JA slide show
Бидний тухай Чанарын алба Тасгийн дотоод асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам

Тасгийн дотоод асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам

E-mail Print PDF

Журам батлах тухай

Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Шадар сайдын хамтарсан 2012 оны 01-р сарын 17-ны өдрийн 25 тоот тушаалын 6.2, 6.6, 6.10-р заалтууд, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний 4 дэх хөтөлбөр, “Эх, нярайн эрүүл мэнд” стратеги 2011-2015, Мянганы хөгжлийн 4, 5-р зорилт, Байгууллагын дүрмийн 2.6.3 заалтыг тус тус үндэслэн ТУШААХ НЬ:

Нэг. Нийслэлийн Өргөө Амаржих газрын хэмжээнд мөрдөгдөн ажиллах “Тасгийн дотоод асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг нэгдүгээр хавсралтаар, “Тасгийн дотоод асуудал хэлэлцэх мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”-ыг  хоёрдугаар хавсралтаар тус тус баталсугай

Хоёр. 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс стационар, хэсгүүд үйл ажиллагааныхаа хүрээнд тушаалын хэрэгжилтийг ханган ажиллахыг Эх барих тасгийн эрхлэгч /Н.Бадрах/, Нярайн стационарын эрхлэгч /Б.Эрдэнэцэцэг/, Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч /Д.Өнөржаргал/, Амбулаторийн эрхлэгч /О.Баянжаргал/ нарт

Гурав. Энэхүү журмыг эмчилгээ, оношлогооны үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг  хэсгийн ахлагч, эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нарт тус тус үүрэг болгосугай.

Дөрөв. Тушаалын хэргэжилтэнд хяналт тавьж Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга /Ц.Мөнхцэцэг/-т даалгасугай.


ДАРГА, ЕРӨНХИЙ ЭМЧ                                        Д.ЭНХБАЯР



Дарга, Ерөнхий эмчийн 20.... оны ....дугаар сарын ...-ны

өдрийн .....дугаар тушаалын хавсралт.....


Тасгийн дотоод асуудал хэлэлцэх мэргэжлийн

зөвлөлийн бүрэлдэхүүн

Зөвлөлийн дарга:

С.Мөнхзул /Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга/

Зөвлөлийн нарийн бичиг:

О.Баянжаргал /Амбулаторийн эрхлэгч/

Зөвлөлийн гишүүд:

1. Ж.Эрдэнэчимэг /Чанарын менежер/

2. Л.Амаржаргал /Сувилахуйн албаны дарга/

3. Б.Бүлтэн /МУГЭ, Зөвлөх эмч/

4. М.Энхтуяа /Зөвлөх эмч/

5. Н.Бадрах /Эх барих стационарын эрхлэгч/

6. Д.Өнөржаргал /Эмэгтэйчүүдийн стационарын эрхлэгч/

7. Б.Эрдэнэцэцэг /Нярайн стационарын эрхлэгч/

8. Ж.Бумнанжид /Хяналт шинжилгээ үнэлгээний албаны дарга/

9. Ж.Дэлгэрцэцэг /Хүний нөөцийн албаны дарга/


Дарга,Ерөнхий эмчийн 20.... оны ....дугаар сарын ...-ны

өдрийн .....дугаар тушаалын хавсралт.....


Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Монгол Улсын Эрүүл мэндийн сайд, Шадар сайдын хамтарсан 2012 оны 01-р сарын 17-ны өдрийн 25 тоот тушаалын 6.2, 6.6, 6.10-р заалтууд, “Нөхөн үржихүйн эрүүл мэнд” үндэсний 4 дэх хөтөлбөр, “Эх, нярайн эрүүл мэнд” стратеги 2011-2015, Мянганы хөгжлийн 4, 5-р зорилт, Байгууллагын дүрмийн 2.6.3 заалтыг тус тусүндэслэн жирэмсэн эмэгтэй, төрсөн эх, нярай, эмэгтэйчүүдэд үзүүлсэн тусламжийг сайжруулах чиглэлээр Нийслэлийн Өргөө Амаржих газар  /цаашид НӨАГ гэх/-ын эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнтэй холбоотой мэргэжлийн үйл ажиллагаа, бусад асуудлыг зохицуулахад оршино.

Хоёр. Мэргэжлийн зөвлөлийн эрх, үүрэг

2.1. Хэлэлцүүлэгээс нэг хоногийн өмнө асуудалтай холбоотой материал, төрөлт, өвчний түүхтэй танилцсан байх шаардлагатай

2.2. Мэргэжлийн зөвлөлийн гишүүн нь асуудалтай холбоотой эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнг хэлэлцүүлэг дуудан ирүүлнэ

2.3. Хэлэлцэж буй асуудалтай холбоотой өөрийн саналыг мэргэжлийн талаас хэлэх, дүн шинжилгээ хийх, нөлөөлсөн хүчин зүйлийг тодруулах

2.4. Мэргэжил арга зүйн зөвлөгөө, сурган хүмүүжүүлэх

2.5. Зөвлөлийн гишүүн бүр тэгш эрх, үүрэгтэй байна

2.6. Хурлаас гарах шийдвэрт санал өгөх

2.7. Хувийн ашиг сонирхол асуудлын шийдвэрт нөлөөлнө гэж үзвэл хэлэлцүүлэгт орохоос татгалзах

2.8. Шийдвэр мэргэжлийн үйл ажиллагааны онцлогтой нийцээгүй гарвал эсэргүүцэх

Гурав. Мэргэжлийн зөвлөлийн ажиллах зарим

3.1. Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албанаас холбогдох  стационарт сануулга бичиг хүргүүлнэ

3.2. Сануулга бичиг авсан стационарын мэргэжлийн дотоод зөвлөл 2 хоногийн дотор асуудлыг хэлэлцэнэ

3.3. Хэлэлцүүлэгээс нэг хоногийн өмнө асуудалтай холбоотой материал, төрөлт, өвчний түүхтэй зөвлөлийн гишүүд танилцана

3.4. Зөвлөл нь 3 ба түүнээс дээш гишүүнтэй хуралдана

3.5. Асуудлыг мэргэжлийн талаас гадаад дотоод шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйлийг тодруулж, хэлэлцэнэ

3.6. Хэлэлцүүлэгээс эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнтэй холбоотой асуудал гадаад шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл ихтэй бол анхаарал болгоомжтой ажиллахыг сануулна

3.7. Уг зөвлөлөөр ороод сануулсан эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнд чанарын үзүүлэлтийн өнгийн карт асуудлын шалтгааныг хэлэлцсэний дүнд өгнө

3.8. Мэргэжлийн гаргасан асуудлыг зөвлөлийн зүгээс үүрэг даалгавар хүлээлгэнэ

3.9. Хэлэлцүүлэгээс эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнтэй холбоотой асуудал дотоод шалтгаантай, мэргэжлийн алдаа, зөрчил гаргасан, ёс зүйн нотлогдсон алдаа гарсан бол холбогдох албанд асуудлыг шилжүүлж шийднэ

3.10. Тухайн асуудал стационарын дотоод асуудалд хамаарагдах тул хэлэлцүүлэгийн тэмдэглэл хөтлөх, дуу, дүрсний бичлэг хийхгүй

3.11. Хэлэлцүүлэг хийсэн тухай ерөнхий мэдээлэлтэй бүртгэл хийнэ

3.12. Асуудал холбогдох албанд шилжсэн тохиолдолд дахин хэлэлцэж тохирох арга хэмжээ авна

3.13. Тухайн эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэн нь эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал 3 ба түүнээс олон гарвал дотоод зөвлөл хэлэлцэхгүй холбогдох алба асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ

Дөрөв. Зөвлөлийн гишүүдэд хүлээлгэх хариуцлага

4.1. Зөвлөлийн гишүүд хэлэлцэх асуудалд хувийн ашиг сонирхолын үүднээс асуудлыг илт гуйвуулсан шийдвэр гаргахад нөлөөлсөн, нөлөөлөхийг хичээсэн тохиолдолд комиссын гишүүнээс цуцална

4.2. Зөвлөлийн гишүүн асуудалд холбогдсон эмч, сувилагч, эмнэлгийн тусгай мэргэжилтэнг зүй бус хэл амаар доромжилж болохгүй

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.15-ны өдөр 43 эх амаржсанаас 25 охин, 18 хүү мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Эрдэм шинжилгээ сургалт, гадаад харилцааны менежер - 1

3. Нярайн эмч – 1

4. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

5. Даатгалын эмч - 1

6. Эх баригч - 4

7. Нярайн сувилагч – 2

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

108854
ӨнөөдөрӨнөөдөр684
ӨчигдөрӨчигдөр1135
Энэ 7 хоногЭнэ 7 хоног684
Энэ сарЭнэ сар25413
НийтНийт1088545
Таны IP хаяг:35Dot172Dot195Dot82

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn