JA slide show

Онош зүй

E-mail Print PDF

1951 онд Төв төрөх газрын барилга ашиглалтанд орсноор эх барих судлалын бие даасан лаборатори байгуулагдан Валентин Сергеевна Хозлева гэдэг Зөвлөлтийн мэргэжилтэн, лабораторийн эмчийн удирдлагаар лабораторийн шинжилгээ хийж эхлэхэд лаборантаар Балжид, Дуламханд нар ажиллаж цус шээсний шинжилгээ хийж эхэлсэн. 1967 онд Лаборатори нь зөвлөх эмч Дашнямын удирдлага дор ажиллах болсон. Лаборант нь Валя, Балжид нар байсан ба шинжилгээнд үтрээний наац, цэрний шинжилгээ нэмж хийх болсон. 1978 онд амаржих газарт Зөвлөх төв нээгдснээр Лаборатори нь хэсэг болон өргөжин их эмч Д.Надмидын удирдлаган дор ажиллаж байсан.

Лаборантуудаар нь Цэцэгээ, Ц Буянтогтох,Цэцэгмээ нар үйлчлэгч Цогзолмаа, шил угаагч Уртнасан нарын бүрэлдэхүүнтэй ажиллан энэ үеэс шинжилгээний нэр төрөл олширч үрийн шингэний болон тархи нугасны шингэний шинжилгээнүүд хийж эхэлсэн.1983 онд их эмч С.Бүжинлхам ажиллаж эхэлснээр биохимийн лаборатори нээн биохимийн шинжилгээ хийж эхэлсэн. 1983 – 1986 онуудад их эмч Д.Надмид, С.Бүжинлхам, лаборант Наранцэцэг, Ё.Туул, Цэцэгээ, Ц. Буянтогтох, Б.Ганбат, Д.Оюунбилэг, Н.Номингэрэл, үйлчлэгч Мөнхнасан нар ажиллаж байсан.

1986 онд их эмч Цэнд-Аюуш Оюунсүрэн нар ажиллаж эхэлснээр Клиник биохимийн шинжилгээний аппарат тоног төхөөрөмжийн шинэчилж өөрчилснөөр уламжлалт гар аргаар хийдэг зарим шинжилгээг аппарат тоног төхөөрөмжөөр хийх болсон. 1986 оноос лаборант Ө.Бямбагэрэл, Эрдэнэтуяа, Н.Номингэрэл үйлчлэгч Раяа, Нандинцэцэг, Хулан, шил угаагч О.Дэлгэрмаа, Дэлгэрцэцэг нар ажиллаж байв.

1989 он. Нэгдсэн тусгай тасаг нэртэй бие даасан тасаг болон өргөжинлаборатори, эхо, рентген, эмийн сангийн кабенитууд нэгдсэн.

1998 он. Онош зүйн тасаг болон нэрээ сольж шинэчлэгдэн уламжлалт эмчилгээ, ариутгалын кабенитууд нэмэгдэн тасгийн эрхлэгчээр Б.Алтанцог, тасгийн бага эмчээр Ө.Бямбагэрэл нар ажиллаж байв.

2008 он. Тус амаржих газрын Нярайн эмч А.Оюунцэцэгийн санаачлагаар, Саруул ХХК-ны хөрөнгө оруулалтаар лабораторийн хэсгийг бүхэлд нь 25,000,000 өртөг бүхий урсгал засвар хийсэн байна.

2011 он. Параклиникийн тасаг болон лаборатори, эмийн сан, уламжлалт физик эмчилгээ, ариутгал, дүрс оношлогоо гэсэн бүрэлдэхүүнтэй тасгийн эрхлэгчээр лабораторийн эмч Д.Одгэрэл, тасгийн арга зүйчээр ахлах зэрэгтэй лаборант Ө.Бямба-Гэрэл ажиллаж үйл ажиллагаа явуулж байсан.

2013 он. Онош зүйн хэсэг болон нэрээ сольж лаборатори, дүрс оношлогоо, уламжлалт физик эмчилгээний хэсгүүдээс бүрдэн ажиллаж байв. 2017 онд Онош зүйн тасаг болон лаборатори, дүрс оношлогоо уламжлалт физик эмчилгээний хэсгүүдээс бүрдэн тасгийн эрхлэгчээр лабораторийн эмч М.Хишигжаргал, тасгийн арга зүйчээр Ө.Бямбагэрэл ажиллаж байна.

2015 он. Японы Засгийн Газар төслийн бус журмаар 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тасаг нэгжүүдэд суурин 5, зааврийн 5 ширхэг HITACHI ALOKA F37, NOBLUS загварийн хэт авиа аппарат суурьлуулсан.

Манай тасгийн амжилтууд:

  • 1989 оны байгууллагын хөдөлмөрийн аварга тасаг
  • Эрүүлийг Хамгаалахын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Их эмч Бүжинлхам, Алтанбагана, Н.Нямаа, Лаборант Ц.Буянтогтох, Ө.Бямбагэрэл, Я.Сувдаа, Ш.Оюунчимэг, Г.Оюунтунгалаг, Б.Тольмаа, Эм зүйч Идэш, Сувилагч Төгссайхан, Б.Буянхишиг, Ш.Гаваасамбуу, Тумбааш нар шагнагдаж байсан.
  • НЭМГ – ийн “Өргөмжлөл” – өөр эмч М.Хишигжаргал, лаборант Я.Сувдаа, сувилагч Б.Буянхишиг нар
  • ЭМЯамны “Жуух бичиг” – ээр эмч Н.Нямаа, М.Хишигжаргал, Лаборант Я.Сувдаа, Ө.Бямбагэрэл,  сувилагч Б.Буянхишиг, Төгссайхан нар
  • ЭМЯамны тэргүүн эмч Н.Нямаа, Л.Баярмаа, лаборант Я.Сувдаа, Ө.Бямбагэрэл,  сувилагч Б.Буянхишиг, Төгссайхан нар
  • Үйлдвэрчний эвлэлийн “Жуух бичиг” -ээр Б.Буянхишиг
  • “Залуу алтан медаль” -аар эмч Н.Нямаа, лаборант Ө.Бямбагэрэл нар
  • СБДүүргийн хөдөлмөрийн алдар медаь -аар лаборант Я.Сувдаа
  • Алтан гарт сувилагчаар Б.Буянхишиг шагнагдсан.
  • “Эрүүл жирэмсэн эхчүүдийн ихэс – ургийнтогтолцооны хэт авиан шинжилгээний хэвийн үзүүлэлт” сэдвээр Г.Мэндсайхан, “Монгол эмэгтэйчүүдийн жирэмсний эрт үеийн ургийн биометри” сэдвээр О.Баянжаргал нар АУ-ны докторын зэрэг хамгаалсан.
  • Дэлхийн Хэт Авиан Нийгэмлэгүүдийн холбооноос жил бүр зохион байгуулдаг Олон улсын хурлыг Монголын Хэт Авиан Оношлогооны Нийгэмлэгтэй хамтран 2012 оноос эхлэн одоог хүртэл амжилттай зохион байгуулж, илтгэл хэлэцүүлж байгаа.

Лабораторийн хэсэг нь: гематологи, клиник биохими болон нян судлалын хэсгүүдээс бүрдэнэ. Лабораторийн их эмчээр АУны магистр, ахлах зэргийн их эмч Н.Нямаа, АУны маристрант, их эмч М.Хишигжаргал, АУны магистр, нян судлаач, их эмч Ж.Мөнхтогтох, лаборантаар ахлах зэрэгтэй Ө.Бямбагэрэл, Я.Сувд, Г.Оюунтунгалаг, Ш.Оюунчимэг нар, Х.Шижиртуяа, Д.Адьяасүрэн, Д.Батбаатар, А.Ариунжаргал, шил угаагчаар С.Гандулам, үйлчлэгчээр Дэлгэржаргал нар ажиллаж байна.

Лабораторийн хэсгийн үндсэн үйл ажиллагаа нь

  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
  • Шээсний ерөнхий шинжилгээ
  • Биохимийн шинжилгээ
  • Иммунологийн шинжилгээ
  • Цусны бүлэгнэлтийн шинжилгээ
  • Цусны бүлэг болон хувийн тохирооны шинжилгээ
  • Тархи нугасны шинжилгээ
  • Эрүүл зүйн болон эмнэл зүйн шинжилгээ
  • Биологийн шингэний шинжилгээ гэх мэт шинжилгээнүүдийн сүүлийн үеийн бүрэн автомат анализатор ашиглан чанарын гадаад болон дотоод хяналтыг товлолын дагуу тогтмол хийн стандарт арга аргачлалыг мөрдлөгө болгон ажиллаж байна.

Лабораторийн хэсгийн үйл ажиллагааг тоон үзүүлэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үзүүлбэл: Нийт 192055 үйлчлүүлэгчдэд давхардсан тоогоор шинжилгээ хийсэн ба үүнд:

  • Шээсний ерөнхий шинжилгээ – 13285 хүнд
  • Биохимийн шинжилгээ – 87214 хүнд
  • Иммуногематологийн шинжилгээ – 3541 хүнд
  • Цусны бүлэгнэлтйн шинжилгээ – 8144 хүнд
  • Цусны дэлгэрэнгүй шинжилгээ – 42949 хүнд
  • Эрүүл зүйн болон эмнэл зүйн шинжилгээ – 7971 хүнд тус тус хийгдсэн байна. Энэ нь 2016 оныхтой харьцуулахад 52,6% - аар нэмэгдсэн байна. Тасаг хэсгээр нь үнэлэхэд
  • Эх барихын тасаг – 101574 буюу нийт шинжилгээний 52,9%
  • Нярайн тасаг – 35441 буюу 18,5%
  • Эмэгтэйчүүдийн тасаг – 55040 буюу 28,7% тус тус эзлэж байна.

Дүрс оношилгооны хэсэг: Дүрс оношлогоо болон рентген шинжилгээ хийдэг ба их эмчээр Клиникийн профессор, эх барихын ахлах зэргийн их эмч Л.Баярмаа, АУны магистрант, их эмч Б.Эрдэнэжаргал, АУны магистрант, их эмч Э.Эрдэнэ – Уянга, Т.Ганжигүүр, Ц.Цолмонцогт, рентген техникчээр Б.Дархижав нар ажиллаж байна. Дүрс оношлогооны зөвлөхөөр АУ-ны Доктор, Дэд Профессор Г.Мэндсайхан (2008 – 2010 онд), АУ-ны магистр, Клиникийн профессор Б.Эрдэнэбилэг (2011 – 2017 онд), АУ-ны Магистр, Клиникийн профессор Д.Энхбаяр (2017 оноос) нар ажиллаж байна.

Дүрс оношилгооны хэсгийн үндсэн үйл ажиллагаа нь:

  • Эрүүл болон эмгэг жирэмсний оношлогоо, яаралтай үеийн оношлогоо
  • Эрүүл болон эмгэг нярайн оношлогоо, яаралтай үеийн оношлогоо
  • Төрсний дараах үеийн хяналт оношлогоо
  • Эмэгтэйчүүдийн эмгэгийн оношлогоог сүүлийн үеийн аппарат тоног төхөөрөмжөөр оношлон шинжилж байна.

Дүрс оношилгооны хэсгийн үйл ажиллагааг тоон үзүүлэлтийг 2017 оны жилийн эцсийн байдлаар үзүүлбэл: Нийт 25094 үйлчлүүлэгчдэд давхардсан тоогоор эхо оношлогоо болон рентген шинжилгээ хийсэн ба тасаг хэсгээр нь авч үзвэл

  • Эх барихын тасаг – 19082 буюу 76,0%
  • Нярайн тасаг – 999 буюу 4,0%
  • Эмэгтэйчүүдийн тасаг – 5025 буюу 20,0% тус тус эзэлж байна.

Уламжлалт болон физик эмчилгээний хэсэг: уламжлалт анагаах ухааны их эмч Ө.Өнөболд, А.Амартүвшин, физик эмчилгээний сувилагч ахлах зэрэгтэй сувилагч Төгссайхан, Б.Буянхишиг нар орчин үеийн дэвшилтэт арга, тоног төхөөрөмжөөр үйл ажиллагаагаа явуулж байна. Уламжлалт физик эмчилгээний хэсгийн үндсэн үйл ажиллагаа нь дараах эмчилгээг хийж байна.

  • Цахилгаан зүү эмчилгээ
  • Төөнүүр засал
  • Бумба
  • Бариа засал
  • УВЧ шарлага
  • Электрофорез
  • Утлага
  • Дасгал хөдөлгөөн заслын эмчилгээ зэргийг хийж байна.

Уламжлалт физик эмчилгээний хэсэг  2017 онд нийт давхардсан тоогоор 5597 хүнд эмчилгээ үйлчилгээний тусламж үзүүлсэн. Үүнийг тасаг нэгжээр нь авч үзвэл:Эх барихын тасаг 539 буюу 9,6%, Эмэгтэйчүүдийн тасаг 4956 буюу 88,5% ,  Нярайн тасаг 102 буюу 1,8% тус тус эзэлж байна.

Онош зүйн тасаг нь эмчилгээ үйлчилгээнд дараах шинэ аргуудыг нэвтрүүлэн ажиллажээ.

  • 1981 онд Монгол улсын Анагаах ухааны практикт анх удаа Анагаах ухааны дээд сургуулийн эх барих эмэгтэйчүүд судлалын тэнхимийн хамт олон Клиникийн 1– р амаржих газрын үйл ажиллагаанд Япон улсын “Алока” фирмийн 202 А маркийн 2,25 МГц-ийн давтамжтай хэлбэлзэл үүсгэдэг чанд авиан шинжилгээний аппаратыг эх барих эмэгтэйчүүд судлалын практикт Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн багш, удамзүйч, Анагаах ухааны доктор М.Отгон, эх барих эмэгтэйчүүдийн эмч, багш Т.Эрхэмбаатар нар нэвтрүүлсэн байна.
  • 2007 онд цусний ерөнхий шинжилгээний хагас автомат анализатор, шээсний туузан оношлуурын анализатор, цус бүлэгнэлтийн хагас анализатор зэргийн үйл ажиллагаанд нэвтрүүлсэн.
  • 2007 онд нян судлалын лабораторитой болсон.
  • 2010 онд цусны ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээ цусны бүлэгнэлтийн шинжилгээнүүдийг бүрэн автомат анализатортой болсон.
  • 2012 оноос Зөөврийн Рентгэн аппарат иж бүрнээр тоноглож суурьлуулсан.
  • 2015 онд Японы  Засгийн Газар төслийн бус журмаар 2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар тасаг нэгжүүдэд суурин 5, зөөврийн 5 ширхэг HITACHI ALOKA F37, NOBLUS загварын хэт авиан аппарат суурьлуулсан.

Өнөөдрийн байдлаар М.Хишигжаргал эрхлэгчтэй Онош зүйн тасаг нь нийт 22 эмч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнгийн бүрэлдэхүүнтэй НӨАГ – т лаборатори, уламжлалт физик эмчилгээ, дүрс оношлогоо зэрэг үйл ажиллагааг хариуцан ажиллаж байна.



 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.05-ны өдөр 29 эх амаржсанаас 20 охин, 10 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103456
ӨнөөдөрӨнөөдөр109
ӨчигдөрӨчигдөр1411
Энэ 7 хоногЭнэ 7 хоног109
Энэ сарЭнэ сар11480
НийтНийт1034563
Таны IP хаяг:18Dot207Dot255Dot49

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ