JA slide show
Хууль,Эрх зүй НӨАГ журам Жижүүр эх баригч, сувилагч нарын ажиллах журам

Жижүүр эх баригч, сувилагч нарын ажиллах журам

E-mail Print PDF

Зорилго:  Эх, нярай болон эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн эрүүл мэндийн төрөлжсөн эх барих, сувилахуйн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, стандарт удирдамжийн дагуу үзүүлэх, үйлчлүүлэгчдийн аюулгүй байдлыг хангах, сувилагч, эх баригч нарын ажлын ачааллыг багасгах, эрсдлээс сэргийлэх.

Нэг.  Жижүүр эх баригч, сувилагчийн багийн бүрэлдэхүүн

1.    Эх барих стационарын яаралтай тусламж эрчимт эмчилгээ нэгдсэн мэс заслын хэсгийн мэдээгүйжүүлэгч, эрчимт эмчилгээний сувилагч
2.    Эх барих стационарын яаралтай тусламж эрчимт эмчилгээ нэгдсэн мэс заслын хэсгийн мэс заслын сувилагч
3.    Эх барих  стационарын хүлээн авах, жирэмсний эмгэг, дутуу тээлт эмгэгийг эмчлэх хэсгийн эх баригч нар 
Хоёр.  Жижүүр эх баригч, сувилагчийн нийтлэг эрх, үүрэг
1.    Эх баригч, сувилагчийн  жижүүрийн хуваарийг хэсгийн арга зүйчтэй хамтран сувилахуйн албанаас гарган, эх барих стационарын эрхлэгч хянаж , дарга, ерөнхий эмчээр баталгаажуулсан хуваарийн дагуу жижүүр хийнэ.
2.    Үйлчлүүлэгчдэд эелдэг, соёлч боловсон харилцаж өөрийн мэргэжлийн хүрээнд мэдээлэл өгч, мэргэжлийн тусламж үйлчилгээний талаар зөвлөгөө өгөх. 
3.    Жижүүрийн эх баригч, сувилагч нь хүнд, анхаарал татах эх, эмчлүүлэгчийг холбогдох бичиг баримт, төрөлтийн түүх,сувилгааны карт, эмчлүүлэгчийн 1-р маягттай танилцаж  биечлэн хүлээн авна.
4.    Үйлчлүүлэгчдэд ээлжийн хугацаанд тойрон үзлэг хийж , анхан шатны маягтад тэмдэглэн биеийн байдалд хяналт тавина.
5.    Анхаарал татах, хүнд эмчлүүлэгчийн биеийн байдлыг үнэлж тэмдэглэн эмчид мэдээлэх.
6.    Ажлын байрны бэлэн байдлыг хангаж эрсдлээс сэргийлж ажиллана. /тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал, багаж , материал хэрэгсэл, яаралтай тусламжийн эм тариа/
7.    Хөгжлийн бэрхшээлтэй болон өсвөр насны үйлчлүүлэгчдэд онцгой анхаарал халамж , эмчилгээ ,сувилгаа, үйлчилгээг үзүүлж хяналт тавьж, зөвлөгөө өгч ажиллана.
8.    Жижүүрийн эх баригч, сувилагч нь үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал /эмийн эмчилгээний, эмнэлгийн тоног төхөөрөмж, үйлчлүүлэгчдэд хийх үйлдлүүд, орчны/-ыг хангаж халдвар эсэргүүцэх дэглэм ,түгээмэл үйлдлийн стандартыг баримтлан ажиллана.
9.    Аппарат багаж  тоног төхөөрөмжийн халдваргүйтгэл  цэвэрлэгээг стандартын  дагуу хийх
10.    Эхчүүдийг хэсэгт хүлээж авах болон, хүлээлгэж өгсөн цаг , хугацааг түүхэнд тодорхой бичиж гарын үсэг зурж баталгаажуулна.   
11.    Эмнэлгийн орчинд чимээ шуугиан болон орчны нөхцлийг хэвийн хангуулж хэсгийн дотоод журмыг сахиулна. 
12.    Ажлын байранд ажлын хувцсыг цэвэр нямбай өмсч, мэргэжлийн онцлогийг илтгэх таних тэмдэг, малгай өмсч, энгэрийн тэмдгийг зүүнэ.  
13.    Жижүүр хийсэн тухай мэдээ,тэмдэглэлийг 0800 -0840 цагуудад / амралтын өдрүүдээс бусад/ сувилахуйн албанд  ирж танилцуулж гарын үсэг зуруулна.
14.    Бямба, ням гаригийн жижүүрийн мэдээг тухайн өдрийн жижүүрийн ахлагч нар нэгтгэн авна.
15.    Жижүүрийн үүргээ гүйцэтгэх боломжгүй гачигдал гарсан тохиолдолд 24 цагийн өмнө хэсгийн арга зүйчид мэдэгдэж, сувилахуйн албанаас орлон ажиллах ажилтныг томилно.
16.    Ажлын бус цагаар хүнд оноштой эмчлүүлэгчдэд дуудагдан ажилласан цагийн бүртгэлийг  ахлах жижүүр эмчид мэдэгдэн жижүүрийн дэвтэрт тэмдэглүүлэн баталгаажуулна. Энэ нь ажлын хөлс болон амралт олгох баримт болно.
17.    Жижүүрийн эмч нартай багаар ажиллаж тусламж үйлчилгээг үзүүлнэ. 

Жижүүрийн хугацаанд хориглох зүйл:
1.    Өөрийн ажил үүрэгт хамааралгүй асуудлаар бусдад мэдээлэл өгөх.
2.    Ээлжийн хуваарийг дур мэдэн солих.
3.    Эмчийн заалтгүй эм тариа хийх.
4.    Ажлын байраа түр орхин явах.



 

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.15-ны өдөр 43 эх амаржсанаас 25 охин, 18 хүү мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Эрдэм шинжилгээ сургалт, гадаад харилцааны менежер - 1

3. Нярайн эмч – 1

4. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

5. Даатгалын эмч - 1

6. Эх баригч - 4

7. Нярайн сувилагч – 2

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

108863
ӨнөөдөрӨнөөдөр770
ӨчигдөрӨчигдөр1135
Энэ 7 хоногЭнэ 7 хоног770
Энэ сарЭнэ сар25499
НийтНийт1088631
Таны IP хаяг:35Dot172Dot195Dot82

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn