JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Эмчийн зөвлөгөө ХҮҮХДИЙН ӨТГӨН ХАТАЛТЫГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

ХҮҮХДИЙН ӨТГӨН ХАТАЛТЫГ ГЭРИЙН НӨХЦӨЛД ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

E-mail Print PDF

Хүүхдийн тань баас хатсан үед та эхлээд гэртээ эмчлэхээр орлдож болно. Гэхдээ таны энэ оролдлогын дүнд хүүхэд тань нэг хоногийн дотор баахгүй бол хүүхдийн эмчдээ хандах хэрэгтэй.
Хөхүүл насны хүүхдүүд-Хэрэв хүүхдийн тань нас 4 сараас бага бол та түүний өтгөн хаталтыг гэртээ хэрхэн эмчилж болох талаар хүүхдийн эмчээсээ зөвөлгөө аваарай. Мөн хүүхдийн тань баас хатахын зэрэгцээ хэвлийгээр нь хүчтэй өвдөх болон хошногоноос нь цус гарч байвал та гэртээ эмчлэх оролдлого хийлгүй, шууд хүүхдийн эмчид үзүүлэх хэрэгтэй.
4 сараас дээш настай хүүхдүүдийн баас нь хатсан үед дараах эмчилгээнүүдийг гэрийн нөхцөлд хийж болно:

-Жимсний шүүс – Хэрэв хүүхэд тань 4 сар хүрсэн бол та түүний баас хатсан үед нь хар чавга, алим болон лийрийн шүүс өгөөрэй. Эдгээрээс өөр бусад жимсний шүүс үр дүнгүй байдаг. 4-8 сартай хүүхдэд дээр дурьдсан жимснүүдийн 100%-ийн шүүсийг хоногт 60-120 мл уулгана. 8-12 сартай хүүхдэд хоногт 180 мл хүртэл уулгаж болно. 
-Эслэг ихтэй хоол-Хэрэв хүүхэд тань бор хоолонд орсон бол цагаан будааны зутангийн оронд арвайн зутан өгөхийг хичээгээрэй. Мөн эслэг ихтэй жимс ногоо болох абрикос, амтат төмс, лийр, хар чавга, тоор, шош, бундуут байцаа (броколь байцаа) ба бууцайн навч хоолонд нь түлхүү оруулбал сайн. Алим, хар чавга ба лийрийн шүүсийг хүүхдийнхээ бэлэн хоол болон жимс/ногооны нухаштай хольж өгч болно. 
-Төмөр агуулсан хөхний сүү орлуулагч бүтээгдэхүүнүүд-Эдгээрт агуулагдаж байгаа төмрийн хэмжээ тун бага учир хүүхдийн баас хатах ямар нэгэн шалтгаан болдоггүй. Тиймээс хүүхдийн хооллолтыг төмөр илүү бага агуулсан хөхний сүү орлуулагчаар солих шаардлагагүй. Харин төмрийн бэлдмэлүүд нь төмрийг их хэмжээгээр агуулсан байдаг тул зарим үед хүүхдийн баас хатахад нөлөөлдөг. Тиймээс төмрийн бэлдмэл ууж байгаа хүүхдүүдийн баас хатахаас сэргийлж, хооллолтонд нь дээр дурьдсан эслэг ихтэй хүнсний зүйлсийг нэмж оруулах хэрэгтэй.

1 наснаас дээш насны хүүхдүүдийн хооллолт
-Жимсний шүүс-Хар чавга, алим болон лийрийн шүүс нь хүүхдийн баасыг зөөллөж өгдөг тул өтгөн хатсан үед уулгахад их үр дүнтэй байдаг. Нэгээс зургаан настай хүүхдүүдэд эдгээр жимснүүдийн 100%-ийн шүүсийг өдөрт 120-180 мл-ээс илүү өгч болохгүй. Долоон наснаас дээш хүүхдүүдэд 120мл-ээр өдөрт 2 удаа уулгаж болно.
-Ус ба бусад шингэн ундаа-Хэдийгээр хүүхдийн өтгөн хаталтыг эмчлэх зорилгоор илүү их шингэн нэмж уулгах шаардлагагүй боловч та хүүхдээ хангалттай шингэн ууж байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Нэгээс дээш настай хүүхдүүд хоногт 960 мл ба үүнээс их хэмжээний ус болон бусад сүүн биш шингэн ууж байвал хангалттай шингэн ууж байна гэж үзнэ.
-Хүүхдээ эслэг ихтэй жимс, ногоо, үр тариа агуулсан зөв зохистой хоол хүнсээр хооллоорой. Хэрэв хүүхэд тань дээр дурьдсан эслэг ихтэй хоол хүнсэнд дургүй байвал та хүчээр идүүлэх гэж оролдох хэрэггүй. Харин та түүнийг идэх гэж оролдож буйг нь магтан урамшуулж, цаашид ойр ойрхон идэж дасахад нь дэмжиж өгөөрэй. Хүүхдэд аливаа шинэ хоолыг идүүлж эхлэхдээ та 8-10 удаа уйгагуй оролдох хэрэгтэй. Хүүхдийн тань баас хатсан үед та түүнд үнээний сүү болон сүүн бүтээгдэхүүнүүд, тараг, бяслаг ба мөхөөлдөс өгөхөөс зайлсхийвэл зохистой.
Сүү-Зарим хүүхдүүд үнээний сүүний уургийг шингээх чадваргүйн улмаас баас нь хатдаг. Хэрэв өтгөн хаталтын эсрэг гэрээр хийсэн бүх эмчилгээ тань үр дүнгүй байвалта хүүхэддээ 1-2 долоо хоног үнээний сүү болон сүүн бүтээгдэхүүнүүдийг огт өгөлгүй ажиглаарай. Хэрэв энэ хугацаанд хүүхдийн тань баас хатсан хэвээр байвал үнээний сүүг дахин өгч болно. Хэрэв баас хаталт нь зүгээр болбол үнээний сүү дахин өгөхгүй бөгөөд хүүхэд тань үнээний сүүгээр авдаг байсан кальци ба Д витаминаа цаашдаа юунаас хэрхэн авах талаар хүүхдийн эмчээсээ зөвөлгөө аваарай.
Хөтөвчинд (горшоок) суулгаж сургахыг зогсоох-Хэрэв хүүхэд тань хөтөвчинд суулгахыг оролдсоноос хойш баас нь хатаж эхэлсэн бол энэ сургалтаа та түр зуур буюу 2-3 сар зогсоох хэрэгтэй. Хөтөвч дээр сууж баахад айх зүйлгүй гэдгийг хүүхэддээ сайн ойлгуулж, хөтөвч дээр суусан үед нь магтаж, урамшуулаарай. Харин хөтөвч дээр хүчээр суулгах болон суухаас дургүйцсэн үед нь загнаж, шийтгэж болохгүй.
Бие засах цагийн хуваарьтай болгох-Хэрэв хүүхэд тань өөрөө бие засаад сурчихсан бол түүнийг хоол идсэнийхээ дараа өдөрт 1-2 удаа 5-10 мин хөтөвч эсвэл жорлон дээр суудаг болгож сургаарай. Хүүхдүүд хоол идсэнийхээ дараа ялангуяа өглөөний цайгаа уусны дараа хүндээр бие засах нь илүү ажиглагддаг. 
Хүүхдийн тань өтгөн хатсан үед хэвлийгээр болон хошного орчмоор нь хүчтэй өвдөлт илэрвэл та түүнийг хүүхдийн эмчид яаралтай үзүүлэх ёстой. Мөн дараах тохиолдлуудад хүүхдээ эмчид заавал үзүүлээрэй:
-Гэрийн нөхцөлд баас хаталтын эсрэг эмчилгээ хийж эхэлснээс хойш 24 цагийн дотор баагаагүй бол
-4 сараас доош настай нялхас хэвийн хугацаанд баадгаасаа хойш 24 цагийн дотор баагаагүй бол (жишээ нь: 2 хоноод баадаг байсан хүүхэд 3 хоноход баагаагүй байвал)
-4 сараас доош настай нялхас хатуу баасаар баавал (хэвийн үед тэдний баас их зөөлхөн юмуу эсвэл зуурмаг шиг байх ёстой)
-Хүүхдийн хоолны дуршил буурах, турах
-Хүүхэд цустай баах
-Хүүхдийн баас дахин дахин хатах
-Хүүхэд баахдаа өвдөлттэй байх
-Хүүхэд тань баахдаа этгээд зан авир гаргах



 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.11-ны өдөр 34 эх амаржсанаас 11 охин, 23 хүү мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103929
ӨнөөдөрӨнөөдөр912
ӨчигдөрӨчигдөр1243
Энэ 7 хоногЭнэ 7 хоног4844
Энэ сарЭнэ сар16215
НийтНийт1039298
Таны IP хаяг:100Dot26Dot176Dot182

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ