JA slide show
Эрдэм шинжилгээ, сургалт, Гадаад харилцаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өргөө амаржих газрын эмч нар болон Австрали Улсын Роял Вумэнс эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай уулзав.

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Өргөө амаржих газрын эмч нар болон Австрали Улсын Роял Вумэнс эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч нартай уулзав.

E-mail Print PDF

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Австрали Улсын Мельбурн хотын Роял Вумэнс эмнэлгийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Ким Жансен тэргүүтэй эмч нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Австрали Улсын Мельбурн хотын Роял Вумэнс эмнэлгийн эх барих, эмэгтэйчүүдийн эмч Ким Жансен-аар ахлуулсан 11-15 эмч, сувилагч, инженер бүхий эмчилгээний баг 2009 оноос хойш жил бүр Монгол Улсад ирж ажиллаж байгаад талархал илэрхийлээд энэхүү үйл ажиллагаа нь Монгол Улсын эрүүл мэндийн салбарын хөгжилд ихээхэн хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.


Мөн Нийслэлийн Өргөө амаржих газрын эмч нартай хамтран хот хөдөөгийн эмч нарт олон улсын онол практикийн хурал зохион байгуулж, дурангийн мэс засал, эх барих, мэдээгүйжүүлэг, сувилахуй, цэвэршилт, нярайн чиглэлээр сургалт явуулахын зэрэгцээ жил бүр 2 эмчийг Австрали Улсад 3 сарын хугацаатай мэргэжил дээшлүүлэх сургалтанд сургаж байгаад мөн талархал илэрхийллээ.

Уулзалтын явцад талууд дээрх болон бусад сонирхсон асуудлуудаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, сайд Д.Сарангэрэл хамтран хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, арга хэмжээг өргөжүүлэхэд анхааран ажиллахаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.

Эх сурвалж: ЭРҮҮЛ МЭНДИЙН ЯАМ


 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Шинэ Коронавирусийн "эсрэг хамтдаа"



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.24-01.26-ны өдрүүдэд 79 эх амаржсанаас 37 охин, 42 хүү мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Эх баригч - 4

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

110222
ӨнөөдөрӨнөөдөр804
ӨчигдөрӨчигдөр1384
Энэ 7 хоногЭнэ 7 хоног2188
Энэ сарЭнэ сар39088
НийтНийт1102220
Таны IP хаяг:18Dot210Dot24Dot208

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn