JA slide show

“ДУРААРАА БИШЭЭ ДҮРМЭЭРЭЭ” урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээ явагдаж байна.

E-mail Print PDF

Монгол Улсад тээврийн хэрэгслийн тоо жил бүр тогтмол өсч, сүүлийн 10 жилд 4 дахин нэмэгдэж, 970000 тээврийн хэрэгсэл бүртгэгдсэн байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хирээр ослын тохиолдол жил бүр ихэсч байна. Сүүлийн 3 жил /2016-2018/-д хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 4539 бүртгэгдэж, 3380 хүн гэмтэж, 1548 хүний амь нас хохирсоноос 150 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Цагдаагийн байгууллага нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг, зөрчлийн шалтгаан нөхцөлийг арилгах, иргэдэд хор уршгийг таниулах, олон нийтийн ойлголт хандлагыг өөрчлөх, оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх зорилгоор “Яараад яахав дээ” урьдчилан сэргийлэх арга хэмжээг энэ оны 06 дугаар сараас 3 сарын хугацаанд иргэд, олон нийтийн дэмжлэг оролцоотой зохион байгуулж байна.


Дээрх хугацаанд орон нутагт үйлдэгдсэн хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 9.2% буурсан сайн үр дүн гарсан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Осол, гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”, 2019 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үндэсний хөтөлбөр”, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн шийдвэрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогч нарын сөрөг хандлагыг өөрчлөх, соёл төлөвшүүлэх зорилгоор Цагдаагийн ерөнхий газар, төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран “Дураараа биш ээ Дүрмээрээ” урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх нөлөөллийн нэгдсэн арга хэмжээг 10-11 дүгээр сард зохион байгуулахаар төлөвлөсөн. Төв суурин газарт доорх зөрчлүүд хамгийн ихээр бүртгэгдсэн байдаг.

Үүнд: Замын хөдөлгөөн зохицуулах дохио буюу гэрлэн дохио зөрчих, уулзвар нэвтрэхэд эгнээ байр, тэмдэг, тэмдэглэлийн заалт зөрчиж хөндлөн замаас ирсэн тээврийн хэрэгсэлд саад учруулахаар бол уулзвар луу орохыг хориглоно гэсэн заалтыг зөрчдөг, урсгал сөрөх, гүйцэж түрүүлэх үйлдлийг буруу хийх, аюултай нөхцөл байдалд гүйцэж түрүүлдэг, түр ба удаан зогсоход зогсоол талбай байхгүйг мэдсээр байж дахин дахин тойрч явдаг эсвэл зохиомол түгжрэл үүсгэн нэгдүгээр эгнээнд орхидог, тээврийн хэрэгсэл байрлан явах, дуут дохио өгөх, жолоочийн үүрэг /зам тээврийн осол, хэргийн үед тухайн хүнд анхан шатны тусламж үзүүлдэггүй, ослын газрыг орхиж зугтдаг/, хажуу хоорондын зай тохируулаагүй зэрэг зөрчлүүдийг замын хөдөлгөөнд оролцохдоо гаргахгүй байхад анхаарч хөдөлгөөнд оролцох зөрчлүүдийг удаа дараа гаргаж байна.

Иймд дээрх зөрчил, дутагдлыг бууруулах, иргэд, хөдөлгөөнд оролцогч нарт ойлгуулж зөв дадал хэвшил, соёлыг хэвшүүлэх үүднээс энэхүү арга хэмжээг эхлүүлж байна. Замын хөдөлгөөнд оролцогч та бүхэн хөдөлгөөндөө Дураараа биш Дүрмээрээ оролцохыг уриалж байна.

 

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.05-ны өдөр 29 эх амаржсанаас 20 охин, 10 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103200
ӨнөөдөрӨнөөдөр240
ӨчигдөрӨчигдөр1379
Энэ 7 хоногЭнэ 7 хоног7319
Энэ сарЭнэ сар8917
НийтНийт1032000
Таны IP хаяг:3Dot229Dot122Dot219

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ