JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Эмчийн зөвлөгөө Эх барих эмэгтэйчүүдийн их эмч С.Уянга "Төрсөний дараа жирэмслэлтээс хамгаалах аргууд"

Эх барих эмэгтэйчүүдийн их эмч С.Уянга "Төрсөний дараа жирэмслэлтээс хамгаалах аргууд"

E-mail Print PDF

ОХУ-д хийсэн судалгаагаар төрсөний дараа нийт эхчүүдийн 2\3 нь сарын дараа бэлгийн харьцаанд эргэн ордог бол 98% нь 4-6 сарын дараа ордог байна. Эдгээрийн 20-40% нь жирэмслэлтээс хамгаалдаггүй. Гэтэл хөхүүл эхчүүд 6-8 сарын дараа жирэмсэн болох магадлал 10%, хөхүүл биш эхчүүдэд 50-60% байдаг. Судлаачдын үзэж байгаагаар жирэмслэлт хоорондын зай багадаа 3 жил байх хэрэгтэй гэж үздэг. Учир нь төрсөний дараа умай

4-6 долоо хоногийн дараа хэвийн байдалдаа эргэн очдог ба 1,5 – 2 жилийн дараа эхийн бие махбодь бүрэн сэргэдэг байна. Хүүхдээ хөхөөр хооллох нь эхчүүдийн биед их ачаалал үүсгэдэг. Тийм учраас эхчүүд кальци, төмөр зэрэг хэрэгтэй эрдэс бодисыг нөхөх шаардлагатай. Зарим судалгаанаас харахад төрсөний дараа ойрхон буюу 2 жилээс бага хугацаанд жирэмслэх нь жирэмслэлтийн (хожуу үеийн хордлого, цус багадалт, ургийн өсөлт саатах хам шинж зэрэг), төрөлтийн болон төрсөний дараах хүндрэлүүдийг дагуулдаг.Ийм учраас төрсөний дараах үед болон түүнээс хойш 2 жилд жирэмслэлтээс хамгаалах шаардлагатай байдаг байна.


Жирэмслэлтээс хамгаалах аргууд:
- Бэлгийн харьцаанд орохгүй байх (абстиненци) - жирэмслэлтээс 100% хамгаалдаг боловч ихэнх хосууд төдийлөн сайшаадаггүй.
- Уламжлалт арга буюу өндгөн эс гадагшлах үед бэлгийн харьцаанд орохгүй байх
Хэзээ хэрэглэх вэ?
Төрсөнөөс хойш сарын тэмдэг тогтворжсоны дараа хэрэглэнэ.
Баталгаа: Зөв хэрэглэсэн үед 50% дээшгүй
Давуу тал: ямар нэг гаж нөлөө байхгүй
Дутагдалтай тал: Энэ аргыг хэрэглэхийн тулд эмчийн зөвлөгөө авсан байх, өөрийн сахилга бат шаардлагатай. Шууд төрсөний дараа хэрэглэхгүй учир нь биеийн юмний хэзээд нь өндгөн эм гадагшилж байгааг тодорхойлох боломжгүй.


Хөхүүл үеийн биеийн юмгүйдэл

Төрсөний дараа эхчүүдэд пролактин гэдэг даавар ялгардаг ба энэ даавар нь сүүний булчирхайд нөлөөлсөнөөр хөхөнд сүү ордог мөн өндгөн эсийн өсөлт зогсоноор биеийн юмгүйдэл үүснэ. Хүүхэд хөхөө хөхөх тутамд пролактин даавар ялгадаг. Хэрэв хөхөөр хооллох хоорондын зай холдох буюу 3-4 цаг болоход цусан дах пролактины хэмжээ буурдаг. Түүнчлэн хүүхдээ хөхөөр хооллосноор  пролактинаас гадна окситоцин даавар ялгарах ба энэ нь умай агшиж хэвийн байдалдаа эргэн ороход нөлөөлнө.
Энэ арга нь 98% баталгаатай боловч хүүхдээ хүссэн үед нь хөхүүлэх буюу хоногтоо 12 – 20 удаа үүнээс шөнөдөө 2–4 удаа хооллох юм. Хоорондын зай нь өдөртөө 4 цаг, шөнөдөө 6 цагаас ихгүй байх нөхцлүүдийг бүрдүүлэх хэрэгтэй.
Хэрэглэх хугацаа: Төрсөний дараах 6 сар
Баталгаа: 98%
Давуу тал:
-Хэрэглэхэд энгийн
-Хүүхдэд ач тустай
-Төрсөний дараах хүндрэл болох цус алдалтаас сэргийлэх ба умай агшиж хэвийн байдалд ороход нөлөөлнө.
-Бэлгийн харьцаанд нөлөөлөхгүй
-Эмч эмнэлгийн хяналт шаардлагагүй

Дутагдалтай тал:

-Дээр дурьдсан нөхцөлүүдийг чанд биелүүлэх шаардалагатай.
-Богино хугацаанд хамгаална (6 сар).
-Ажил хийдэг эхчүүд хэрэглэх боломжгүй
-БЗХӨс хамгаалдаггүй.
Дааврын арга буюу прогестин агуулсан дааврын бэлдмэл (“мини пили”)
Уг бэлдмэл нь умайн хүзүүн  салстын ялгаралтыг багасгаж, өтгөрүүлнэ, умайн их биеийн салст давхаргыг өөрчилж мөн өндгөн эсийн ялгаралтыг дарангуйлсанаар жирэмслэлтээс хамгаална.
Хэзээ хэрэглэх вэ?
Хөхөөр хооллодог эхчүүд төрсөний дараа 5-6 долоо хоногийн дараа, хөхөөр хооллодоггүй нь төрсөний дараа 4 дэх долоо хоногоос эсвэл биеийн юм ирсэн өдрөөс эхлээд уг эмийг хэрэглэж болно.
Баталгаа: хөхөөр хооллож байгаа, эмийг тогтмол хэрэглэж байгаа үед 98%
Давуу тал: сүүний гарц болон найрлаганд нөлөөлөхгүй.
Дутагдалтай тал: Эхний 2 сар ихэнх эхчүүдэд биеийн юм хооронд бага зэрэг цусархаг ялгадас гарна. Ховор тохиолдолд сарын тэмдэг алдагдаж, биеийн юмгүйдэл үүснэ.
Хэрэглэж байх үед анхаарах зүйлс: Эмчийн заавраар ууна. Эмийг өдөр болгон тогтмол цагт ууна. Эмээ уулгүй 1 өдөр орхигдсон, жирэмсэнээс хамгаалах эмтэй зэрэгцэн антибиотик, таталтын эсрэг  болон нойрны эм ууж байгаа, суулгах болон бөөлжиж байгаа үед зэрэг тохиолдлуудад жирэмсэнээс хамгаалах үйлчилгээ багасдаг байна. Эмийг уухаа зогссон даруйд жирэмслэнэ. Хөхөөр хооллохоо болисоны дараа жирэмслэлтээс хамгаалах хавсарсан дааврын бэлдмэл хэрэглэх хэрэгтэй.
Жирэмслэлтээс хамгаалах хавсарсан дааврын бэлдмэл
Эдгээр эмийн найрлаганд гестаген, эстраген дааврууд ордог бөгөөд өндгөн эсийн өсөлт хөгжилт саатуулж үр хөврлийг умайд бэхлэх үйл ажиллагааг дарангуйлна.
Хэзээ хэрэглэх вэ?
Хүүхдийг хөхөөр хооллохоо болисоны дараа сарын тэмдэг ирэнгүүт хэрэглэнэ. Хэрэв хүүхдээ хөхүүлдэггүй бол төрсөний дараа 4 долоо хоногийн дараа ууж эхлэнэ.
Баталгаа : Зөв тогтмол хэрэглэж байгаа үед 100% хамгаална гэж үздэг.
Давуу тал : Эмийг уухаа зогсонгуут жирэмслэж болно.
Дутагдалтай тал : Хүүхдийг хөхүүлж байх үед боломжгүй учир нь эстроген хөхний сүүнд нөлөөлнө.
Хэрэглэж байх үед анхаарах зүйлс: Прогестин даавар агуулсан бэлдмэл уухтай адил.
Прогестаген агуулсан  урт хугацааны дааврын бэлдмэл
Удаан хугацааны өндөр үйлчилгээтэй дааврын бэлдмэл бөгөөд тарилгаар “Депо Провера”, арьсан доорхи суулгац “Норплант” зэрэг орно.
Хэзээ хэрэглэх вэ?
Эхний тунг  хөхүүл эхчүүд төрсөнөөс хойш хугацаа нь 6 долоо хоног , хөхүүл биш эхчүүд 4 долоо хоногийн дараа тариулж болно.
Давуу тал: Хөхний сүүний найрлага, гарц нь хүүхдэд сөрөг нөлөөлөхгүй.  “Депо Провера”-ийн нэг тун 12 долоо хоног хамгаална.  “Норплант” жирэмслэлтээс 5 жил хамгаална. Хэзээ ч, хүссэн үедээ авч болно.
Дутагдалтай тал: Прогестин даавар агуулсан бэлдмэл уухтай адил.
Хэрэглэж байх үед анхаарах зүйлс: Эмчийн заавраар суулгацыг тавина. Эхний 2 долоо хоногт нэмэлтээр жирэмслэлтээс хамгаалах арга хэрэглэх шаардлагатай. Тун хоорондын хугацааг маш сайн барих хэрэгтэй. “Норплант”-ыг 5 жилийн дараа авахгүй бол жирэмслэлтээс  хамгаалах үйлчилгээ хурдан алдана. 4-6 сарын дараа уг аргыг хэрэглэхээ болисоны дараа сарын тэмдэг тогтворжиж, нөхөн үржихүйн үйл ажиллагаа сэргэдэг.
Ерөндөг
Хэзээ хэрэглэх вэ? Төрсөнөөс хойш 6 сарын дараа тавиулах хэрэгтэй.
Баталгаа: 98%
Давуу тал : Хөхүүл үед хэрэглэж болно.5 жилийн турш жирэмснээс хамгаална.
Ерөндөг тавиулсаны дараа шууд үйлчилгээ үзүүлнэ.
Хүссэн үедээ ерөндгөө авч болно
Авсаны дараа шууд жирэмслэх боломжтой.
Дутагдалтай тал:
Хүүхэд хөхүүлж байх үед умай базалсанаас болж хэвлий доогуур өвдөх болон эвгүй болох зовиур илрэнэ. Ерөндөг тавиулсны дараа биеийн юм их, өвдөлттэй ирэх хандлагатай. Зарим үед ерөндөг унаж болно. 
Хэрэглэж байх үед анхаарах зүйлс: Ерөндөгийг мэргэжлийн эмч тавина. Төрсөний дараа болон төрөхийн өмнө умайн болон умайн дайвруудын үрэвсэлт өвчнөөр өвдөж байгаа, өвдсөн үед мөн олон бэлгийн хавитагчтай үед тавиулах хэрэггүй гэж үздэг учир өгсөх замын халдвар авах хандлагатай байдаг.
Эр бэлгэвч
Хэзээ хэрэглэх вэ? Төрсөний дараа бэлгийн харицаагаа сэргээсний дараа шууд хэрэглэнэ.
Баталгаа: Дундажаар 86%, гэхдээ зөв хэрэглэсэн тохиолдолд 97%
Давуу тал: Хэрэглэхэд хялбар, олдоц сайтай. Хөхний сүү, хүүхдэд нөлөөлөхгүй. Бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаална.
Дутагдалтай тал: Буруу хэрэглэсэн тохиолдолд сугарч унах, цоорч болзошгүй. 





Эм бэлгэвч
Хэзээ хэрэглэх вэ? Төрсөнөөс хойш 4-6 долоо хоногийн дараа хэрэглэнэ учир нь умайн хүзүү ба үтрээ хэвийн байдалдаа эргэн ордог.
Баталгаа: Зөв хэрэглэсэн болон хөхүүл үед 85-97% байна.
Давуу тал: Хөхний сүү, хүүхдэд нөлөөлөхгүй. Бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаална.
Дутагдалтай тал: Бэлгийн харицаанд орох болгонд хэрэглэх төвөгтэй.
Хэрэглэхэд анхаарах зүйл: Эм бэлгэвчийн хэмжээ, хэрхэн яаж хэрэглэхийг эмнэлгийн ажилтан зааж сургах ба төрсөний дараагаар хэмжээ өөрчлөгдөж болно. Спермицидтэй хамт хэрэглэж болно. Бэлгийн харьцааны дараа наад хугаацаа нь 6 цагийн дараа гэхдээ 24 цагийн дотор авах хэрэгтэй.



Спермицид
Спермицид – эр бэлгийн эсийн бүрхүүлийг гэмтээж мөхөөдөг мөн хөдөлгөөнийг сааруулдаг эмийн бодис бөгөөд тос, шахмал эм, гель, лаа зэрэг хэлбэрээр байдаг.
Хэзээ хэрэглэх вэ? Бэлгийн харьцаагаа сэргээсний дараа өөрөө хэрэглэх боломжтой.Мөн бусад аргуудтай ялангуяа бэлгэвчтэй цуг хэрэглэх нь зохимжтой.





Үрийн суваг боох, үрийн хоолой боох
Энэ арга нь нөхөн үржихүйн үйл ажиллагаа сэргэх боломжгүй мэс заслын аргаар хийгддэг ба эмэгтэйчүүдэд үрийн хоолой, эрэгтэйчүүдэд үрийн суваг бооно.
Хэзээ хэрэглэх вэ?
Хүндрэлгүй төрсөн эхчүүдэд дурангийн аргаар эсвэл хэвлийг нь нээж (төрөлт кесар хагалгаагаар төрж байгаа үед) үрийн хоолойг бооно.
Баталгаа: 100%
Давуу тал: Мэс заслын дарааүйлчилгээ үзүүлнэ.
Дутагдалтай тал: Дараа дахин жирэмслэх боломжгүй. Мэс заслын дараах хүндрэл тохиолдож болзошгүй.
Хэрэглэхэд анхаарах зүйл: Энэ аргыг хэрэглэх шийдвэрийг эх өөрөө гаргах ба хүүхэдтэй дахиж болох хүсэлгүй үед хэрэглэнэ.Ямар нэг дарамт шахалтан дор, сэтгэлийн хөдлөлөөр гаргах хэрэггүй.


Үрийн суваг боох
Эрчүүдэд хэсгийн мэдээ алдуулалтын дор үрийн шингэн дамжуулах хоолойг бооно. Уг аргын дараа бэлгийн харьцаанд ямар нэг өөрчлөлт гардаггүй.
Балталгаа: 100%. Үрийн шингэний шинжилгээнд эр бэлгийн эс байдаггүй байна. 
Давуу болон дутагдалтай тал: Үрийн хоолой боох аргатай адил.





 


Төрөлтийн мэдээ

2017.09.24-ны өдөр 13 төрөлтөөс 4 охин, 9 хүү мэндэлжээ.

ЗАРЛАЛ

2017 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

1. Сувилагч - 5

2. Нярайн сувилагч - 2

3. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн техникч - 1

4. Эх баригч - 1

5. Нярайн эмч - 1

6. Лаборант - 1


Эхийн сүү-Эрүүл хүүхэд

Эх баригчийн нэг өдөр

Төрөлт

Тоолуур

399612
ӨнөөдөрӨнөөдөр419
ӨчигдөрӨчигдөр239
Энэ 7 хоногЭнэ 7 хоног419
Энэ сарЭнэ сар10408
НийтНийт399612
Таны IP хаяг:54Dot162Dot107Dot122

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement