JA slide show

РЕЗИДЕНТЫН СУРГАЛТ

E-mail Print PDF

ТӨСГӨЛТИЙН ДАРААХ  СУРГАЛТЫН  ҮЙЛ АЖИЛЛААГАА ЭРХЛЭЖ БУЙ ҮНДЭСЛЭЛ

1.    Эмч мэргэжилтний мэргэжлийн ур чадварыг тасралтгүй сайжруулах нь МУ ЗГ-аас тависан зорилтыг биелүүлэхэд дөхөм болно: 2010 онд эхийн эндэгдлийг 75, нялхсын эндэгдлийг 25, 5 хүртэлх хүүхдийн эндэглийг 35 хүртэл бууруулахад хүний нөөцийн мэргэжил мэдлэг, чадавхийг байнга сайжруулах нь чухал хэсэг юм. 2.    Клиникийн Нэгдүгээр Амаржих газар нь МУ-ын Ууган төрөх болоод онол практикийн арвин туршлагатай, улсын хэмжээнд хамгийн их төрөлтийг хүлээн авч байгаа нь мэргэжил мэдлэг дадал дадлыг эзэмшүүлэх, дээшлүүлэх практикийн том бааз болсоор байна.
3.    1-р Амаржих газарын эмчлэх хүний нөөцийн чадавхи дээшилж нийт эмч багш нарын 55% нь АУ-ны эрдмийн цолтой, 62% нь эмчийн зэрэгтэй, 15% нь удирдахуйн менежер, 15% нь клиникийн профессор цолтойгоос гадна тус амаржих газар ажиллаж байсан 7 эмч АУ-ны доктор, 15 эмч АУ-ны магистрын цол хамгаалахад нь түшиц бааз эмнэлэг болсон нь ТДСА нь сургалт явуулах эдийн засгийн болон мэргэжилтнээр хангагдсан, эмнэлгийн мэргэжилтнүүдэд тасралтгүй сургалт явуулах арга зүйтэй болсон нь сургалт эрхлэх боломж олгож байна.
4.    КНАГ нь ЭМШУИС, АУИС-ийн ЭБЭТэнхмийн бааз эмнэлэгээр олон жил ажиллаж ЭМШУИС-ийг төгсөж буй бүх оюутны практикийн сургалтын бааз болсоор олон арван эмч нарыг эх барих эмэгтэйчүүдийн анхны суурь мэдлэг, практик чадварыг эзэмшүүлэхэд асар их үүрэг гүйцэтгэсээр байгаа тул цаашид мэргэжлийн эмч нарыг мэргэжил мэдлэгээ дээшлүүлэх, онол практикийн мэдлэгийг эзэмшүүлэхэд нөхцөл бололцоогоор хангагдсан.

РЕЗИДЕНТЫН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРАМ


Нийтлэг үндэслэл
1.1. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах мэргэжил эзэмшүүлэх резидентын сургалтын явцад үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна. 
1.2.  Резидентурын сургалт Анагаах ухааны боловсрол эзэмшсэн хүний их эмч нарт эх барих эмэгтэйчүүд судлалын чиглэлээр үндсэн мэргэжил олгох урт хугацааны сургалт юм.
1.3. Анагаах ухааны баклаварын боловсрол эзэмшсэний дараа эрүүл мэндийн тусламж үйлчилгээний байгууллагад ажиллах чадвартай эмнэлгийн мэргэжилтнийг резидентын сургалтаар бэлтгэнэ.

Элсэлт
2.1. Резидентын сургалтанд элсэгч нь анагаах ухааны бакалаварын боловсролтой, эмчлэх үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл бүхий эмнэлгийн мэргэжилтэн байна.
2.2. Батлагдсан мэргэжлийн чиглэлийн дагуу суралцах мэргэжилтнүүд жил бүрийн 9 дүгээр сарын 20-ны дотор ЗГХА – ЭМГ - т бүртгүүлж шалгалт өгсний дараа хуваарилагдаж тус амаржих газар томилолтын хуудастай ирж элсэнэ. 
2.3. КНАГ нь резидент, удирдагч багш нартай гэрээ хийж, жил бүрийн 10  дүгээр сарын 1-нд сургалтыг эхэлнэ. Резидент элсүүлж, багш нарыг томилсон тухай тушаалаа 14 хоногийн дотор  ЗГХА – ЭМГ  илгээнэ.

Сургалтын удирдлага, зохион байгуулалт, багтаамж
3.1. Резидентын сургалтыг ЭМЯ-ны мэргэжлийн зөвлөлийн баталсан нэгдсэн  сургалтын төлөвлөгөө, стандартын дагуу  явуулна. 
3.2. Резидентын сургалт нь 66 багц цагийн багтаамж, 1.5 жилийн хугацаатай байна. 1 жилд 11 сар хичээллэж, 1 сар амарна. Нэг хичээлийн жилийг 44 долоо хоногоор бодож багц цагийг тооцно.
3.3. Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтын багц цаг:
Нэг багц цаг нь резидентийн 7 хоногийн бүрэн ачаалал буюу хичээлийн 48 цагтай тэнцүү байна. Нэг 7 хоногт хичээлийн 5 өдөртэй байна.
Цагийн оноолт:
12 цагийн онол / 38 цагийн бие даалттай           -1 багц цаг
24 цагийн дадлага/ 28 цагийн бие даалттай      -1 багц цаг
48 цагийн бие даалт                                             -1 багц цаг байна

3.4. Онолын хичээлийн бие даалтын цаг нь онолын хичээлийг батжуулах, семинарын ажил хийх, судалгааны ажил хийж хамгаалах, эмнэл зүй, эмгэг судлалын хуралд оролцох илтгэл тавих, дадлагын хичээлийн бие даалт нь гардан үйлдлийг хийж сурахад зарцуулагдана.

Сургалтын зорилго
Хүн амын дунд зонхилон тохиолдох эх барих эмэгтэйчүүдийн өвчнийг судлах, оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх онолын мэдлэг, чадвар, хандлагатай, нөхөн үржихүйн эрхийг хангах, сонголт хийх боломж олгох, жирэмслэлт төрөлтийн хүндрэлээс сэргийлэх, эх хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулж тэдэнд мэргэжлийн тусламж үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг, хоёрдугаар шатлалд эх барих эмэгтэйчүүдийн эмчээр бие даан ажиллах чадвартай мэргэжилтэнг боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн бэлтгэхэд оршино.

Мэргэжлийн индекс                                                  D 720178

Сургалтын хугацаа                                                   1.5 жил



Резидентын сургалтын агуулга, хэлбэр

Резидентурын сургалт нь суралцагч төвтэй сургалтын технологид тулгуурлан, бие даан суралцах үйл ажиллагааг дэмжих, сонирхсон чиглэлд нь чиглүүлэх бололцоо практик нөхцөлөөр хангана. Харилцан ярилцах, багш сургагч хоорондын хамтран оношлох, эмчлэх дадлагжих боломжийг хангах, жижиг бүлгээр ажиллах, зайны сургалт, үзүүлэн сургалтаар хичээл заалгаж мэдлэг олох, гар бие оролцон дадал эзэмшиж мэргэжлийн ур чадвартай болоход оршино.
Резидентурын сургалтын нийт багц цагийн 20-25 хүртэл хувийг сургалт эрхлэх байгууллагад явагдах онолын сургалт /танхимийн/, мэргэжлийн     онцлогоос хамаарч 80-75-аас доошгүй хувь нь дадлагажих сургалт байна.

Резидентын сургалтын зохион байгуулалт, ололт амжилтуудаас

1.    Төгсөлтийн шалгалтыг заавал судалгааны ажил бичиж түүнийгээ хамгаалах журмыг нэвтрүүлсэн нь цаашид эмч нар судалгаа хийхэд арга зүйн сургалт болж байна
2.    Тасралтгүй Интернетийн сүлжээтэй болж 24 цагийн холбогдож – интернет өрөө номын санд байгуулсан
3.    Төгссөний дараа эмч нарыг ажиллах боломжоор хангаж амаржих газар  гэрээгээр жижүүр эмчийн үүрэг гүйцэтгэх боломжоор төгсөгчдөө хангаж байна /40%/
4.    Онцсайн төгссөн суралцагчидтайгаа хөдөлмөрийн гэрээ байгуулж тус амаржих газар ажлын байраар хангасан /30%/ байна. Сүүлийн жилүүдэд нийт эх барихын эмч нарын 50% нь тус ТДСА нд мэргэжил эзэмшсэн байна.
5.    Бүх тасгуудаар урьдчилсан төлөвлөгөөтэй ээлжлэн ажиллаж сурах боломжтой 
6.    Номын санг жил болгон шинэчилж шинэ номоор байнга баяжуулж байна /сүүлийн 2 жилд 50 гаруй нэр төрлийн ном худалдаж авсан/
7.    Резидент эмч нар НҮЭМ-ийн клиникээр суралцах дадлагжих боломж нээгдсэн
8.    Сургалтын өрөөнүүдийн тохижилтыг сайжруулж хулдаасан үзүүлэнт самбаруудыг 20 ш  бэлтгэж ашиглаж байна
9.    Суралцагч нарын хувцасны өрөөг засварлаж ая тухтай орчин бий болгосон
10.    Резидент эмч нарыг судалгаа хийх ажилд оролцууж КНАГ-ын 80 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан 2 удаагийн онол практикийн бага хуралд оролцуулж судалгааны ажил хийх баримжаа олгогдсон мөн төгсөгчид төгсөлтийн судалгааны ажил хийж хамгаалж байна. /1.5 жилийн хугацаанд 5-7 судалгааны чиглэлээр хийж байна/
11.    Жил бүр явагдаж буй эмгэг анатомийн хурал болон хүнд ноцтой тохиолдлуудын клиник конференцуудад резидент эмч нарыг оролцуулж туршлага судлуулж байна
12.    Сургалтын явцад резидент эмч бүрээр семинарын ажил хийлгэж, эмнэл зүйн тохолдлуудад дүн шинжилгээ хийлгэхийг суралцуулахын зэрэгцээ тестын болон ярилцлагын шалгалт авч нотолгоонд сурилах сургалтыг тасралтгүй явуулсан байна.
13.    Төсгөлтийн дараах албаны техник тоног төхөөрөмжийг сайжруулж канон, проектор, notebook, DVD тоглуулагч, систем хөгжим, иж бүрэн компьютер худалдан авч /зарим нь хөрөнгө оруулалтаар/ сургалтын үйл ажиллагаанд ашиглаж байна
14.    Сургалтын таатай орчин бүрдүүлж 200 хүний багтаамжтай заалыг засварлаж самбар болон индэр байрлуулж тохижуулав

Сургалтын санхүүжилт

1.    Резидент суралцагч нь 1 кредит цаг 16 000 төг байхаар тооцож 1.5 жилийн хугацаанд эхний 1 жилд 60%- ийг үлдсэн хагас жилд 40%-ийг төлж суралцана. 
2.    Удирдагч багш нарт резидент удирдсан цалинг улирал тутам кредит цагаар тооцож олгоно.
3.    Сургалтын төлбөрийг жил бүр байгууллагын төсөвт суулгаж түүнийг зарцуулах төсөвлөлт хийснээр нийт резидентын төлбөрийн 60% - ийг сургалтын үйл ажиллагаа, тоног төхөөрөмж худалдан авах, багш нарын цалинд зарцуулж үлдсэн 40%-ийг байгууллагын төсөвт сургалтын зардалд зарцуулан ажиллана.


 

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Шинэ Коронавирусийн "эсрэг хамтдаа"



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.23-ны өдөр 34 эх амаржсанаас 12 охин, 23 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Эх баригч - 4

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

110017
ӨнөөдөрӨнөөдөр145
ӨчигдөрӨчигдөр1887
Энэ 7 хоногЭнэ 7 хоног145
Энэ сарЭнэ сар37045
НийтНийт1100177
Таны IP хаяг:3Dot229Dot142Dot175

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn