JA slide show
Хууль,Эрх зүй ЭМ-ийн сайдын тушаал ЭРҮҮЛ АМЬДРАХЫН ТУЛД ХҮН БҮР АМЬДРАЛДАА ЗААВАЛ ХЭВШҮҮЛБЭЛ ЗОХИХ 21 ДАДАЛ

ЭРҮҮЛ АМЬДРАХЫН ТУЛД ХҮН БҮР АМЬДРАЛДАА ЗААВАЛ ХЭВШҮҮЛБЭЛ ЗОХИХ 21 ДАДАЛ

E-mail Print PDF

 

Эрүүл мэндийн салбарын эрчимтэй шинэчлэлийн хүрээнд “Эрүүл мэндийн довтолгоо” арга хэмжээг  орон даяар зохион байгуулах тухай Эрүүл мэндийн сайдын тушаал гарч 21 аймгийн Эрүүл мэндийн газар, нийслэлийн 9 дүүргийн Эрүүл мэндийн нэгдэл, сум, өрхийн эрүүл мэндийн төв, тосгон, сум дундын эмнэлгүүд болон харьяа байгууллагуудад хэрэгжиж байна. Нийслэлийн өргөө амаржих газар иргэд үйлчлүүлэгчидэд ил тод, нээлттэй байлгах үүднээс "Эрүүл амьдралын 21 дадал"-ын мэдээллийн самбарыг байршуулаад байна.

Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй халдварт бус өвчнөөс шалтгаалсан өвчлөл, нас баралт, тэдгээрт нөлөөлж байгаа хувь хүний зан үйлтэй холбоотой эрсдэлт хүчин зүйлийн тархалт их байгаа ажээ. Тухайлбал, Монгол Улсын хүн амын 3 хүний 1 нь зүрх судасны тогтолцооны өвчин, 3500 гаруй хүн хорт хавдраар, 5 хүний нэг нь гэмтэл, хордлого, гадны шалтгааны улмаас нас барж байна.

Түүнчлэн 4 хүн тутмын 1 нь хөдөлгөөний хомсдолтой, хүн амын 54.4 хувь нь илүүдэл жин, таргалалттай, тамхины хэрэглээ 27.1 хувь, архины хэрэглээ 36.3 хувь, архи хэтрүүлэн хэрэглэгчид 10.3 хувь болж нэмэгдсэн гэсэн судалгааг Эрүүл мэндийн яамнаас гаргажээ.

Иймд ард, иргэд амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй дээрх өвчлөлөөс сэргийлэхийн тулд доорх 21 дадлыг амьдралдаа заавал хэвшүүлбэл зохино.

ЗААВАЛ  ХЭВШҮҮЛЭХ 21 ДАДАЛ

1.    Идэвхитэй хөдөлгөөн, алхалт, дасгал нь эрүүл мэндээ хайрладаг хүн бүрийн эзэмшивэл зохих дадал мөн.

2.    Зохистой, зөв хооллолт нь эрүүл, саруул, урт удаан наслахыг эрмэлздэг хүн бүрийн эрхэмлэн хэрэгжүүлэх дадал мөн.

3.    Уур, бухимдлаа зөв удирдаж, сэтгэл санаагаа амар, амгалан байлгаж сурах нь эрүүл, энх амьдрах эрхэм дадал мөн.

4.    Тамхинаас татгалзаж, өөрийгөө болоод бусдыгаа хорт утаагаар хордуулахгүй байх нь өөртөө болоод гэр бүлдээ хайртай хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

5.    Архины хэт хэрэглээ, түүний хор хөнөөлөөс сэргийлэх нь эрүүл мэнд, ирээдүйдээ хайртай хүн бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.

6.    Ундны усны хүртээмж, чанар, аюулгүй байдлыг хянаж, цэвэр, сайн ус уух нь айл бүрийн өдөр тутмын амьдралд заавал хэвшүүлэх дадал мөн.

7.    Гэрийн доторх болон амьдарч байгаа орчныхоо ариун цэврийг сахих нь айл бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

8.    Эрүүл үедээ жирэмсэлж, жирэмсэн үедээ эрүүл байж, эрүүл хүүхэд төрүүлэх нь айл бүрийн амин чухал дадал мөн.

9.    Эрчүүдээ хайрлаж, тэдний эрүүл мэндийн эрсдлийг бууруулах нь та бидний амьдралдаа нэн даруй хэвшүүлбэл зохих дадал мөн.

10.Нялхас, бага, балчир хүүхдээ эрүүл, чийрэг өсгөн торниулах мэдлэг, хандлагатай байх нь эцэг, эх бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.

11.Охид, хөвгүүдээ хайрлан, халамжилж, тэднийг өөртөө итгэлтэй, бусдын хүчирхийлэл, нөлөөнд автахгүй болгон төлөвшүүлэхэд хүчин чармайлт гаргадаг байх нь эцэг, эхэд зайлшгүй байх дадал мөн.

12.Сэтгэл хангалуун, урт, удаан наслах нь хүн бүрийн хүсэлд нийцсэн дадал мөн.

13.Өөрийнхөө цусны даралтаа хянаж чаддаг, ихэдсэн үед нь цаг алдалгүй арга хэмжээ авч сурах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

14.Телевиз, гар утас, компьютер зэрэг хэрэгслийг хэт их хэрэглэснээс үүсэх ”Дэлгэцийн донтолт”-оос үр хүүхдээ хамгаалах нь та бидний хойшлуулшгүй хэвшүүлэх дадал мөн.

15.Осол, гэмтлээс сэргийлж, хөдөлмөрийн чадвараа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох эрсдлийг бууруулах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

16.Эрүүл мэндийн мэдээлэл авах, мэдлэгтэй болох, амьдралын буруу хэвшлээ өөрчлөх хүсэл зоригтой болох, өвчин эмгэг илэрвэл эмнэлэгт эрт хандаж сурах нь хүн бүрийн эзэмшвэл зохих дадал мөн.

17.Эм бол хоол биш. Эмийг зөвхөн эмчийн заавраар, эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэж сурах нь хүн бүрийн зайлшгүй хэвшүүлэх дадал мөн.

18.Халдварт өвчнөөс сэргийлэх тарилгад хамрагдаж, халдварт өвчнөөс өөрсдийгөө болоод үр хүүхдээ хамгаалах нь та бидний заавал хэвшүүлэх дадал мөн.

19. Өөртөө болоод гэр бүлийнхээ гишүүнд эмнэлгийн тусламж иртэл, эрүүл мэндийн анхан шатны тусламжийг хүн бүр үзүүлж чаддаг байх нь амин чухал дадал мөн.

20.Ахуйн болон орчны гаралтай химийн хордлогоос хамгаалах нь хүн бүрийн хэвшүүлбэл зохих дадал мөн.

21.Иргэн та зөвхөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг идэвхгүй хүлээн авагч биш, эрүүл мэндийнхээ төлөө өөрийхөө хийж чадах зүйлийг хийдэг, эрүүл мэндийхээ төлөө бусдаар хэрэгтэй зүйлийг хийлгэж чаддаг нийгмийн идэвхтэй гишүүн байх нь таны зайлшгүй эзэмших ёстой дадал мөн. 

Эрүүл мэндийн довтолгоо

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.06-12.08-ны өдрүүдэд 77 эх амаржсанаас 41 охин, 39 хүү, ихэр 3 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103523
ӨнөөдөрӨнөөдөр779
ӨчигдөрӨчигдөр1411
Энэ 7 хоногЭнэ 7 хоног779
Энэ сарЭнэ сар12150
НийтНийт1035233
Таны IP хаяг:35Dot170Dot81Dot210

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ