2013 онд Нэгдүгээр амаржих газар болон ЭМШУИС-ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхимийн нийт 17 эрдэмтдийг нэгтгэсэн эрдэмтдийн зөвлөл байгуулагдсанаасаа хойш эрдэм шинжилгээний болон судалгааны чиглэлийн төлөвлөгөөний дагуу гуравдугаар хуралдаанаа зохион байгууллаа.Уг хуралдаанаар Нэгдүгээр амаржих газрын "Хүндэт профессор","Зочин профессор" цол олгох шинэ журмыг баталж тус амаржих газрын хүрээнд баримтлах үйл ажиллагааны гурван журмыг хэлэлцэж тухайн журмуудын хүрээнд хоёр судалгааны баг томиллоо.