JA slide show

Эх барих тасаг

E-mail Print PDF

Эх барих тасаг нь 2018 оны байдлаар нийт 184 эмч, эмнэлгийн ажилтантай бөгөөд Эх барих эмэгтэйчүүд , эрчимт эмчилгээний их эмч нийт 40, эх баригч 55, сувилагч 41, туслах сувилагч 14,  үйлчилгээний 34 туслах ажилтантай. Манай тасагт  АУ-ны доктор 5, Ш.Цэрэнсамбуу, Ч.Мядаг, А.Дүүрэнбилэг, Т.Одбайгал, Э.Лхагва-Очир, АУ-ны магистр 15, Клиникийн профессор 8, Зөвлөх зэргийн эмч 3, Тэргүүлэх зэргийн эмч 9, Ахлах зэргийн эмч 10, Тэргүүлэх зэргийн эх баригч 7, Ахлах зэргийн эх баригч 9, Тэргүүлэх зэргийн сувилагч 2, Ахлах зэргийн сувилагч 10. ажиллаж байна.

Бид залуу эмч нар болон резидент эмч, оюутнуудыг сургах, тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгох, эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд түшиц  тасаг болж тасралтгүй сургалт явуулж байна.

Машлайн Энхтуяа: Монгол Улсын Гавьяат Эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор, Зөвлөх зэргийн эмч.  1993-2010 онд эхийн 2-р тасгийн эрхлэгчээр, 2010 оноос зөвлөх эмчээр, нийт 35  жил тус амаржих газар буурь сэлгэлгүй ажиллаж байгаа манай ахмад эмч бөгөөд жирэмслэлт төрөлтийн хүндрэлтэй эрсдэлт жирэмсэн эхчүүдэд болон амь тэнссэн ноцтой хүндрэлийн үед мэргэжил арга зүйн зөвлөмж өгч ,мэс заслыг удирдан хийх, төрөлтийн тусламж үзүүлэн тасгийн эмч нарыг сурган ажилладаг.

2018 онд хэсэг ахлан ажиллаж буй эмч нар:

  1. Ч.Мядаг. Анагаах ухааны доктор, Зөвлөх зэргийн эмч, Клиникийн профессор, мэргэжлээрээ 29 жил.
  2. Ш.Цэрэнсамбуу. Анагаах ухааны доктор, Зөвлөх зэргийн эмч,  Клиникийн профессор, мэргэжлээрээ 22 жил.
  3. Х.Баярсайхан. Анагаах ухааны магистр, Тэргүүлэх зэргийн эмч, Клиникийн профессор. мэргэжлээрээ 21 жил
  4. Т.Одбайгал. Анагаах ухааны доктор,Тэргүүлэх зэргийн эмч. мэргэжлээрээ 17 жил
  5. А..Дүүрэнбилэг.  Анагаах ухааны доктор, тэргүүлэх зэргийн эмч,  мэргэжлээрээ  13 жил
  6. Б.Мягмарцэрэн. Тэргүүлэх зэргийн эмч, мэргэжлээрээ 15 жил

Эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэргийн эмч нар: М.Түвшинжаргал, Д.Гантулга, Г.Батгэрэл, Э.Лхагва-Очир, Б.Оюунчулуун,  Д.Мөнхзул, Ж.Батжаргал, Р. Батжаргал, Б.Оргилсайхан Б.Бадамцэцэг

Залуу эмч нар: А.Мөнхбилгүүн, О.Алтанчимэг, Г.Дэлгэржаргал , Ш.Уламбаяр, Т.Отгонбаяр, Т.Нямжав, О.Чанаг-Нянгар, И.Дүүриймаа, Ө.Золзаяа, С.Уянга, Ц.Туяа, Л.Ганчимэг,  Д.Халиун С.Мөнхцацрал, Б.Саранзаяа, Г.Буян-Орших, Т.Мөнхзул Э.Ундармаа, , Т.Нямцэцэг, М.Уянга,  Б.Амаржаргал, Т.Бадамханд, А.Ариунаа, Б.Болорсүх, Д.Рэнцэнханд,С.Өлзий Н.Гантулга, Х.Ариунжаргал, Л.Мядагмаа Г.Насанжаргал Б.Насанжаргал У. Халиун Ц.Оюунбилэг нар ажиллаж байна.

Эх барих тасгийн арга зүйч эх баригчаар :

Х.Болормаа /тэргүүлэх зэрэгтэй, мэргэжлээрээ 32 /

Ш.Уранчимэг /тэргүүлэх зэрэгтэй, мэргэжлээрээ 29/

Манай тасагт ахмад эх баригч Б.Оюунчимэг, Ч.Жаргалсайхан, Б.Мэндбаяр, О.Наранчимэг, Ж.Сүнжидмаа, С.Баяржавхлан Б.Төмөрчөдөр Ч.Баттуяа М.Пүрэвхатан   сувилагч М.Баасанхүү  нар ажиллаж байна. Мэс заслын сувилагчаар: Г.Долгорсүрэн, Х.Энхтуяа, С.Ганцэцэг, Г.Мягмарсүрэн, Г.Алтанзул, Н.Байгальмаа, С.Мөнхсайхан нар ажиллаж байна.

Бидний нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил

  1. Монгол улс 1990 онд зах зээлийн нийгэмд шилжсэнтэй холбоотойгоор улс орны эдийн засаг уналтад орсон , хангамж хүрэлцээгүй  байдлаас шалтгаалан нэн шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн хангалт хомс бараг үгүй, хүрэлцээ муутай, шинээр  эмчилгээ үйлчилгээний технологийг практикт нэвтрүүлэхэд шаардлагатай хөрөнгө санхүү,  нөөц хангамж дутмаг, барилга байшингийн их бага  хэмжээний урсгал засвар, тохижилтод зарцуулах  эмнэлгийн төсөв хангалттай бус хэвээр байна.
  2. Өдрөөс өдөрт  өсөн нэмэгдэх хүн амын өсөлт болон нийгмийн хөгжлийг даган үүсэх хэрэгцээ шаардлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зорилгоор дэлхий дахинд хэрэглэж буй эмчилгээ, оношлогооны арга технологийг практикт нэвтрүүлж нутагшуулахад хэрэгцээт тоног төхөөрөмж эм эмнэлгийн хэрэгслийг гадны улс орноос хандив тусламжаар эмч нар өөрсдөө олж авах ажил тэдний нуруун дээр бууж  мэргэжлийн  үндсэн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна  нийгмийн хөгжил,  үйлчлүүлэгчийн хэрэгцээнд нийцэх түвшинд эмнэлэг, тасаг, хэсгээ хөгжүүлэх, өнгө үзэмжийг хадгалан сайжруулахад үе үеийн удирдлага,  тасгийн эрхлэгч эмч нар болон бусад эмч ажилчид чин сэтгэлээс зүтгэж байсныг талархан хэлэх нь зүйтэй бизээ.
  3. Монгол улсын Анагаах ухааны хөгжилд зайлшгүй шаардлагатай сургалтын хэлбэр бол  бусад өндөр хөгжилтэй улс орны эмч нараас суралцах, эмнэлгийн орчин нөхцөл, эмчилгээ оношлогооны технологи, эмнэлгийн тусламж үйлчилгээг тухайн бүс нутаг эмнэлэгт нь бодит нөхцөлд танилцан судлах ажил билээ.
  4. 1990-д оноос өмнө төрөх тасгийн эмч нарыг ЗХУ, Герман зэрэг улс оронд сургаж мэргэжлийн ур чадварыг нь дээшлүүлдэг байсан бөгөөд зах зээлийн нийгэмд шилжсэнээр энэ харилцаа, сургалт  бараг үгүй болж 20 гаруй жил нийт эмч нарт хүртээмжтэй бус байсан гэж үзэж болно.
  5. 2008 оноос эхлэн манай амаржих газрын удирдлага, эмч нар ОХУ, Франц, Тайвань, Тайланд, Австрали, Солонгос улсын эмнэлгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсны дагуу төрөх тасгийн нэлээд  эмч нар дээрх улсуудад мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдаад байна.
  6. 6. 1998-2005 оны хооронд эдийн засаг дөнгөж сэргэх  эхлэл тавигдаж байсан бөгөөд бид тасгаа  үйлчлүүлэгчид таатай байдлаар бага боловч тохижуулах, хэсэгчлэн будаж засварлан өнгө үзэмжийг сэргээх , цонх хаалгыг хуванцар болгон цөөн тоогоор хэдий ч солих ажлыг өөрсдийн боломж, үйлчлүүлэгчдийнхээ тусламж дэмжлэгтэйгээр  тасралтгүй хийсээр байлаа.   Мөн  АНУ-ын SWANSON сангийн Монгол дахь салбарын захирал хатагтай Энхтүвшингийн тусламжтайгаар “хуучин хэдий ч бидэндээ цоо шинэ мэт санагдах” шаардлагатай төрөх ор, нэлээд багаж тоног төхөөрөмжийг  хэрэгцээндээ авч маш их баярлацгааж байсан түүхийг тухайн үед залуу эмч байсан миний бие дурсан санахад таатай байна. Тухайн үед Амаржих газрын ерөнхий эмчээр ажиллаж байсан Ч.Дариймаа, эхийн 1, 2-р тасгийг удирдан зохион байгуулж байсан өнөөгийн МУАЭ Б.Үйлст, МУГЭ М.Энхтуяа нарын үүрэг оролцоо тун их байсныг зориуд тэмдэглэж байна.
  7. Ахмад эмч, эх баригч нарынхаа залгамж халаа болсон бид өнөөдрийг хүртэл  тэдний үлгэрлэн сургасан  сургамжаар төрөх тасгийнхаа тусламж үйлчилгээний чанар төдийгүй   багаж тоног төхөөрөмжийн хангамж, эх нярайн  тав тухыг хангахын төлөө чармайн ажиллаж байна.
  8. 2010 онд улсын төсвөөс эмнэлгийн барилгыг засварлах, өргөтгөх ажлын хүрээнд /дарга Д.Энхбаяр, Стационарын эрхлэгч Н.Бадрах нарын санаачлагаар/ төрөх тасагт  мэс заслын 4 өрөөг нэмэлтээр бий болгон нийт 6 өрөөг эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
  9. 2012 онд төрөх тасагт ургийн мониторын хяналтыг компьютерийн нэгдсэн удирдлагаар хянах цогц сүлжээ бүхий системийг тасгийн эрхлэгч эмч Ш.Цэрэнсамбуу санаачилан хэрэгжүүлснээр Ньюсом ХХК-ы хандив тусламжаар нэвтрүүлсэн.

10. Мөн Стационарын эрхлэгч Н.Бадрах санаачлан хэрэгжүүлснээр 2013 онд нийгмийн хөгжлийн  хэрэгцээ шаардлагыг харгалзан  эхэд ая тухтай байх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор төрөх өрөөнд 3-4 эх нэг өрөөнд хэвтэж,  5-6 эх нэг өрөөнд хамтдаа төрдөг хуучин зохион байгуулалтыг өөрчлөн эх ганцаарчлан тусламж авч үйлчлүүлэх өрөөний зохион байгуулалтад шилжүүллээ.

11. 2014-2015 онд хандивлагчдын дэмжлэгтэйгээр эхчүүдийн  хэвтэх орны чанарыг сайжруулж  орчин үеийн шаардлагад нийцсэн үйлчлүүлэгчийн ороор бүрэн  хангалаа. Мөн хэрэгцээт багаж тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулж чадлаа.

12. 2015 онд Эх барих стационарын бүх хэсэг нэгжийг Япон улсын Засгийн газрын тусламжтайгаар Хэт авиан Оношлогооны аппаратаар хангаж чадсан нь хүлээлт чирэгдэлгүй тусламж үзүүлэхэд болон эмч нар мэргэжил мэдлэгээ дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байна. Хэт авиан олон аппаратаар /10ш/ нэг дор хангахад тухайн үед дарга, ерөнхий эмчээр ажиллаж байсан Д.Энхбаярын хичээл зүтгэл, үүрэг их байсныг талархан дурдах нь зүйтэй юм.

13. 2017 онд  тасгийн эрхлэгч эмч С.Алтантуяа санаачлан хэргжүүлснээр Төрөх хэсэг болон яаралтай мэс заслын хэсэгт эх нярайг хэрэгцээт хүчилтөрөгчөөр хангах ханын нэгдсэн системийг Global acethilen ХХК-ы 30 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар суурилуулав.

14. Үйлчлүүлэгчдийн болон Япон улсын хандив тусламжаар төрөх тасагт хэрэглэх  ургийн биомониторыг  20 хүртэл тоогоор нэмэгдүүллээ.Мөн төрөх хэсэгт төрөх ор бүрийн дэргэд болон эрүүл нярайн хэсэгт нярайн дулаацуулах ширээ, нярайн фото аппарат 10ш , шарлалт хэмжих багаж 3, эх нярайн хяналтын монитор, нярайн даавуу дулаацуулагчаар хангагдав.

15. 2017 онд эх өөрийн гэр бүлийн хамт байж төрөх өрөөг зохион байгуулснаар эхчүүдийн ая тухтай байдлыг хангах боллоо.

16. 2018  онд Амаржих газрынхаа  90 жилийн ойг  тохиолдуулан  Эх барих тасгийн хамт олон бид өөрсдийн нөөц бололцоог ашиглан үйлчлүүлэгчдийнхээ хандив тусламжтайгаар төрөх хэсэг, мэс заслын дараах , эрчимт эмчилгээ, хүлээн авах хэсгүүдэд барилгын  урсгал засвар хийлээ.  Энэ ажлын хүрээнд төрөх хэсэгт эхчүүдийн ая тухыг хангах зорилгоор нэн түрүүнд  дутагдалтай   байсан ариун цэврийн өрөөний тоог /5/ нэмэгдүүлж, сантехник холболт хийлгэн  шинээр байгуулж чадлаа.

Нэгдсэн мэс засал мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний хэсэг

Клиникийн Нэгдүгээр Амаржих газарт анх 1986 онд анестези - реанимацийн тасаг нэртэй байгуулагдаж, тасгийн эрхлэгчээр их эмч Ч.Содномпил, ахлагч сувилагчаар Ж.Лхамжав, зөвлөх эмчээр ЗХУ-ын / тэр үеийн нэршлээр / мэргэжилтэн анестезиолог- реаниматологич эмч Т.Г.Белик, их эмч М.Дашдулам, С.Амармандах, Ж.Ганчимэг, Н.Оюунчимэг, С.Дамдинсүрэн нар, ахмад сувилагч Г.Бямбаа, Г.Шоовдор, сувилагч С.Чулуунхуяг, Н.Батиймаа, Н.Долгорсүрэн, Ч.Түвшинжаргал,  Н.Цэцгээ, Б.Алтанцэцэг, Б.Долгорсүрэн, С.Нарантуяа, асрагчаар Б.Үрчгэр, С.Оргилсайхан, Г.Нямханд, Д.Энхсаруул, Т.Нямханд, , Г.Ууганбаяр нар ажиллаж байлаа.

1982 - 1987оны хооронд ЗХУ-аас уригдан ирж ажилласан мэдээгүйжүүлэгч эмч Т.Г.Белик нь эмч нарын мэргэжил дээшлүүлэх чиглэлээр их ажил хийсний зэрэгцээ Эх барихын мэдээгүйжүүлэгч нарын анхны курсыг зохион байгуулсан юм. Анх байгуулагдсан тасгийн хамт олон нь санаа нийлэн, чармайлт гарган, идэвхитэй хөдөлмөрлөсний үр дүнд 1987 онд байгууллагын Хөдөлмөрийн аварга хамт олон болж, хүндэт самбарт хамт олны зураг тавигдаж, сувилагч Н.Долгорсүрэн, асрагч Ж.Амараа нар " Хөдөлмөрийн аварга  - ажилтан " болж алдаршсан юм. Тус тасгийн зөвлөх эмчээр Ардын эмч, Төрийн соёрхолт, клиникийн профессор Г.Лхагважав багш, МУХГЭмч Б.Үйлст, тасгийн бага эмчээр Ж.Лхамжав, Ж. Дэлгэрцэцэг нар ажиллаж байлаа.

Тус тасгийн хамт олон нь ажил үйлсээрээ манлайлан байгууллагын 2005, 2006, 2008, 2009, 2010  оны " Шилдэг хамт олон " -оор шалгарч байсан юм. КНАГ-ын дарга, ерөнхий эмчийн 2013 оны 6 сарын 14-ны өдрийн " Клиникийн нэгдүгээр амаржих газрын бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх тухай " А / 55 тоот тушаалаар Эх барих тасгийн Хүлээн авах, яаралтай тусламж, эрчимт эмчилгээ, нэгдсэн мэс заслын хэсэг болж шинэчлэгдэн ажиллаж байгаад 2014 оны 08 сарын 01-ний өдрийн А / 61 тушаалаар Эх барих тасгийн  " Эрчимт эмчилгээ, нэгдсэн мэс засал, мэдээжүүлгийн хэсэг " болгон нэршил өөрчлөгдсөн ажиллаж байна.

Тус хэсэг нь эмнэлгийн яаралтай тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй, аюулгүй, стандартын дагуу үзүүлэх зорилготойгоор Жирэмсний хүнд хэлбэрийн хожуу хордлоготой эхчүүд, төрөлтийн хүндрэлтэй эхчүүдэд ( цус алдалт, үрэвсэл болон үжлийн байдалд орсон гэх мэт ) эрчимт эмчилгээ хийж, эрчимтэй хяналт тавьж, мэс ажилбарын үед мэдээгүйжүүлэг явуулах, мэдээгүйжүүлгийн дараа өвчтөнг сэрээх, хянах үйл ажиллагааг Мэс заслын 2 хэсэг, 6 блок, мэс заслын дараах сэрээх хэсгийн 10, эрчимт эмчилгээний 10, нийт 20 ортой, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний мэргэшсэн  эмч 11, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний мэргэшсэн сувилагч 13, мэс заслын мэргэшсэн сувилагч 11, цус сэлбэлт судлалаар мэргэшсэн  сувилагч 1, яаралтай тусламжийн сувилахуй судлалаар мэргэшсэн 1 сувилагч, нийт 26 сувилагч мэргэжилтэн, туслах сувилагч 6, асрагч 6  , нийт 49  ажилтнуудтайгаар мэс засал, мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Одоо тус хэсгийн зөвлөх эмчээр:

  • Клиникийн профессор, Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний зөвлөх зэргийн эмч Ц.Ганбат /УНТЭ/
  • Хэсгийн ахлагчаар Тэргүүлэх зэргийн эмч,  АУ-ны магистр, клиникийн профессор П. Эрдэнэбаатар
  • Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч Д.Дэндэв
  • Тэргүүлэх зэргийн эмч Л. Зоригт, Ахлах зэргийн эмч Ж. Енжүрмаа, Д. Гэрэлчимэг,     Б.Өнөрбаяр, Ц.Уугангэрэл, хэсгийн ахлах сувилагчаар тэргүүлэх зэргийн сувилагч Ч.Пүрэвсүрэн ,  тэргүүлэх зэргийн сувилагч Н.Гэрэлсайхан, Н. Байгальмаа, ахлах зэргийн сувилагч  Х. Энхтуяа,С. Ганцэцэг, Л. Сарантуяа, Г. Долгорсүрэн, Г. Алтанзул, О. Должинсүрэн , Д.Отгонбаяр нарын чадварлаг мэргэшсэн баг хамт олонтойгоор тусламж үйлчилгээг явуулан ажиллаж байна.

 


 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.06-12.08-ны өдрүүдэд 77 эх амаржсанаас 41 охин, 39 хүү, ихэр 3 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103528
ӨнөөдөрӨнөөдөр833
ӨчигдөрӨчигдөр1411
Энэ 7 хоногЭнэ 7 хоног833
Энэ сарЭнэ сар12204
НийтНийт1035287
Таны IP хаяг:35Dot170Dot81Dot210

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ