JA slide show
Мэдээ мэдээлэл “САЙН ТУРШЛАГА-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА...

“САЙН ТУРШЛАГА-2019” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА...

E-mail Print PDF

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас Эрүүл мэндийн чанарын холбоотой хамтран “Сайн туршлага-2019” арга хэмжээг 2019.10.11-ний өдөр Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт зохион байгуулагдлаа.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн тусламж, үйлчилгээнд тэргүүн туршлага нэвтрүүлэх, бүтээлч санал санаачилгыг дэмжих, бусдад түгээн дэлгэрүүлэх зорилготой тус арга хэмжээг 2017 оноос эхлэн уламжлал болгон зохион байгуулж буй бөгөөд энэ жил НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв оролцсоноос НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР НЬ:

-“КАДАВР ДЭЭРХИ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ДУРАНГИЙН МЭС ЗАСАЛ ХИЙХ АРГАЧЛАЛ” бүтээлээр амжилттай оролцож, шилдэг бүтээлээр шалгарсан тул сайн туршлагын санд бүртгэж ШИЛДЭГ БҮТЭЭЛЭЭР ГЭРЧИЛГЭЭ

-Сувилахуйн тусламж, үйлчилгээний, чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн шинэ технологи, арга аргачлал номинацид “ҮЙЛЧЛҮҮЛЭГИЙН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ СОЛИЛЦОХ, ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ” загвар бүтээлээр ТЭРГҮҮН байранд шалгарч өргөмжлөл, мөнгөн шагнал

-Эмнэлгийн тусламж, үйлчилгээний сайн туршлага шалгаруулах “Сайн туршлага-2019” арга хэмжээнд санал, санаачилга гарган амжилттай оролцсон тул:

  • -Кадавр дээрх эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал хийх аргачлал
  • -Мэс заслын өмнөх шалгах хуудас
  • -Үйлчилгээний соёлын заавар
  • -Эмнэлгийн мэргэжилтний эх, нярай, үйлчлүүлэгчийн талаарх мэдээлэл солилцох, ээлж хүлээлцэх загвар хуудас /ISBAR/
  • -Эмнэлгийн баримт бичигт тавигдах шаардлага зарчим
  • -Тарианы шахуурга  тоног төхөөрөмжийн төсөл
  • -Ургийн хяналтын мониторыг эх барихын практикт нэвтрүүлж, түгээн дэлгэрүүлснээр перинаталь үеийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах төсөл
  • -Шинэ мэдээлэл-Шинэ санаа сэдэвт олон улсын бага хурлаар эрдэм шинжилгээний бүтээлүүдийн эмхтгэл хэвлүүлсэн
  • -Нярайн шарлалтын хялбар оношилгоо зэрэг загвар бүтээлүүдээр батламж авч амжилттай оролцлоо.

Арга хэмжээний хүрээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулахад дэвшил гаргаж шилдэгээр шалгарсан болон гэрчилгээ авсан сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг энэ сард багтаан зохион байгуулахаар болжээ.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд 2019 онд эмнэлгийн тусламж, үйлчилгээнд шинээр нэвтрүүлсэн тэргүүн туршлагаа хуваалцаж, хэрхэн хэрэгжүүлсэн арга аргачлалаа дэлгэн үзүүлж буй “Сайн туршлага 2019” арга хэмжээнд НЭМГ-ын дарга Л.Төмөрбаатар болон харьяа эмнэлгийн удирдлагууд оролцож эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн бүтээлч ажлуудтай танилцлаа.
Тус арга хэмжээг зохион байгуулснаар эрүүл мэндийн байгууллагууд мэдлэг туршлага солилцож, эмнэлгийн тусламж, үйлчилгээний нэр, төрөл нэмэгдсэнээр иргэдэд хүргэх тусламж, үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах юм. Тиймээс тус арга хэмжээнээс шалгарсан сайн туршлагыг эмхэтгэн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулсан товхимол хэвлүүлэх юм байна.


 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.11-ны өдөр 34 эх амаржсанаас 11 охин, 23 хүү мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103999
ӨнөөдөрӨнөөдөр415
ӨчигдөрӨчигдөр1189
Энэ 7 хоногЭнэ 7 хоног5536
Энэ сарЭнэ сар16907
НийтНийт1039990
Таны IP хаяг:3Dot234Dot214Dot113

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ