JA slide show
Бидний тухай Үйлдвэрчний эвлэл НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ҮЙДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ҮЙДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ 2015 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ

E-mail Print PDF

2015 оны 02 сарын 15
ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗОРИЛГО
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эрхэм зорилго нь эрүүл мэндийн салбарын хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг тууштай хамгаалж, нийгмийн хамгаалал, эрх зүйн чадамжийг дээшлүүлэхэд оршино.

ЗОРИЛТ
1.    Эрүүл мэндийн ажилтны цалин хөлс, нэмэгдэл, урамшил, тэтгэвэр, тэтгэмжийг амьдралын бодит хэрэгцээг хангахуйц түвшинд хүртэл нэмэгдүүлэхийн төлөө тууштай тэмцэх.
2.    Гишүүдийн нийгмийн хамгааллын тогтолцоог сайжруулах, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн стандарт, шаардлагыг ажлын байранд бүрэн хангуулж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлийг бууруулж, урьдчилан сэргийлэхэд нөлөөлөх.
3.    Эрүүл мэндийн холбогдолтой болон хөдөлмөр, нийгмийн хамгааллын харилцааны хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход нөлөөлж, идэвхтэй оролцох.
4.    Хүний эрх, эрх чөлөөг хангах, эв нэгдэл, энх тайван байдлыг сахин хамгаалах үйл хэрэгт оролцох.
5.    МЭМАҮЭ-ийн гишүүдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, давтан сургах сургалтыг өргөжүүлэх замаар  боловсон хүчний хувьд бэхжүүлэх.
6.    МЭМАҮЭ-үүдийн Холбооны бодлого, үйл ажиллагаанд залуучууд, эмэгтэйчүүдийн идэвхтэй оролцоог нэмэгдүүлэх.
7.    Салбарын үйлдвэрчний эвлэлийн гишүүд, хөдөлмөрчдийн хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хангуулах талаарх үйлдвэрчний эвлэлийн тэмцлийг зохион байгуулах.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ
Хийх ажлын жагсаалт  
Салбар хороодын үйл ажиллагаатай нэгдмэл ажиллах, хамтын ажиллагааг хөгжүүлэх
1    Хамтын гэрээний дагуу үйл ажиллагааг эрчимтэй явуулах   
2    ҮЗ-ийн дэргэдэх эмэгтэйчүүдийн хороодтой хамтран ажил зохиох, төлөвлөгөөг батлах       
3    Салбарын шилдэг сонгуультан ажилтаныг шалгаруулж үйлдвэрчний эвлэлд нэр дэвшүүлэх            
4    Салбарын гадаад харилцааг хөгжүүлэхэд ОХУ-ын Буриадын ҮЭ-ийн салбар хороодуудтай туршлага солилцон хамтын ажиллагааг эхлүүлэх     
5    Бусад аймаг нийслэлийн эмнэлгүүдийн үйлдвэрчний хороодтой хамтран ажиллах, арга барилтай танилцах, туршлага солилцох хөтөлбөр боловсруулан  ажиллах            
6    МЭМАҮЭХ ны оны шилдэгүүд болон бусад шагналуудад байгууллага, хамт олон, сонгуультан, гишүүдийг тодорхойлж байх    
7    ҮЭ-ийн гишүүдийг дэмжих, нийгмийн идэвхийг сайжруулах зорилгоор МЭМАҮЭХ холбоо болон бусал хороодтой хамтран үзэсгэлэнт газраар аялуулах ажлыг зохион байгуулах

 

  • Гарах үр дүн:
    Үйлдвэрчний  эвлэлийн хорооны үйл ажиллагааг өргөтгөж ажилчдын эрх ашгийг хамгаалах тогтолцоо сайжрана
  • Хариуцагч: Үйлдвэрчний эвлэлийн хороо

Тэмдэглэлт үйл явдлыг тэмдэглэх

8    Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан нийт эмч нарын дунд “Бүсгүйчууд”  тэмцээн зохион байгуулахад хамтран ажиллах    -4 сар   - Ажилчдын нийгмийн идэвх сайжрана    - Үйлдвэрчний эвлэлийн хороо
9    Нийт ажилчдын эрүүл мэнд хөдөлгөөнийг дэмжин “Хөдөлгөөн – эрүүл мэнд” өдөрлөг зохион байгуулах    - 3 сар    -Ажилчдын нийгмийн идэвх сайжрана     -Үйлдвэрчний эвлэлийн хороо
10    Салбарын ҮЭ-ийн хороодуудтай Шилжин явах цомын төлөөх Спортын бооцоот тэмцээн өргөнөөр зохион байгуулахахад оролцох    -4 сар    -Нийгмийн идэвх дээшлэнэ, эрүүл мэнд сайжрана    -Үйлдвэрчний эвлэлийн хороо
11    Үйлчилгээний ажилтны баярын өдрөөр аян зохион байгуулж тэргүүний үйлчилгээний ажилтануудыг шалгаруулах урамшуулах, арга хэмжээ зохион байгулахад оролцох    -4 сард    -Үйлчилгээний ажилтны нийгмийн идэвх сайжрана    -Үйлдвэрчний эвлэлийн хороо
12    ОУ-ын сувилагч нарын өдрийг тохиолдуулан онол практикийн бага хурал зохион байгуулж шилдэгийг тодруулж урамшуулах     -Хагас жилдээ    -Сувилагч нарын нийгмийн оролцоо ур чадвар дээшлэнэ     -Үйлдвэрчний эвлэлийн хороо
13    Дэлхийн эмч нарын өдрийг тохиолдуулан “Алтан чагнуур” шилдэг эмч нарыг шалгаруулах шалгаруулалтанд эмч нараа өрсөлдүүлэх     -1-р улиралд    -Эмч нарын үнэлэмж дээшлэнэ    - МЭАҮЭХолбоо

Хөдөлмөр нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн нөхцлийн талаар
14    Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн мэдлэг олгох сургалтыг эмнэлгийн мэргэжилтэнүүдэд давтан зохион байгуулах, багц цаг олгох     - 1-2 р улирал    -Хөдөлмөр хамгааллын мэдлэг сайжрана    -Үйлдвэрчний эвлэлийн хороо
15    Ажилчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт /багажийн болон лабораторийн шинжилгээнд/ хамруулж эрүүлжүүлэх ажлыг зохион байгуулж хэвшүүлэх   - Жилдээ    - Ажилчдын эрүүл мэнд сайжрана   - Үйлдвэрчний эвлэлийн хороо
16    Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтанд хор саармагжуулах хүнсээр хангах асуудлыг зохицуулах    -Жилдээ     -Ажилчдын эрүүл мэнд сайжрана   - Захиргаа, ҮЭХ
Ажилтнуудын мэргэжил, мэдлэгийг дээшлүүлэх талаар

17    Өөрийн байгууллагын ҮЭ-ийн хорооны үйл ажиллагааг сурталчилсан самбар шинэчлэн байгуулж, сурталчилгааны материал шинээр бий болгон тараах    -Жилдээ     -ҮЭХ-ны үйл ажиллагааг таниулан сурталчлах   - Үйлдвэрчний эвлэлийн хороо
18    ҮЭ-ийн хорооноос нийт эмч ажилчдыг сэтгэл заслын нэгдсэн сургалт болон ес зүй байгууллагын соелын талаархи ажлын байрны сургалтыг ёс зүйн хороотой хамтран зохион байгуулах    - Жилдээ     -Ажилчдын ес зүй харилцааны ур чадвар сайжрана    -Үйлдвэрчний эвлэлийн хороо
19    Нийт ажилчдын дундах интернет өрөө бий болгож үйл ажиллагаанд оруулах   - Жилдээ    - Эмч ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлэнэ   - Үйлдвэрчний эвлэлийн хороо
20    Шинэ мэдээлэл сургалтанд зориулан гадаадын 1-2 хэвлэл захиалгыг хийж нийтийн хүртээл болгох    -Жилдээ     -Эмч ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлэнэ    -Үйлдвэрчний эвлэлийн хороо
21    Үйлдвэрчний хорооны татварын орлогоос байгууллагын хэмжээнд сургалт сурталчилгаанд зориулсан нийт эмч ажилтануудад зориулсан дотоодын сониныг үргэлжлүүлэн хэвлэж нийтлэх   - Жилдээ     -Эмч ажилчдын мэдлэг мэргэжлийг дээшлэнэ   - Үйлдвэрчний эвлэлийн хороо
Нийгэм,  ахуйн хөнгөлөлтийн, эрүүл мэндийг дэмжих талаар
22    Нийт ажилчдад амралт чөлөөт цагаараа идэвхтэй амрах, дасгал хөдөлгөөнийг хангах чийрэгжүүлэх өрөөг шинэ тоног төхөөрөмжөөр хангах, бие бялдрын үзүүлэлтүүдэд дүн шинжилгээ хийж үр дүнг тооцох   - Жилдээ    - Ажилчдын эрүүл мэнд сайжирч, идэвхтэй хөдөлгөөн дэмжигдэнэ.     -Үйлдвэрчний эвлэлийн хороо
23    Байгуулагт аэробикийн сургалтыг тасралтгүй явуулж түүнд зориулж заалыг толиор хангаж, матрасс, биеийн тамирын хэрэгсэл авах     -Жилдээ     -Ажилчдын  идэвхтэй хөдөлгөөн дэмжигдэнэ.   -  Үйлдвэрчний эвлэлийн хороо
24    Хөдөлгөөн эрүүл - Эрүүл мэнд хөтөлбөрийг дэмжин эмч, ажилтнуудын дунд ажлын байран дах сургалт зохион байгуулж, цэнгээнт бүжигийн аварга шалгаруулан нэгдсэн тэмцээнд оролцуулах     -Жилдээ     -Ажилчдын эрүүл мэнд сайжирч, идэвхтэй хөдөлгөөн дэмжигдэнэ.    - Үйлдвэрчний эвлэлийн хороо

КНАГ-ЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРОО

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик мэдээ













Хоолны хордлогоос сэргийлэе!


Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

Наранд цохиулахаас сэргийлэхийг зөвлөж байна.



Төрөлтийн мэдээ

2018.08.13-ны өдөр 26 эх амаржсанаас 13 охин, 13 хүү мэндэлжээ.

Монголын үрс маш олон болох болтугай.

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Сувилагч - 8

2. Нярайн сувилагч - 4

3. Эм зүйч - 1

4. Нярайн эмч - 2

5. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний  эмч - 1

6. Мужаан - 1 

7. Лаборант - 1 

8. Хүчил төрөгчийн операторич - 1

 

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

545302
ӨнөөдөрӨнөөдөр14
ӨчигдөрӨчигдөр583
Энэ 7 хоногЭнэ 7 хоног1722
Энэ сарЭнэ сар7537
НийтНийт545302
Таны IP хаяг:54Dot196Dot73Dot22

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement