JA slide show
Бидний тухай Тасаг, хэсэг Эмэгтэйчүүдийн тасаг КНАГ-ын эмэгтэйчүүдийн стационарын сувилагч Б. Тэмүүлэн мэс засалд орохын өмнөх болон дараах зөвлөмж хүргэж байна

КНАГ-ын эмэгтэйчүүдийн стационарын сувилагч Б. Тэмүүлэн мэс засалд орохын өмнөх болон дараах зөвлөмж хүргэж байна

E-mail Print PDF

Мэс засалд орохын өмнөх зөвлөмж

1.    Мэс засалд орох өвчтөн мэс заслын өмнөх бэлтгэл хангасан байна. Үүнд
•    Шүршүүрт  орох 
Мэс заслын өмнө  та шүршүүрт орсноор арьсан дээрхи нянгуудыг цэвэрлэж  мэс заслын дараах халдвараас өөрийгөө 2 дахин хамгаалж чадна.
Нянгийн эсрэг савангаар бие үрэгчээр биеэ тойрог хөдөлгөөнөөр дээрээс нь доош нь 2 удаа  угаана. Хүйс, суга, цавь, бэлэг эрхтэн, хошногоны  хэсгээр сайн угаана.
•    Умдагны үс хусах
•    Хоол сойх

Мэс заслын өмнөх өдөр хөнгөн хоол идэх, орой 18 цагаас эхлэн хоол сойно.Мэс засал орох өдөр хоол идэж уухгүй байна. Ингэснээр мэс заслын явцад гарч болох хүндрэл болон мэдээгүйжүүлгийн хүндрэлээс сэргийлнэ.
Мэс заслын өмнөх өдрийн орой клизм тавиулна.
•    Умай авах мэс засал, үтрээгээр хийгдэх мэс засал хийгдэх бол мэс заслын өмнөх орой болон мэс засалд орохын өмнө үтрээг угаалгана.
Мэс заслын дараах зөвлөмж
•    Мэс заслын дараа таныг сэрээх өрөөнд 2 цаг хянаж байгаад мэс заслын дараах өрөөнд шилжүүлнэ.
•    Давсганд тависан  катетр болон судсанд тависан уян зүүг ихэвчлэн 1 хоногийн дараа авдаг.
•    Үтрээн хүрцээр хийгдсэн мэс заслын дараа үтрээнд ариутгагч уусмалтай чихээс тависан байх ба орой авахуулна.
•    Мэс заслын дараа 1 өдөр сахиур авахыг зөвшөөрнө.Сахиур нь сахиурын мөрдөх журамыг мөрдөх шаардлагатай.Хэрэв биелүүлээгүй тохиолдолд сахиур оруулахгүй болохыг анхааруулж байна.
•    Мэс заслын дараа өөх тосгүй, хөнгөн  хоол иднэ.
•    Мэс заслын дараах өдөрөөс мэс заслын сувилагч шарханд боолт хийнэ.
•    Хэвлийн мэс заслын дараа доод тал нь 3 өдрийн дараа эмнэлгээс гарч болох  ба шаардлагатай тохиолдолд эмчилгээ үргэлжлэн хийгдэнэ. Дурангийн мэс заслын дараа 1 -2 өдрийн дараа эмнэлгээс гарч болно.
•    Мэс заслын дараа хэдэн өдрийн дараа шүршүүрт орж болно.3 долоо хоногийн дараа баннтай усанд орж болно.
Эмнэлгээс гарсны дараа өгөх зөвлөмж
•    Хэвлийн мэс засал, үтрээний хүрцээр хийгдсэн мэс заслын дараа 1 сар хагасын хугацаанд бэлгийн харьцаанд орохгүй байх хэрэгтэй.
•    Эмнэлгээс гарсны дараа боолт үргэлжлүүлэн хийлгэх шаардлагатай тохиолдолд харъяа дүүргийн эмнэлгээр боолт хийлгэнэ.
•    Гэртээ гарсны дараа халуурах, хэвлийгээр өвдөх, цус алдах зэрэг зовиур илэрвэл эмчид ирж үзүүлээрэй.
Хагалгааны дараа зонхилон илрэх шинж тэмдгийн SS үед хийгдэх сувилгаа
•    Хагалгааны дараа өвдөх, бөөлжих, гэдэс дүүрэх, ханиалгах, шээс гарахгүй байх зовиурууд элбэг тохиолддог.
•    Ханиалгалтын үед  хэвлий дээрээ дэр барьж ханиах үедээ дэрээ өөрлүүгээ татна. Энэ нь ханиах үед хагалгааны зүслэгийн оёдлыг хамгаалж шарх задрахаас сэргийлэхийн зэрэгцээ өвдөлтийг багасгана. 
•    Өвдөлт нь өвчтөнийг маш их шаналгадаг зүйл. Энэ нь эдгэрэлтийг удаашруулж, хүндрэлд хүргэж болзошгүй. Хагалгааны дараа өвдөлт намдах эм тариа, лааг аль болох эрт өвдөлт эхлэхээс өмнө хэрэглэх нь үр дүнтэй. Мэс засал хийсний дараах эхний өдрүүдэд голдуу их өвдөнө. Цаашдаа өвдөлт багасана. Өвдөлт нь бүх мэдрэмжийг ихэсгэдэг. Өвдөлт намдаах эмийн бус аргад:
•         дулаан тохитой орчин
•         өвдөлтийн үед анхаарал сарниулах зорилгоор хөгжим сонсгох, дуртай сэдвээр элэгсэг дотно ярилцах
•         нуруу хөл гарт иллэг хийж, хөлийг өвдгөөр нь хагас нугалж биеийн булчинг суллах
•         Гүнзгий амьсгалуулах дасгалыг сувилагч хамтарч хийх

 

•         Ясархаг хэсэгт зөөлөвч тавьж алт болох тухтай байрлалаар хэвтүүлэх

•         Бүлээн шингэн зүйлийг ихээр уулгах  зэрэг орно.
Гэдэс дүүрэх үед
•         Хажуугаар нь хэвтүүлэх
•         Дааруулахгүй байлгах
•         Гэдэс дүүргэх хоол хүнс идүүлэхгүй байх (исгэгч, төмс, сүү сүүн бүтээгдэхүүн, хүйтэн хоол, хийжүүлсэн ундаа)
•         Хэвлийд нар зөв тостой иллэг хийх
•         Хөлийн дасгал хийх
•         Бүлээн жин тавих
•         Гэдэсний даруулга хийх
Шээс гарахгүй байх үед
•         Хөндлөнгийн саадгүй орчин бүрдүүлэх
•         Хөтөвчийг бүлээсгэж хэрэглэх
•         Хэвлийн доод хэсэгт зөөлөн алгадаж гарын алгаа тэнийлгэн давсган дээр нь зөөлөн дарна
•         Ууцны дээд хэсэг, бүслэхийн хэсэгт тайвшруулах иллэгийг хуруугаараа цагийн зүүний дагуу эргүүлэх хөдөлгөөнөөр хийнэ.
•         Бүлээн жин тавих
•         Шээс багасах, хаагдах нь бөөрний эмгэг үүсэх нөхцөл болдог тул анхаарах хэрэгтэй
Байнгын шээлгүүр тавьсан үед
•         Ариун нөхцлийг бүрдүүлэх
•         Шээсний уутыг давсагны түвшингээс доогуур байрлуулна
•         Шингэн их хэмжээгээр уух
•         Шээсний уутны хэмжээ аль болох бага байх нь тохиромжтой байдаг.
•         Шээсний гаралтыг сайжруулахын тулд аль болох эрт босгож явуулах хэрэгтэй.
Хагалгааны дараах дасгал хөдөлгөөн
Хүн байнгын хөдөлгөөнд байснаар уушиг чөлөөтэй тэлэгдэнэ, идсэн хоолоо бүрэн шингээж чадна. Гэтэл хагалгааны дараа өвдөлт болон бусад зовиураас болж өвчтөн хөдөлгөөний хязгаарлалтанд ордог. Хагалгааны дараа аль болох эрт хөдөлгөөнд орсноор эдгэрэлтэнд сайнаар нөлөөлж наалдац үүсэхээс сэргийлнэ.

Удаан хөдлөхгүй байснаар босох гэхээр толгой эргэх, булчин суларч үе мөч хөшиж үе мөчний хөдөлгөөн алдагдана. Гүрвэлзэх хөдөлгөөн муудсанаас өтгөн хатна. Цусны эргэлт муудаж өтгөрснөөс хөлний судасны үрэвсэл, тогтонгишил үүснэ. Эдгээр хүндрэлээс сэргийлж  :
•     Өвчтөнг аль болох хөдлөхөд нь туслах
•     Өвчтөнг оронд нь хөлний болон бусад хэсгийн дасгал хөдөлгөөн хийж сургах
•     Өвчтөнийг босож чаддаг болмогц босгох
•     Босохын өмнө хөлөө орны өмнүүр унжуулах дасгал хийлгэнэ
•     Уушгины халдвараас сэргийлж өвчтөнийг гүнзгий амьсгалуулах, ханиах дасгал хийлгэх

  • Цаг тутам хэвтрийн байрлалыг солих, хангалттай шингэн уулгах
  • Өтгөн хатахаас сэргийлэх
  • Цооролтоос сэргийлэх



 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.11-ны өдөр 34 эх амаржсанаас 11 охин, 23 хүү мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

104004
ӨнөөдөрӨнөөдөр466
ӨчигдөрӨчигдөр1189
Энэ 7 хоногЭнэ 7 хоног5587
Энэ сарЭнэ сар16958
НийтНийт1040041
Таны IP хаяг:3Dot234Dot214Dot113

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ