JA slide show

АМЖИЛТУУД 2010 – 2013 он

E-mail Print PDF

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ  СУРГАЛТ, ГАДААД ХАРИЛЦААНЫ АЛБАНЫ ТОВЧ АМЖИЛТУУД  /2010 – 2013 он/

Клиникийн Нэгдүгээр Амаржих газар нь дараах улс орнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулан ажиллаж байна:

1.    Франц улс – 2005 оноос
2.    БНХАУ –ын Тайван – 2011 оноос
3.    ОХУ, Эрхүү муж, Буриад улс – 2009 оноос

1.    2005 оны 5 сард Францын Клермон - Ферранд -н АУИС-н эмнэлэгийн эмч Николас Бурдел, Ян Ланглет, Даниел Девин нар тус эмнэлэгт ирж дурангийн мэс заслын талаарх анхны мэдэгдэхүүн өгөх сургалт зохион байгуулсаар дурангийн мэс засал хөгжих эхлэл болсон
2.    2005 оноос Францын APAU төсөлтэй хамтран дурангийн мэс заслыг хөгжүүлэхээр ажиллаж эхэлсэн.
3.    2005-2006 онд тус Амаржих Газрын их эмч Д.Өнөржаргал эмч Францын засгийн газрын тэтгэлээр дурангийн мэс заслын чиглэлээр суралцан дурангийн мэс заслын мэргэжил эзэмшсэн
4.    2009 оны 6-р сард Эмэгтэйчүүдийн дурангийн мэс заслыг анх удаа хийж эхэлсэн бөгөөд АНХНЫ ДУРАНГИЙН МЭС ЗАСЛЫГ Австралийн Кибеле багийн эмч Ким Жансен болон Кибеле багийнхантай хамт хийсэн
5.    2009 онд Францын Аllier мужийн КЛЕРМОН-ФЕРРАНД хотын  АУИС-н эмнэлэг, ДУРАНГИЙН ОЛОН УЛСЫН ТӨВТЭЙ хамтран ажиллах гэрээ байгуулж дурангийн мэс заслын багийг багаар Франц улсад сургаж амаржих газар дурангийн мэс заслыг амжилттай хийж байна.
6.    2010 оны 3-р сард Францын олон улсын дурангийн төвтэй хамтран “ONLINE” хэлбэрээр хэлэлцэж умайн гаднах жирэмснийг дурангаар эмчлэх мэс заслыг амжилттай хийлээ.
7.    Франц улсын Олон улсын дурангийн төв дээр 2010 онд эх барих эмэгтэйчүүдийн Т.Ариунцэцэг, Б.Дашдэмбэрэл, мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний Н.Баярцогт эмч нар 6 сарын хугацаанд дурангийн мэс заслын чиглэлээр суралцаад ирэв.
8.    2011 онд Франц улсын Аllier мужийн ИТХ-ын урилгаар тус Амаржих газрын удирдлага эмч нарын бүрэлдэхүүнтэй 5 хүний баг Франц Улсад айлчилж Монгол улсад дурангйин мэс засал хөгжиж байгааг сурталчлан Хамтран ажиллах 3 жилийн гэрээ байгуулсанаар  Олон улсын дурангийн сургалтын төв дээр жил бүр эх барих эмэгтэйчүүдийн,  нярайн эмч, эх баригч нарын бүрэлдэхүүнтэй сургахаар тохиролцож гэрээ хийгдэж анхны 3 мэргэжилтэн 2012 онд суралцаад ирлээ.
9.    2011 онд Монгол улсын хэмжээнд анх удаа ДЭМБын дэмжлэгтэйгээр 10 000 USD - ын санхүүжилтээр ДУРАНГИЙН СУРГАЛТЫН ТӨВ нээсэн нь дурангийн мэс заслыг хөгжүүлэхэд том алхам болов. Мөн тус төвийг түшиглэн хамтарсан сургалтыг 3 удаа амжилттай зохион байгуулж хот, орон нутгийн эмч, резидент эмч нарыг оролцуулав.
10.    2012 оны 3 сарын 25-аас 04 сарын 09 ний хооронд Эмэгтэйчүүдийн тасгийн эрхлэгч Д. Өнөржаргал, эмч Б. Дашдэмбэрэл нар Франц улсын Клермонт-Ферранд хотод зохион байгуулагдсан “Дурангийн мэс заслын шинэ техник технологи , сурган арга зүй “ сэдэвт конгресст оролцож, Франц улсад жил бүр 1 эмчийг эмэгтэйчүүдийн чиглэлээр тус төвд сургах гэрээ байгуулав. 
11.    Францын Мулан хотын нэгдсэн эмнэлэгийн эх барихийн тасгийн эх баригч Осян, Эмилин нар тус амаржих газрын эх баригч нартай хамтран програмын дагуу хамтарсан сургалт зохион байгуулж ургийн оношлогооны талаар мэргэжилтнүүдийг чадавхжуулав.
12.    2009 оноос хойш дурангийн мэс заслаар умайн хавдар, өндгөвчний уйланхай, үргүйдлийн эмчилгээ хийж  оношлогооны дурангийн мэс засал гэх нийт 300 дурангийн мэс заслыг амжилттай хийж хүндрэлгүй ажиллахын зэрэгцээ залуу эмч нарыг дагалдуулан сургаж мэргэжлийн мэс заслын багийг бүрдүүлэн дурангийн мэс заслыг хөгжүүлэн ажиллаж байна 
13.    Францын элчин сайдын дэмжлэгтэйгээр КНАГ-ын 20 эмч эх баригч сувилагч нар Франц Монголын соёлын төвд Франц хэлний хичээлд 70% ийн хөнгөлөлттэй суралцаж хэлний түвшинээ сайжруулав

БУСАД ГАДААД ХАРИЛЦАА

1.    2009 онд БУРИАД УЛСЫН ПЕРИНАТАЛЬ ТӨВ, Буриадын Их сургууль болон  Клиникийн Нэгдүгээр Амаржих Газрын хоорондын хамтын ажиллагааны гэрээ байгуулан  4 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Энэ хугацаанд Улан үд хотод нийт 5 удаагийн баг 21 хоногийн туршлага солилцох семинар, бага хурал зохион байгуулан оролцож мөн 2 удаагийн Олон улсын хуралд илтгэл хэлэлцүүлэн оролцож Оросын талаас ч мөн манай Амаржих газар 2 удаагийн сургалт, хуралд оролцов. 
2.    2009 онд Английн  “BIRTHLINK  INTERNATIONAL” олон улсын байгууллагтай хамтран ажиллах, туршлага судлах, сургалт явуулах гэрээ байгуулснаас хойш  4 жил хамтран ажиллаж энэ хугацаанд 3 удаагийн мэргэжил дээшлүүлэх сургалт ажлын байран дээр Английн тус нийгэмлэгийн эх баригч нар хүрэлцэн ирж зохион байгуулж байна. /Нярайд үзлэг хийх,  Хэвийн төрөлт, Жирэмсэн үеийн цус багадалт, Яаралтай тусламжийн үед авах арга хэмжээ, “Жирэмсний эрт ба хожуу үеийн хордлого, Төрсний дараах цус алдалт, Хүй унжих “ сэдэвт сургалтууд зохион байгуулжээ
3.    2009 онд Английн  “Birthlink  International” олон улсын байгууллагтай хамтран ажиллах, туршлага судлах, сургалт явуулах гэрээ байгуулснаас хойш  3 жил хамтран ажиллаж сувилахуйн болон эх баригч нарын ажлын байран дахь сургалтыг амжилттай хэрэгжүүлж, мэргэжилтэний ур чадвар сайржирч байна. 
4.    2011 оны 08 сард Тайван Улсын Тайпэй хотын “INTERNATIONAL HEALTHCARE TRAINING CENTRE”  төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулж 2012 оноос эхлэн эмч эмнэлгийн ажилчдыг эх барих болон эмэгтэйчүүдийн дурангийн мэс засал, үргүйдэл болон эмнэлгийн удирдлагын  чиглэлээр суралцаж туршлагжихаар үзэглэсэний дагуу жилд 2 удаагийн эмч, эмнэлгийн мэргэжилтэний баг 1 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд суралцаж мэргэжил мэдлэгээ дээшлүүлэв. Удирдлагын баг 5 хүн, мөн дараагийн баг болох 3 хүн бүхий 3 удаагийн баг 2013 онд нийт 6 баг 2 жилийн хугацаанд  суралцаад байна.
5.    2013 оноос Тайвантай хамьран ажиллах эмнэл дахин нэгээр нэмэгдэн хүрээгээ тэлж тухайн улсын  Far Eastern Memorial Hospital  эмнэлэгтэй хамтран ажиллах гэрээг шинээр байгууллаа. Үүний үр дүнд Тайванд гэрээний дагуу 1 сарын хугацаанд суралцах эмч нарт үнэ төлбөргүй суралцаж илүү дадлага эзэмших боломж нээгдлээ. 
6.    2011 онд Щвейцарийн  “Нярайн түнхний үеийн мултрал, дутуу хөгжлийг эрт оношлох” төслийн хүрээнд  нийт төрсөн нярайд эмч нар урьдчилан сэргийлэх оношлогоо хийж эхэлсэн бөгөөд 2012 оноос эхлэн нярай хүүхдэд хийгдэх скрининг шинжилгээний арга болгож нярай бүрийг шинжилгээнд хамруулж байна.
1.    2012 онд ОХУ-тай байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу Эрхүү мужийн Эрүүл мэндийн Яам, Эрхүү мужийн гэр бүлийн эрүүл мэнд, Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эрдэм шинжилгээний төвийн хамтран зохион байгуулсан “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэс”  сэдэвт  Олон улсын эрдэм шинжилгээ, онол практикийн II-р бага хуралыг 06 сарын 29-30 нд тус Амаржих газрын 3 эмч оролцон илтгэл хэлэлцүүлэв. 2013  оны 05 сарын 30 – 06 сарын 02 ний хооронд зохион байгуулсан“ Перинаталогийн Байгал дах семинарууд” сэдэвт олон улсын хуралд  Амаржих газрын 7 эмч Г.Баясгалан, Ш.цэрэнсамбуу, Х.Баярсайхан, С.Алтантуяа, Г.Батгэрэл, Ж.Алимаа, Ч.Мядаг нар мөн ЭМШУИС ийн Эх барих эмэгтэйчүүдийн тэнхмийн багш нарын хамтаар оролцож “Перинаталь эмгэгийн асуудалд “ сэдэвт илтгэлийг ЭМШСГХА ны дарга Г.Баясгалан хэлэлцүүлэн туршлага судлаж оролцов Тус төвтэй  сургалт судалгаа, эмч мэргэжилтэнүүдийг мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтран ажиллах тухай хамтын гэрээ байгуулав.
7.    Япон улсын “International University of Health and Welfare”, “Fukuoka Sanno Hospital” эмнэлгийн профессорууд мөн ЭМШУИС ийн эм судлалын тэнхимтэй хамтран “Эх барих эмэгтэйчүүд судлалын орчин үеийн хөгжил ба дэвшил” сэдэвт сургалт семинарыг өөрийн эмнэлэг дээр зохион байгуулж орчин үеийн чиг хандлагыг харуулсан ажлын байрны сургалтанд ЖЭЭТ тасгийн эмч нар 2 тохиолдол бэлтгэн хэлэлцэж туршлага солилцож мөн тасгийн эрхлэгч Ч.Мядаг, Буян - орших нар “ Ихэс түрүүлэлтийн эмгэг, эмчилгээ оношлогоо” сэдэвт илтгэл хэлэцүүлж нийт 90 орчим эмч нар оролцож 1 багц цаг олгогдож мэргэжил мэдлэгээ дээшлүүлэв
8.    Тайван улсын Тайпей хотын “International Healthcare Training Centre” төвд их эмч М.Баясгалан, А.Ариунаа, эх баригч Төмөрчөдөр, сувилагч Мөнхдэлгэр нарыг 1 сарын хугацаанд эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр мэргэжил дээшлүүлэх 1 сарын сургалтанд суралцуулах ажлыг зохион байгуулж 3 сарын 15- 4 сарын 15 ны хугацаанд суралцаж мэргэжил дээшлүүлж ирлээ.
9.    Их эмч Д.Гантулга, Э.Болоржаргал нар Тайланд улсын Бангкок хотын Дурангийн төвд ДЭМБ ын дэмжлэгээр дурангийн мэс заслын мэргэжил дээшлүүлэх 2 сарын сургалтанд суралцаж мэргэжлээ дээшлүүлэв 
10.    Их эмч К.Айна ТАЙЛАНД УЛСАД дурангийн мэс заслын мэргэжил олох 6 сарын сургалтанд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр суралцаж мэргэжил дээшлүүлээд ирэв
11.    Эмэгтэйчүүдийн тасгийн их эмч Т.Одбайгаль нь Франц улсын Мулан мужийн дурангийн төвд 3 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтанд амжилттай суралцаж төгсөв.
12.    Төгсөж буй резидент эмч нартай хамтран 6 чиглэлийн сэдвээр Онол практикийн бага хурал зохион байгуулахаар судалгааны ажлуудыг явуулж дуусгаад Онол практикийн бага хуралыг 03,22 ны өдөр Байер ХХК тай хамтран зохион байгуулав  Дараах судалгааны сэдвүүдээр хийлээ:
    “Ноцтой хүндрэлийн судалгаа”,
    “Өсөлтгүй жирэмсэн, нөлөөлөх хүчин зүйл”,
     “Кесар мэс засал, нөлөлөөх хүчин зүйл, шалтгаан”, 
    “Манас таталтын эмгэг, нөлөөлөх хүчин зүйл” ,
     “Манас таталтын эмгэгийн улмаас төрөлтийн болон ихэс ургийн тогтолцооны, онцлог” 
13.    Олон улсын сувилагчдын нийгэмлэгээс зарласан ”Сувилагч сувилахуйн тусламж үйлчилгээг нотолгоонд тулгуурлан үр дүнтэй хэлбэрээр хөгжүүлэх, Олон улсын эх баригч нарын нийгэмлэгээс “Сувилагч, эх баригч-шинэ санаа онол практикийн бага хурал” удирдамж гарган зохион явуулсаны үр дүнд хуралд 23 сувилагч, тусгай мэргэжилтэнүүд  илтгэл тавьж оролцсоноос 1,2,3-р байранд шалгарсан илтгэгч нарыг 135000 төгрөгний мөнгөн шагналаар урамшуулж, илтгэгч нарт 1 багц цагийн урамшуулал олгогдсон
14.    Жирэмсний эмгэгийг эмчлэх тасгийн санаачлагаар тасгийн эмч нарын хүчээр “JOHN HOPKINS –ийн гарын авлагаас суралцае” нэртэй ажлын байран дээрх хожуу хордлогын тухай анхны сургалтыг зохион байгуулж нийт эмч нарын мэргэжил мэдлэгийг дээшлүүлэв
15.    Төрөх тасаг чанарын албатай хамтран “Хүний ертөнцөд ирэх хамгийн хэцүү аялал буюу төрөлтийн биомеханизмд суралцае” сэдэвт ажлын байрны үзүүлэх сургалтыг эмч нар зохион байгуулж мэдлэгээ дээшлүүлэв. 
16.    Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс зарлан нийт төгсөлтийн дараах сургалт эрхлэгч 20 байгууллагын хооронд зохион байгуулсан “МЭДЛЭГ СОРИХ ТЭМЦЭЭН” нд тус амаржих газрын 6 резидент эмч нарын баг бэлтгэгдэн амжилттай оролцоод эхний шатанд 4р байранд үлдэж 2-р шатны тэмцээнд 3 - р байранд шалгарч өргөмжлөл мөнгөн шагналаар шагнуулав

 

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.17-01.19-ны өдрүүдэд 73 эх амаржсанаас 35 охин, 39 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Эх баригч - 4

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Дүрс оношлогооны техникч - 1

9. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

109122
ӨнөөдөрӨнөөдөр229
ӨчигдөрӨчигдөр1621
Энэ 7 хоногЭнэ 7 хоног3361
Энэ сарЭнэ сар28090
НийтНийт1091222
Таны IP хаяг:3Dot233Dot219Dot101

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn