JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Нярайн асаргаа Цаг алдалгүй нярайн эмгэг шарлалтыг илрүүлнэ

Цаг алдалгүй нярайн эмгэг шарлалтыг илрүүлнэ

E-mail Print PDF

Цаг алдалгүй нярайн эмгэг шарлалтыг илрүүлнэ. Шаардагдах хугацаа 1 минутаас бага. Нярайд илрэх гаж нөлөөгүй. Нярайн хатгалтын тоог багасгана. Оношлогоо эмчилгээний өндөр ач холбогдолтой.

Нярайн шарлалт юунаас болж үүсдэг вэ?

Нярай хүүхдийн арьс, салст шарлахыг нярайн шарлалт гэнэ /нүүр, их бие, гарын алга , хөлийн ул /. Нярайн шарлалт үүсэх олон шалтгаан байдаг боловч хамгийн элбэг тохиолддог нь хооллолтын бэрхшээлтэй холбоотой үүсдэг шарлалт юм. Нярайг төрсний дараа эрт буюу 1 цагийн дотор ангир уураг амлуулаагүй болон хөхний сүүндээ цадаагүй /буруу хөхүүлэх, дутуу амлуулах/ нярайд шарлат элбэг тохиолддог. Нярайн шарлалтыг үүсгэдэг билирубин гэдэг бодис нь эхийн хөхний сүүний уурагтай нэгдэж ходоод гэдэсний замаар ялгардаг. Цусан дахь билирубины хэмжээ ихэссэнээс шарлалт үүсдэг. Хөхөө эрт амлуулсан, хүссэн үед нь олон удаа хөхүүлдэг, шөнө хөхүүлдэг ээжүүдийн хүүхдүүдэд шарлалт бага буюу хэвийн явагддаг. Нярай хүүхэд төрсний дараа эхний хоногт шарлах /амьдралын эхний 24 цаг / 14 хоногоос дээш шарлалт буурахгүй байх нь эмгэг шарлалт юм. Эмгэг шарлалттай нярайг эмчлэх гол арга нь Фото эмчилгээ юм.

Фото эмчилгээний ач холбогдол /гэрлийн эмчилгээ/

Шарлалттай нярайд орчин үед эмийн бус эмчилгээг өргөн хэрэглэх болсон ба энэ нь фото эмчилгээ юм. Цусан дахь билирубиныг хувиргаж, шарлалтыг бууруулдаг, аюулгүй, үр дүнтэй арга юм.

Фото эмчилгээг ямар хугацаатай хийдэг вэ?

Фото эмчилгээг шарлалт эхэлснээс хойш эхний 24-48 цагт эхлэх хэрэгтэй. Үргэлжлэх хугацаа цусан дахь билирубин буурах хурдаас хамаарна. Ихэвчлэн 72-96 цаг үргэлжилнэ. Фото эмчилгээ хийх үед хүүхдийн нүдийг хамгаална.

 

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.15-ны өдөр 43 эх амаржсанаас 25 охин, 18 хүү мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Эрдэм шинжилгээ сургалт, гадаад харилцааны менежер - 1

3. Нярайн эмч – 1

4. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

5. Даатгалын эмч - 1

6. Эх баригч - 4

7. Нярайн сувилагч – 2

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

108862
ӨнөөдөрӨнөөдөр761
ӨчигдөрӨчигдөр1135
Энэ 7 хоногЭнэ 7 хоног761
Энэ сарЭнэ сар25490
НийтНийт1088622
Таны IP хаяг:35Dot172Dot195Dot82

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn