JA slide show
Мэдээ мэдээлэл Тамхины эсрэг хамтдаа нэгдэцгээе. Тамхины хор уршигын тухай...

Тамхины эсрэг хамтдаа нэгдэцгээе. Тамхины хор уршигын тухай...

E-mail Print PDF

Тамхи татсанаар зүрхний шигдээс, цус харвалт, чихрийн шижин, захын судас болон доод мөчний мэдээгүйжих зэрэг өвчин үүсэх эрсдэлтэй.

Тамхинд 4000 гаруй төрлийн химийн нэгдэл байдгийн дотор хүнийг маш хүчтэй донтуулдаг никотин болон хорт хавдар үүсгэдэг 43 төрлийн хорт бодис агуулагддаг байна. Тамхины утааг сорсны дараа мэдрэлийн эсээр дамжин тархинд допамин, эндорфин хэмээх бодисууд ялгарч хүний биеийг тайвшруулах нөлөө үзүүлдэг.

Тамхи бидний эрүүл мэндэд хэр хортой вэ?

  • Төв мэдрэлийн системд хүчтэй нөлөөлнө
  • Шүд шарлаж, буйлны үрэвсэлтэй болж шүд унах магадлал ихэснэ
  • Нүүрний арьс үрчлээтэж, үсний өнгө алдаж, үс унаж дуу хоолой сөөнгө болно
  • Хумс хуурайшиж, хугарамтгай болох, өнгөө алдан шар толбо үүснэ
  • Нүдний өвчнөөр өвдөх магадлал энгийн хүнээс 40%-иар илүү
  •     
  • Сонсгол муудна
  • Эрчүүд бэлгийн чадавхаа алдана
  • Эмэгтэйчүүдэд жирэмсний болон төрөлтийн хүндрэл гарах,
  • Охидын сарын тэмдэг өвдөлттэй ирж мөчлөг нь алдагдан үргүйдэлд хүрэх аюултай
  • Зүрхний шигдээс, цус харвалт, чихрийн шижин, захын судасны болон доод мөчний мэдээгүйжих өвчин үүсэх эрсдэлтэй
  • Уушгины хорт хавдрын 90%, архаг бронхитоор өвдөх өндөр магадлалтай
  • Хамар, хэл, амны хөндий, шүлсний булчирхай, уруул, цагаан мөгөөрсөн хоолой, нойр булчирхайн хорт хавдар зэрэг 40 гаруй өвчнөөр өвчлөх эрсдэл өндөр байна.

Харин та тамхинаас гарснаар:

  • Тамхиа хаяснаар насжилт 10-15 жилээр уртасна
  • Амьсгалын замын өвчлөл эрс буурна
  • Зүрхний шигдээсээр өвдөх эрсдэл 50% буурна
  • Эргэн тойрныхон тань дам тамхиталтад өртөж өвдөх эрсдэл багасна
  • Эдийн засгийн боломж нэмэгдэнэ
  • Гоо сайхан сэргэнэ
  • Орчны бохирдолт багасна
  • Бусдад эерэг дуурайл болно

Иймд аль болох залуу насандаа тамхийг хаяж өөрийгөө болон эргэн тойрныхоо хүмүүсийн эрүүл мэндийг хамгаалаарай. Тамхи таван нас хорооно.

 

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Шинэ Коронавирусийн "эсрэг хамтдаа"



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.23-ны өдөр 34 эх амаржсанаас 12 охин, 23 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Эх баригч - 4

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

110011
ӨнөөдөрӨнөөдөр81
ӨчигдөрӨчигдөр1887
Энэ 7 хоногЭнэ 7 хоног81
Энэ сарЭнэ сар36981
НийтНийт1100113
Таны IP хаяг:3Dot229Dot142Dot175

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn