JA slide show

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЗАХИРГАА, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООТОЙ ХИЙСЭН ХАМТЫН ГЭРЭЭ

E-mail Print PDF

КЛИНИКИЙН НЭГДҮГЭЭР АМАРЖИХ ГАЗРЫН ЗАХИРГАА, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООТОЙ ХИЙСЭН ХАМТЫН ГЭРЭЭ

Нэг. Нийтлэг зүйл

1.1.    Хөдөлмөрийн тухай хууль болон Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай Монгол Улсын хуулиуд болон хөдөлмөр, нийгмийн зөвшлийг хангах 2 ба 3 талт хэлэлцээрүүдийг үндэслэн ажил олгогчийг төлөөлж Дарга, Ерөнхий эмч, ажилтныг төлөөлж Үйлдвэрчний эвлэлийн хороо хөдөлмөрийн харилцааг зохицуулах, чанартай боловсрол опгох, сургалтын үйл ажиллагааг сайжруулах, улмаар ажилтнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор энэхүү гэрээг байгуулав.
1.2.    Хамтын гэрээ нь ажилтнуудыг хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах, хуулиар шууд зохицуулаагүй бусад асуудлыг зохицуулах хууль эрхийн баримт бичиг мөн.
1.3.    Хамтын гэрээнд тусгагдсан заалтуудаас илүү нөхцөлөөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний заалтуудыг мөрдөнө. Хууль болон бусад гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлөөс дордуулсан байвал хамтын гэрээний заалтыг мөрдөхгүй байна.
1.4.    Энэхүү гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр өмнө байгуулагдсан бүх хөдөлмөрийн гэрээний заалтуудад түүний дагуу нэмэлт өөрчлөлт оруулах буюу шинэчлэн байгуулна.


Хоёр. Ажил эрхлэлт, ажлын байрны баталгааны талаар


2.1    Ажил олгогч нь үйлчилгээг тасралтгүй хэвийн явуулах нөхцөл бүрдүүлж ажилтныг ажлаар бүрэн хангана
2.2    Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ хийж ажилд авах, дотоод журам болон холбогдох эрхийн актыг зерчиж, хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргасан нь тогтоогдсон ажилтанд хөдөлмөрийн сахилгын арга хэмжээ авах, ажлаас халах журмыг ҮЭ-ийн хороотой хамтран энэхүү хамтын гэрээний хавсралтаар баталж мөрдүүлнэ. Сахилгын шийтгэл ногдуулахдаа журмын дагуу ҮЭ-ийн хороотой зөвшилцөж байна. 
2.3    Ажлаас халагдсан ажилтанд халагдсан шалтгааныг харгалзан дор дурьдсан хэмжээний тэтгэмж олгоно.
2.1.1.    Ажилтан өндөр насны тэтгэвэрт гарах нөхцөл бүрдсэний улмаас хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол төрийн өмчийн байгуулагад 25 аас дээш жил  Эмнэлгийн мэргэжилтэнд  ЭМ тухай хуулийн 29.2 зааснаар 24 сарын, эрүүл мэндийн бусад ажилтанд 12 сарын /хөдөө 10-с дээш жил ажилласан ажилтанд 36 сар, бусад ажилтанд  18 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгоно/.
2.1.2.    Эмнэлгийн бусад мэргэжилтэн тус байгууллагад тогтвор суурьшилтай ажилласныг харгалзан тэтгэмжийг дараах байдлаар олгоно:
Үүнд:  
1-7 жил ажилласан бол……1……….сарын үндсэн цалин
8-16 жил ажилласан бол……2……….сарын үндсэн цалин
17-25 жил ажилласан бол….....3……….сарын үндсэн цалин

2.1.3 Захиргаа нь ҮЭ-ийн хороотой зөвшилцөн Хөдөлмөрийн маргаан таслах   комиссийг байгуулж ажиллуулна.

2.4    Хөдөлмөр хамгаалах хэрэгслийн жагсаалтыг шинэчлэн, Үндэсний Стандартчлал Хэмжилзүйн Газраас тогтоосон норм, журмын дагуу хүрэлцэхүйц хэмжээгээр захиалан, хугацаанд нь олгоно.

Гурав. Цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшууллын талаар

3.1.    Ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журам, ажил, албан тушаалын жагсаалт, ажлын байрны тодорхойлолт, албан тушаалын лавлах, хөдөлмөрийн норм норматив, үндсэн цалингийн сүлжээ, жишиг болон нэмэгдэл хөлс, нэмэгдлийн хэмжээ, шагнал, үр дүнгийн урамшуулал, түүнийг олгох журмыг ҮЭ-ийн хороотой зөвшилцөн баталж мөрдөнө.
3.2.    Ажилтны цалинг сард 2 удаа сар бүрийн 10 -13, 20-25 ны өдрүүдэд олгож байх ба байгууллагын санхүү, бүртгэлийн буруугаас цалин хугацаандаа олгогдоогүй тохиолдолд алданги 0.01 тооцож байх.
3.3.    Ажилтан хослон гүйцэтгэсэн болон ажил олгогч ажилтантай тохиролцож /14 дээш хоногоор ажилд ирээгүй тохиолдолд/ түр орлон гүйцэтгүүлэх буюу түүний ажлын ачаалалыг нэмэгдүүлж эзгүй байгаа ажилтны үндсэн цалингийн 40 хувь хүртэл цалинжуулна.
3.4.    Хөдөлмөрийн тухай хуулийн 52.1, 53.1 –ийг баримтлан нэмэгдэл хөлсийг олгох ба илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдөр ажилласны хөлсийг 1.6 дахин олгож 0.4 хувийг шөнийн цагийн нэмэгдэлд тооцож 2 дахин бодож олгож байх. /Тухайн илүү цагаар ажиллах хугацаандаа эмчилгээ үйлчилгээний доголдол, дутагдал гаргасан тохиолдолд 1.5%-р бодож олгож байхаар тогтов./
3.5.    Ажилтанд дараах нэмэгдлүүдийг үндсэн цалин дээр нэмж олгоно.   
3.5.1.    Нарийн мэргэжил, мэдлэг, мэргэжил, эх эмчлүүлэгчдийн оношлогоо эмчилгээний стандарт, эмнэлгийн дотоод зохион байгуулалтанд биечлэн оролцдог ажилтнуудын хөдөлмөрийн үнэлгээ илүү байна.
3.5.2.    Ажилтанд үндсэн цалин дээр ажлын үр дүнгээр нь ур чадварын нэмэгдэл олгоно. Ур чадварын нэмэгдлийг олгохдоо Хүн ам бодлого, хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 63/104 тоот тушаалаар батлагдсан журам, Эрүүл мэнд Хүн амын бодлого, Хөдөлмөрийн сайд, Сангийн сайдын 1996 оны А-53/41/71 тоот хамтарсан тушаалаар батлагдсан журмыг удирдлага болгоно. Нэмэгдлийг олгохдоо хагас жилд нэг удаа ажлын үзүүлэлтийг харгалзана.
3.5.3.    Докторын зэрэгтэй ажилтан, албан тушаалтанд сарын цалингийн 10 хувиар тооцон тус тус нэмэгдэл олгоно.
3.5.4.    Байгууллагын хөдөлмөрийн аваргыг 2 сарын үндсэн цалинг нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл хэмжээний төгрөгөөр шагнана.
3.5.5.    Ажлын шаардлагаар жижүүрийн амралт авч чадаагүй ажилтны илүү цагийг бүртгэж баталгаажуулсан тохиолдолд 1- 2 хоногийн цалинтай чөлөө Дарга, Ерөнхий эмчийн тушаалаар олгоно. 

Дөрөв. Хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах талаар 

4.1     Монгол Улсын Засгийн Газрын тохируулагч агентлаг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар улсын байцаагчийн “Хөдөлмөрийн нөхцөлд хэмжилт, шинжилгээтэй хяналт хийсэн тухай” 2011 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 04/410/275 дугаартай  албан бичгийг үндэслэн:

Хэвийн бус нөхцөлд дараах ажилтнууд::
1. Рентгены эмч, лаборант                          6 цаг  
2. Биохимийн эмч, лаборант                        6 цаг 
3. Клиникийн эмч, лаборант                        6 цаг  
4. Эмгэг судлалын туслах ажилтан                 6 цаг
5. Бактериологич эмч, лаборант                   6 цаг
Хэвийн нөхцөлд дараах ажилтнууд  тус тус хамаарна:                         
1.    Уламжлалт эмчилгээний  эмч                          8 цаг  
2.    Физик эмчилгээний сувилагч                          8 цаг  
3.    Дархлаажуулалтын сувилагч                           8 цаг
4.    Нөхөн сэргээх  эмч                                        8 цаг
5.    Хэт авиан оношлогооны эмч, сувилагч             8 цаг  
6.    Эмгэг судлалын туслах ажилтан                       8 цаг  
7.    Эм найруулагч                                              8 цаг  
8.    Эм шинжлэгч                                                 8 цаг  
9.    Эм зүйч                                                        8 цаг
10.    Эх барих эмэгтэйчүүдийн  эмч                      8 цаг  
11.    Мэс заслын сувилагч                                      8 цаг  
12.    Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний эмч, сувилагч            8 цаг  
13.    Ариутгагч, автоклавчин                                                   8 цаг  
14.    Угаагч, ариутгагч сувилагч                                               8 цаг  
15.    Индүүчин                                                                        8 цаг  

4.2    Хөдөлмөр эм хамгаалах хэрэгслийн жагсаалтыг шинэчлэн, Үндэсний Стандартчлал Хэмжилзүйн Газраас тогтоосон норм, журмын дагуу хүрэлцэхүйц хэмжээгээр захиалан, хугацаанд нь олгоно.
4.3    Амьжиргааны өөрчлөлттэй уялдуулан үнэ тарифын өсөлтийг үндэслэн хөдөлмөрийн хөлсийг индексжуулж тогтоосон журмын дагуу өөрчилж байх ба цаг хугацаанд нь хийж буй эсэхд ҮЭ хороо хяналт тавьж ажиллана
4.4    Дараах тэмдэглэлт өдрүүд болох: Эрүүлийг хамгаалах байгууллагын ажилтны өдөр, ОУ эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдөр, Олон улсын сувилагчдын баярын өдөр, Санхүүчдийн өдөр, Үйлчилгээний ажилтны өдөр, Дэлхийн эмч нарын өдрөөр зохион байгуулагдсан аян, уралдаан тэмцээнд тэргүүн байр эзэлсэн ажилтныг ажилласан ажилтныг 30 000 –  80 000 хүртэл төгрөгөөр урамшуулах.
4.5    Ажилтнуудын эрүүл мэндийг хамгаалах, урьдчилан сэргийлэх зорилгоор спортын уралдаан тэмцээн зохион байгуупах, цасны баяр, аялал зугаалга хийх талаар 2 тал хамтран төлөвлөгөө гаргаж хариуцах тал, санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх талаар зөвшилцөж шийдвэрлэнэ.
4.6    Байгууллагын ажилтан нараас Монгол улсын гавьяат эмч, ажилтан , Анагаах ухааны доктор, Шинжлэх ухааны доктор хамгаалсан тохиолдолд нэг сарын үндсэн цалингаар урамшуулна.
4.7    Гэрлэлтээ төрийн эрх барих байгууллагад бүртгүүлсэн ажилтанд – 150 000 төг олгох
4.8    Он удаан жил үр бүтээлтэй ажиллаж Клиникийн профессор цол хүртсэн тохиолдолд үндсэн цалингийн 5% нэмэгдэл олгох, Төрийн одонгоор шагнагдсан тохиолдолд 150000 төгрөгөөр урамшуулах

Тав. Ажил амралтын цаг

5.1    Долоо хоногийн ажлын өдөр – 5 өдөр
5.2    Долоо хоногийн ажлын цаг – 40 цаг
5.3    Ердийн өдрийн  ажлын үргэлжлэх цаг  - 8 цаг. Ердийн өдрийн ажил эхлэх дуусах  цаг – 08. 00 – 16. 00
5.4    Ээлжийн ажилтнууд 4 ээлжийн хуваариар ажиллана
5.5    Ажилтан бүр ажилдаа ирэх, завсарлах болон ажлын цагийн дундуур гадагш явах, ажлын өдөр дуусахад тогтоосон журмын дагуу заавал бүртгүүлэх ба ажлын явцын чанар, стандартын биелэлтээр цагийн менежментийн үнэлгээг стационар хэсгийн эрхлэгч ахлагч, арга зүйч бага эмч сувилагч нар үнэлнэ.
5.6    Тасралтгүй ажиллагаатай хэсгийн ажилтан дараагийн ээлжийн ажилтан ирэхээс өмнө ажлаа орхин явахыг хориглоно
5.7    Захиргаа нь ажлын онцлогийг харгалзан зарим ажилтны ажлын цагийг тусгайлан тогтоож болно.
5.8    Байгууллага болон ажилтны эрх ашгийг харгалзан үзэж стационар хэсгийн эрхлэгч ахлагч сард 4 цагийн чөлөө олгох ба түүнээс дээш өдрийн чөлөөг Дарга, Ерөнхий эмч, хүний нөөцийн менежер олгоно. /чөлөөг цалингүй олгоно/ Ажилтны эцэг эх, хүүхэд, хань нас барсан тохиолдолд захиргаанаас 5 хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгоно
5.9    Хөдөлмөрийн тухай хуулийн 106 – р зүйлд заасны дагуу хүүхэд төрүүлсэн эхчүүд, зохих насны хүүхэдтэй ганц бие эцэг мөн насны хүүхэдтэй ганц бие эх, мөн насны хүүхэд үрчлэн авсан хүмүүст тэдний хүсэлтийг харгалзан хүүхэд асрах чөлөө олгоно.
5.10    Шинээр ажилд орсон ажилтан тасралтгүй 11 сар ажилласны дараа тухайн жилийн ээлжийн амралтыг эдлэх бөгөөд 2 оны ээлжийн амралтын хооронд тасралтгүй 6 сар ажилласан байна.
5.11    Ажилтны тухайн жилийн ээлжийн амралтын хуваарийг Дарга, ерөнхий эмчийн тушаалаар баталгаажуулан амраана.
5.12     Ажилтны хүсэлтийг харгалзан хүндэтгэх шалтгаантай бол ажлын нэг жилийн хугацаанд 2 сар хүртэл хугацаатай цалингүй чөлөө олгоно.
5.13    Байгууллагын нэрийн өмнөөс амралтын өдрүүдэд уралдаан, тэмцээнд оролцсон тохиодолд 8 хүртэл илүү цагийн хөлс олгох ба ажлын өдрөөр оролцсон бол цалинг бүрэн олгоно.
5.14    Байгууллагын ноцтой байдал үүссэн, тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэмэлтээр дуудагдан амралтын өдөр болон шөнийн цагаар ажилласан ажилтанд амралтыг биеэр эдлүүлэх эсхүл илүү цагийн хөлсийг журмын дагуу тооцон олгоно.
5.15    Эрүүл мэндийн тухай хуулийн /2011.05.05/ 29.7 д заасны дагуу Хөдөлмөрийн тухай хуулиар тогтоосон ээлжийн амралтын үндсэн болон нэмэгдэл амралт дээр 5 жил тутам 1 өдрийн нэмэгдэл амралт олгоно.

Зургаа. Ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх талаар

6.1    Ажиллагсдаас магистрантур, докторантурт суралцах тохиолдолд хүсэлтийг харгалзан ажлын цагаас  долоо хоног бүр 2-4 цагийн чөлөө олгоно.
6.2    Чөлөөт цагаараа төрөл бүрийн мэргэжлийн дамжаа болон эчнээ, оройн сургуульд суралцаж, мэргэжил боловсролоо ахиулах зэрэг хамгаалах ажлыг дэмжин тусална. Дээд боловсролын тухай /2002/ хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийг үндэслэн дээд боловсролын сургалтын байгууллагад эчнээ ба оройн хэлбэрээр суралцаж байгаа ажилтанд захиргаа улирлын ба төгсөлтийн шалгалт өгөх, дипломын ажил бичиж хамгаалах, мэргэжлийн зэрэг, магистр, доктор хамгаалахад зориулан сургуулийн сургалтын албаны тодорхойлолтыг үндэслэн 7 хоногийн цалинтай чөлөө олгоно.
6.3    Ажилтнуудыг гадаадад мэргэжил дээшлүүлэх, түр дамжаанд сургах, семинар сургалтанд оролцуулах ажлыг захиргаанд төвлөрүүлэн бүртгэж, тэдний ажилласан жил, ажлын чанар, идэвхи зүтгэл, хариуцлагыг харгалзан Үйлдвэрчний эвлэлийн хороотой тохиролцон эрхэлсэн ажлын чиглэлээр нь ээлж дарааллын дагуу явуулж байна.
6.4    Ажилтнуудаас ДЭМБ, ЭМЯ, НЭМГ мөн бусад эрх бүхий байгууллагын томилолттой тохиолдолд 3 сар хүртэлх хугацаанд хамтран ажиллах гэрээний дагуу гадаадад мэргэжил дээшлүүлэх тур сургалтанд суралцах семинар сургалтанд оролцсон тохиолдолд Дарга, Ерөнхий эмчийн тушаалаар цалинтай чөлөө олгоно
6.5    Ажилчдын ажлын байрны сургалтыг тусгай төлөвлөгөөний үндсэн дээр зохион байгуулж, гарын авлагаар хангаж, ажлын байрны сургалтанд хичээл заасан багш нарт цагийн 2500 төгрөгнөөс доошгүй хөлс олгоно. Тус байгууллагад гаднаас ирж хичээл заасан багш нарт олгох хөлсийг хэлцлийн журмаар, багшийн зэрэг дэвээс хамаарч тогтооно.
6.6    Суралцагч эмч нарыг дагалдуулан сургасан эмч багш нарт улирал бүр журмын дагуу 40000 төгрөгний урамшууллыг олгоно.
6.7    Нэн шаардлагатай мэргэжлээр шинээр ажилд орж буй ажилтныг дагалдуулан сургасан мэргэжилтэнд 60 000 төгрөгний урамшуулаллыг Дарга, Ерөнхий эмчийн тушаалаар олгоно.

Долоо. Хөдөлмөр хамгаалал, хөдөлмөрийн нөхцлийн талаар

7.1    Ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагыг хангах, хөдөлмөр хамгааллыг сайжруулах арга хэмжээ авч ажиллахаас гадна Хөдөлмөр хамгааллын комиссийг Стратеги төлөвлөлт эрхлэсэн орлогч дарга удирдан тусгай төлөвлөгөөтэй ажилуулж Захиргаа ҮЭ-ийн хороотой хамтран хянаж ажиллана.
7.2    Ажил олгогч нийт ажлын байрны нөхцлийн үнэлгээг мэргэжлийн байгууллагаар хийлгэнэ.
7.3    Ажил олгогч нь ажилтныг түүний хөдөлмөрийн нөхцөл, ажил үүргийн онцлогт тохируулан аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн шаардлагад нийцсэн ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр хангах бөгөөд тэдгээрийг цэвэрлэж, ариутган засварлана. Ажилтанд олгох ажлын хувцас, хамгаалах хэрэгслийн төрөл, жагсаалт, эдэлгээний хугацаа, норм, тэдгээрийг цэвэрлэх, ариутгах, засварлах хугацааг магадлан итгэмжлэлийн стандартыг баримтлана.
7.4    Ажил олгогч хөдөлмөр хамгааллын кабинет байгуулж нийт ажилтнуудыг холбогдох мэдээлэл, заавраар хангах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн дэглэмийн талаар сургалт явуулах төлөвлөгөөтэй байх, эдгээрийн биелэлтэнд ҮЭ хорооны тэргүүлэгч гишүүд хяналт тавьж ажиллана.
7.5    Ажлаа хийж байхдаа нас барсан ажилтны ар гэрт учирсан хохирлыг нөхөх зорилгоор үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгалд даатгуулсан эсэхийг үл харгалзан ажил олгогч 3 сарын цалинг нөхөн төлбөр болгон олгоно. Ажил үүргээ гүйцэтгэж байхдаа үйлдвэрлэлийн осолд өртсөн, эрүүл мэндээрээ хохирсон бол цалинг 100% олгоно.
7.6    Хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудад журмын дагуу хоргүйжүүлэх бүтээгдэхүүнийг олгоно.

Найм. Нийгэм, ахуйн хөнгөлөлтийн талаар

8.1    Бүх ажиллагсдын эрүүл мэнд, нийгмийн даатгалын дэвтрийн бөглөлтийг хянаж, тогтмолжуулан, сар сараар бичилт хийж, баталгаажуулна.
8.2    Ажил олгогч нь ажилтанд байгууллагын цалингийн санд багтааж сард 1 удаа хоолны үнэ болох  55 000 төгрөгийг гараагаар нь тогтмол олгож ажилчдын цайны газрыг тогтмол ажиллуулах, хоолны чанар, үйлчилгээнд ҮЭ-ийн хорооны гишүүд хяналт тавьж санал хүсэлтээ үйлдвэрчний эвлэлийн хороонд мэдэгдэж байна. 
8.3    Ажилтны нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамж  11 хувийг ажил олгогч төлнө.
8.4    Ажилдаа ирэх, буцах нийтийн тээврийн үйлчилгээний хөлсийг гараагаар нь тооцон 400 төгрөгөөр олгоно. Унааны хөлсийг нийтийн тээврийн хөлсний өөрчлөлтийг даган өөрчлөнө
8.5    Ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор жилд /амьдрах нөхцөл сайжруулах/ байгууллагын үйл ажиллагааны хөрөнгөнөөс тухайн үед удирдлагын хурлаар зөвшилцөн шийдвэрлэнэ/
8.6    Ажиллагсдын эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, хань, хүүхэд  болон хамт амьдардаг хадам эх, эцэг нас барсан тохиолдолд нэг удаагийн тэтгэмж болгон 50000 төгрөгийг байгууллага олгоно.
8.7    Өндөр настан нас барсан тохиолдолд 100000 төгрөг, өөрийн ажилтан нас барсан тохиолдолд 1  сарын үндсэн цалингийн тэтгэмжийг ар гэрт нь олгоно.
8.8    Өрх толгойлсон эмэгтэй   8 – аас дээш жил тус байгууллагад тогтвортой , үр бүтээлтэй ажилласан 16-аас доош насны 2 ба түүнээс олон хүүхэдтэй, ажилтанд хүсэлтийг харгалзан жилд 1 удаа 100 000 төгрөгийн тэтгэмжийг байгууллага олгоно. Өөрийн орон гэргүй, өрх толгойлсон ажилтанд нийгмийн халамжийг нэн түрүүнд олгоно.
8.9    Үйлдвэрчний эвлэлийн гишүүн өндөр настан тэтгэвэрт гарвал ҮЭ хорооноос 50000 төргөгийн дурсгалын зүйл гардуулах, олон хоногоор /30 хоногоос дээш/ хүнд өвчнөөр өвчилсөн ажилтанд 1 удаа 100000 төгрөгний тэтгэмж үзүүлнэ
8.10    Байгууллага салбарын тэмдэглэлт өдрүүд, сургалтанд хөрөнгө зарах асуудлыг тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэнэ.
8.11    Ажилтнуудыг жилд 1 удаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж шинжилгээний төлбөрийг захиргаа, үйлдвэрчний эвлэлийн хороо тэнцүү хэмжээгээр төлнө. Өвчин илэрсэн тохиолдолд эрүүлжүүлэх арга хэмжээг зохион байгуулж, эмэгтэйчүүдийн өвний оношийн дагуу ажилчдын хэвтэх 2 орыг эмэгтэйчүүдийн стационарт ажиллуулна.
8.12    Байгууллагад ажиллаж байсан өндөр настан ахмадууддаа ахмадын баярын өдрөөр хүлээн авч уулзалт зохион байгуулж тухайн арга хэмжээнд зориулж зах зээлийн үнэ ханшид тохирох хөрөнгийн хэмжээг тогтож зарцуулна.
8.13    Мэргэжил эзэмшсэн ажилтныг байгууллагын онцлог, шаардлагыг харгалзан нарийн мэргэжил эзэмшүүлэх, мэргэжлээ дээшлүүлэхэд нь төрийн сангийн сургалтын зардлыг олгож, мэргэшсэн ажилтан байгууллагтаа 3 жил тогтвор суурьшилтай ажиллана, 3 жилээс өмнө өөрийн хүсэлтээр хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан тохиолдолд сургалтын төлбөрийг эргүүлэн төлнө
8.14    Зайлшгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан /цэргийн албанд татагдах/ хүнд зохих тэтгэвэр тусламжийг үзүүлэхээс гадна ажлын байр хадгалах, мэргэжил олгох, давтан сурахад нь үндсэн байгууллагаас туслалцаа үзүүлж байх.
8.15    Ажилтаны эрх ашиг зөрчигдсөн, цалингийн хувь буруу тогтоогдсон нь нотлогдвол хохиролыг ажилтанд тооцон олгох. Ажлын доголдол гаргасан ажилтанд хариуцлага тооцон ажиллана.

Ёс. Үйлдвэрчний эвлэл, түүний ажилтан, сонгуультнаас үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бололцоог хангах талаар

9.1    Үйлдвэрчний эвлэл нь Монгол улсын хууль тогтоомжоос гажсан үйл ажиллагаа явуулахыг хориглоно.
9.2    Ажил олгогч нь ҮЭ-ийн хороо, түүний сонгуультнуудыг үйл ажиллагаагаа явуулах боломжийг бүрдүүлэх үүднээс өрөө, танхим, суурин утас, компьютер, принтер, хувилах төхөөрөмж, бусад зүйлсээр хангана.
9.3    Захиргаа нь ҮЭ-ийн татварыг цалингийн нийт орлогоос бэлэн бус хэлбэрээр хураах ажлыг зохион байгуулж, нийт татварын 30% -ийг МЭАҮЭХолбооны дансанд харин 70% нь КНАГ ын үйлдвэрчний эвлэлийн хорооны дансанд сар бүр шилжүүлнэ. үйлдвэрчний эвлэлийн гишүүд үйлдвэрчний эвлэлийн гишүүний татварын хувь нь 1 хувь бөгөөд бэлэн бусаар хураах асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн тогтоно.
9.4    Үйлдвэрчний эвлэлийн гишүүдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг нь хөндөх аливаа шийдвэрийг гаргахдаа хоёр долоо хоногоос багагуй хугацааны өмнө Үйлдвэрчний эвлэлийн хороонд танилцуулж саналыг нь тусгаж байна.

Арав. Хамтын гэрээний хугацаа, түүний биелэлтэнд хяналт тавих, түүнд нэмэлт  өөрчлөлт оруулах

10.1    Энэхүү хамтын гэрээ нь түүнийг бүртгүүлсэн өдрөөс эхлэн  2 жилийн хугацаанд мөрдөнө.
10.2    Хамтын гэрээний биелэлтийг ажил олгогч, үйлдвэрчний эвлэлийн хороо хамтран жилд 1 удаа гаргаж ажилчдад мэдээлнэ.
10.3    Хамтын гэрээ биелүүлэх явцад үүссэн санал зөрүүтэй асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 10 дугаар бүлэгт заасны дагуу шийдвэрлэнэ.
10.4    Хамтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тохиолдолд энэхүү гэрээг байгуулсан журмын дагуу 2 тал зөвшилцөн өөрчилж болно.
10.5    Хамтын гэрээнд оролцогч талуудын удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн өөрчлөгдөх нь хамтын гэрээг цуцлах үндэслэл болохгүй. Шинэ удирдлагын бүтэц, бүрэлдэхүүн хамтын гэрээг үргэлжлүүлэн мөрдөх үүрэг хүлээнэ.
10.6    Энэхүү хамтын гэрээ нь дор дурьдсан хавсралттай байх бөгөөд тэдгээр нь гэрээний бүрэлдэхүүн хэсэг болно.
•    Ажилтнуудыг ажилд авах, ажлаас халах журам
•    Сахилгын шийтгэл ногдуулах журам,
•    Нэгдүгээр Амаржих Газрын  дотоод журам,
•    Ажлын байрны тодорхойлолт
•    Хөдөлмөрийн норм, норматив,
•    Үндсэн цалингийн хэмжээ, жишиг,
•    Нэмэгдэл хөлс тооцох журам,
•    Шагнал, урамшуулал олгох журам,
•    Илүү цагаар ажиллуулах график /журам/
•    Ажилтнуудад олгох ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгсэл,
•    Хор саармагжуулах бодис, хоол хүнсний бүтээгдхүүний жагсаалт, норм, эдэлгээний хугацаа.

Хууль зүйн зөвлөгөө өгсөн: Хуулийн зөвлөх………………………….А.Дугармаа






 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.06-12.08-ны өдрүүдэд 77 эх амаржсанаас 41 охин, 39 хүү, ихэр 3 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103695
ӨнөөдөрӨнөөдөр1088
ӨчигдөрӨчигдөр1417
Энэ 7 хоногЭнэ 7 хоног2505
Энэ сарЭнэ сар13876
НийтНийт1036959
Таны IP хаяг:18Dot205Dot60Dot226

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ