснээс яаралтай кесар мэс заслаар 41 эх эсэн мэнд амаржуулсан байна.

ЭМЧИЛГЭЭ, ҮЙЛЧИЛГЭЭ.

  • Ø Яаралтай кесар мэс заслаар 1600 гр гүн дутуу нярай төрсөн нярайд сурфактант эмчилгээг оновчтой хийж нярайн биеийн байдал сайжирч байна.
  • Ø Маш хүнд байдалтай хэвтэн эмчлүүлсэн 3 эхэд тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажиллалаа.
  • Ø Нийгмийн хариуцлага, эрүүл мэндийн боловсрол олгох ажлын хүрээнд Өргөө Амаржих газар Хангарьд Ротари клубтэй хамтран “Эмэгтэйчүүдийн эрүүл мэнд төсөл”-ийн хүрээнд 5 дүүргийн зорилтот бүлгийн нэн ядуу өрх толгойлсон эмэгтэйчүүдэд БЗХӨ-ний талаарх зөвлөгөө сургалт, үзлэг,оношлогоо эмчилгээ хийж байна.
  • Ø 2019 оны 4 дүгээр сар 10 өдөр Баянгол дүүргийн 23 дугаар хорооны ӨЭМТ буюу алслагдсан бүс нутгийн зорилтот бүлгийн эмэгтэйчүүдэд зөвөлгөө сургалт, үзлэг,оношлогоо эмчилгээ хийлээ.Үзлэгээр НӨАГ-ийн нийт 8 эмч сувилагч эмнэлгийн мэргэжилтний баг хамт олон ажилласан бөгөөд 23-р хорооны ӨЭМТ-ийн эмч сувилагч болон 23-р хорооны засаг дарга, Хангарьд Ротари клубийн хамт олон нар үйл ажиллагаанд хамтран оролцлоо. Нийт 66 эмэгтэйчүүдэд үзлэг оношлогоо хийж эмчилгээ заалаа.Үзлэгт шинжилгээнд хамрагдсан эмэгтэйчүүд БЗХӨ-ний талаарх ойлголтийг авч өөрсдийн эрүүл мэндэд анхаарах ёстойг ойлгож эерэг хандлагыг авч чадсанаараа ач холбогдолтой байлаа.

СУРГАЛТ, ХУРАЛ, ЗӨВЛӨГӨӨН.

  • Ø 2019.04.08-ны өдөр Өргөө амаржих газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооноос эмч, эмнэлгийн ажилчдад “ЁС СУРТАХУУН, ҮНЭТ ЗҮЙЛ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа. Тус сургалтанд Жавзандамба хутагт төвийн багш Гавж Д.Нямсамбуу уригдан ирж лекц уншлаа.Жавзандамба хутагт төвийн багш, гавж цолтой Д.Нямсамбуу өөрийн төв хийгээд их сургуулиудаар хичээл зааж мэдлэг, боловсрол болон гэгээрлийг түгээн дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэхийн сацуу Гандантэгчилэн хийдийн дэргэдэх "Лавайн эгшиг" радиод ажилладаг бөгөөд Өмнөд Энэтхэгт 10 гаруй жил суралцжээ.

Сургалтанд нийт 105 нь эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдлаа.

  • Ø ISO 9001:2015 чанарын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх ажлын хүрээнд ээлжит сургалт 2019.04.10 өдөр зохион байгуулагдлаа. Сургалт “Үйл явцын зураглал” сэдвээр зөвлөх компанитай хамтран зохион байгуулав.

ХЯНАЛТ, ШАЛГАЛТ.

Чанарын алба, ХСХА хамтран: Мэс заслын өрөөний халдвар хамгаалалын тал дээр хийх хяналтыг үргэлжлүүлэн хийж байна.

Бусад.

  • Ø Төрөх эмнэлгүүдийн хооронд шилжин явах цомын төлөөх спортын 4 төрөлт тэмцээн 2019.04.13 өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд улсын болон хувийн хэвшлийн эмнэлгийн нийт 6 багийн 200 гаруй тамирчид өрсөлдсөн. НӨАГ нь ширээний теннисний төрөлд эмэгтэй алтан медаль архивч Б.Мөнхтунгалаг, хүрэл медаль мэдээгүйжүүлэгийн их эмч Ш.Урантэс, эрэгтэй эмэгтэй Гар бөмбөгийн төрөлд хүрэл медаль, сагсан бөмбөг эрэгтэй эмэгтэй хүрэл медаль, гар бөмбөгийн төрөлд шилдэг тоглогчоор халдвар судлаач их эмч Т.Энхбаатар, Засгийн Газрын шагнал Биеийн Тамир Спортын газрын Алтан Од шагналыг нэгдсэн мэс засал мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн эрхлэгч Т.Эрдэнэбаатаар нар тус тус шалгарсан амжилт үзүүллээ.
  •  

         

  • Ø Өргөө амаржих газрын эмч, эмнэлгийн ажилчид 2019.04.11-ний өдөр 12.30-13.10 цагийн хооронд Багшийн дээдийн Арслантай гүүрний уулзвар авто замын дагуу “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ? Жолооч та хурдаа хас”, “ЗОГС” анхааруулга тэмдэг, лоозон барьж, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд нэгдлээ.

            

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.05-ны өдөр 29 эх амаржсанаас 20 охин, 10 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103462
ӨнөөдөрӨнөөдөр170
ӨчигдөрӨчигдөр1411
Энэ 7 хоногЭнэ 7 хоног170
Энэ сарЭнэ сар11541
НийтНийт1034624
Таны IP хаяг:18Dot207Dot255Dot49

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ