JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Эмэгтэйчүүдэд Цистит таныг зовоогоод байна уу?

Цистит таныг зовоогоод байна уу?

E-mail Print PDF

Эмэгтэй хүн болж төрснийх бидэнд зовлон хэзээд багаддаггүй. Эр нөхөр, үр хүүхдээс авахуулаад эрүүл мэнд маань хүртэл нэг л болж өгөхгүй шүү. Бага ч гэсэн нимгэлэх болов уу гэсэн үүднээс таньд энэ өвчний талаар мэдлэг өгье гэж бодлоо.

Цистит гэхээр бид хүйтэнд даарснаас боллоо гэж боддог. Гэхдээ тэрнээс гадна олон шалтгаан байдгийг бид тэр бүр мэддэггүй. Хэдийгээр ямар ч эмэгтэй хүн циститээр өвчилж болох боловч ихэвчлэн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Дийлэнх эмэгтэйчүүд амьдралдаа дор хаяж нэг удаа цистит-д аттаклуулдаг гэнэ.

Цистит нь хэдийгээр нилээд түгээмэл тохиолдох өвчин ч гэлээ жирэмсний болон цэвэршил явагдах хугацаанд мөн сексийн идэвхитэй амьдралтай эмэгтэйчүүдэд илүү байдаг.



Шинж тэмдэг:

Ерөнхийдөө шээх явцад хурцаар өвдөх, байн байн шээмээр санагдах боловч маш бага хэмжээгээр гарах гэх мэт нийтлэг шинж тэмдгүүд бий. Гэхдээ бас цустай шээх, нуруу өвдөх, доошоо хэвлий орчмоор хүндүүрлэж өвдөх, бие тавгүйтэх зэрэг бусад шинж тэмдэгүүд ч илрэх хандлагатай.

Сэргийлэх:

Өдөрт дор хаяж 8 аяга ус уух. Мөн аньсны шүүсыг нэг стаканаар өдөрт уух нь циститээс сэргийлдэг гэдэг. Гэхдээ яг бат нотлогоо өгөөгүй гэнэ аньсны шүүсийн тухайд.

Нойл орсны дараа эмэгтэй хүн үргэлж бэлэг эрхтнээ урдаас нь хойш гэсэн дарааллаар арчиж цэвэрлэж байх хэрэгтэй. Сул болон даавуун дотуур хувцас ч чухал шүү.

Цочрол өгдөг бүтээгдэхүүнүүдийг аль болох хэрэглэхгүй байхыг хичээ. Үтрээний цацлага, ванны түрхлэг гэх мэт зүйлсээс зайлсхийх.

Шүршүүрээр битгий шүршээрэй. Мөн л цочроох магадлал өндөр.

Сексийн харилцаанд орохын өмнө болон дараа заавал угааж занших.

Зарим Энгийн эмчилгээнүүд:

Өдөрт их хэмжээгэр ус уух.

Антибиотек хэрэглэх: ихэнх эмэгтэйчүүд 3 өдрийн антибиотекын эмчилгээ хийхэд эхнийхээ юмуу 2 дахь хоногоос зовиур нь алга болдог.

Өвчин намдаагч эм: Парацетамол, ибупрофен

Өвчнөө намдтал сексийн харилцаанд орохгүй байх.

Эмчид үзүүлэх эсвэл бүр огт юу ч хийхгүй байснаар бас зүгээр болох нь элбэг. Учир нь хүний биеийн дархлаа аажмаар өөрөө эдгэх ер бусын чадвартай юм шүү дээ. Тэгэхдээ мэдээж хөнгөн төрлийнх бол шүү дээ.

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.11-ны өдөр 34 эх амаржсанаас 11 охин, 23 хүү мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103934
ӨнөөдөрӨнөөдөр956
ӨчигдөрӨчигдөр1243
Энэ 7 хоногЭнэ 7 хоног4888
Энэ сарЭнэ сар16259
НийтНийт1039342
Таны IP хаяг:100Dot26Dot176Dot182

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ