JA slide show

Үрэвсэлт өвчин

E-mail Print PDF

Үрэвслийг яг өвчин гэж  хэлж болохгүй. Энэ нь бие махбодийн онцгой хариу урвал бөгөөд үүний тусламжтайгаар  гадны микроб болон өөрийн  гэмтсэн эсүүдээс хамгаалдаг. Үрэвсэлтэй хэсэг улайх, өвдөх, хавдах, халуун оргих зэргээр өөрчлөгдөн үйл ажиллагаа нь хязгаарлагддаг гэдгийг хүн болгон мэдэх боловч яагаад гэдгийг  мэдэх нь ховор.

Аливаа гэмтэлийн үед нийлмэл цогц хариу урвал явагддаг бөгөөд үрэвслийн урвалын гол үүргийг  цусны судас ба хамгаалагч эсүүд гүйцэтгэдэг. Ямар ч эрхтэнд үрэвсэл үүсэж болно./ нүд, чих, элэг, үе мөч, бэлэг эрхтэн гэх мэт /. Нэр томьёоны хувьд будилахгүйн тулд эмч нар эрхтэнүүдийн латин нэрэнд “ ит” дагавар залган үрэвслийг нэрлэх болжээ. Ж нь: арьсны үрэвсэл – дерматит, чихний үрэвсэл – отит, гуурсан хоолойн үрэвсэл – бронхит.


Ерөнхий

Эмэгтэйтэйчүүдийн салбарт үрэвсэл нь илүү олон тохиолддог бөгөөд гадна болон дотор бэлэг эрхтэнүүдийн алинд ч тохиолдож болно.

Үүнд:

  • бэлгийн уруулын үрэвсэл-вульвит
  • үтрээний үүдэвчийн булчирхайн үрэвсэл- бартолинит
  • умайн хүзүүний үрэвсэл – цервицит
  • үтрээний үрэвсэл- вагинит
  • умайн гуурсны үрэвсэл – салтпингит
  • өндгөвчний үрэвсэл – оофорит
  • дайврын үрэвсэл- аднексит
  • умайн салстын үрэвсэл – эндометрит.

Үрэвсэл хурц болон архаг хэлбэртэй байдаг. Хурц үрэвсэл  нь  хурдан ширүүн явагдаж, халуурах ба бүх бие буларна. Архаг үрэвслийн үед явц нь удаан , нэг намжиж, нэг хурцдана. Хэрэв хурц үрэвслийг сайн эмчлэхгүй бол  архагт шилждэг.

Шинж тэмдэг

Эмэгтэйчүүдийн бэлэг эрхтэний үрэвслийг таньж мэдэх нь хялбар. Хэвлийн хэсэгт гэнэт өвдөлт өгөх, ууц нуруугаар өвдөх, сарын тэмдэгийн мөчлөг алдагдах, бэлэг эрхтэн загатнах, эвгүй зүйл  /өнгө үнэр/ үтрээнээс ялгарах зэрэг нь бэлэг эрхтний vрэвсэлийн шинж тэмдэг юм. Түүнчлэн халуурч бие суларвал үрэвсэл хурц шатандаа буйг гэрчилнэ.

Шалтгаан

Үрэвсэл үүсэхэд бие махбодид заавал  тvvнийг єдєєгч нь нэвтэрсэн байх ёстой. Эдгээр нь ихэвчлэн стрептококк ба стафилококк, бэлгийн замаар халдварладаг өвчнүүдийг үүсгэгч олон бичил биетүүд, гэдэсний савханцар, мөөгөнцөр, янз бүрийн вирусууд байдаг. Өвчин үүсгэгч микробууд нь бэлгийн эрхтэнд цусаар, эсвэл шууд гэсэн хоёрхон замаар дамжин хүрдэг.

Сvvлийн зам нь хамгийн хялбар. Эм бэлгийн дотор эрхтэнүүд нь үндсэндээ нээлттэй, үтрээ болон умайн хүзүүгээр гадаад орчинтой харьцаж байдаг. Иймээс үрэвсэлт өвчин үүсэхэд эмх замбараагүй бэлгийн амьдрал, бэлгэвчгvй секс, сарын тэмдэгийн үеэр бэлгийн хавьталд орох, бэлэг эрхтэний гэмтэл, хувийн ариун цэврийг муу сахих, бохир орчинд үр хөндүүлэх, төрєх зэрэг нь нєлєєлєх боломжтой.

Харин томуу, улаан эсэргэн зэрэг халдварт өвчний үед өвчин үүсгэгч нь цусаар дамжин бэлэг эрхтэнд хүрэх магадлалтай. Ийм үзэгдэл биемахбодид хаа нэгтээ хорхойтой шүд, мухар олгойн архаг үрэвсэл зэрэг үрэвслийн голомт байгаа үед ажиглагддаг. Ийм голомтот халдвар нь хэзээ ч хамаагүй цусаар дамжин бэлэг эрхтэнд очиж үрэвсүүлж болдог.

Үр дагавар

Хэрэв эмэгтэй хүн бэлэг эрхтний үрэвсэлт өвчнєєр євдєж байсан, ялангуяа зохих ёсоор нь гүйцэд эмчлүүлээгүй  бол маш осолтой. Статистик мэдээнээс үзвэл умайн дайврын үрэвсэлт өвчнөөр өвчилсөн таван эмэгтэй тутмын нэг нь үргүй болдог байна. Өөр бусад боломжит үр дагавар нь жирэмсний тээлтийн хүндрэл, наалдцын өвчин болон хvмvvс хорт хавдар гэдгээр нь илvvтэй мэддэг өмөн зэрэг євчнvvд vvсэх явдал юм.

Оношлогоо

Эмэгтэйчvvдийн vрэвсэлт євчнийг зөвхөн эмэгтэйчүүдийн  эмч оношилно. Өвчний зовиур, эмэгтэйчүүдийн үзлэг, цусны шинжилгээ болон бусад нэмэлт шинжилгээнүүдийн vр дvнг үндэслэн оношийг тавина. Эмч ямар эрхтэн євчилснийг тогтоохоос гадна мөн үрэвслийг єдєєгчийг илрүүлэх ёстой.

Эмчилгээ

Хамгийн гол нь хувиараа эмчилж  болохгүй. Янз бүрийн эмийн бодисуудын гайхамшигт үйлчилгээний тухай сурталчилгаа нь эмэгтэйчүүд эмчид очих явдлыг цөөрүүлж байна. Тэд янз бүрийн хэрэгтэй гэж санасан эмнүүдээ худалдан авснаар одоо л бүрэн эдгэнэ гэж боддог.  Хэрэг дээрээ энэ нь ихэнхдээ эсрэгээрээ байдаг юм.  Эдгээр  эм нь зөвхөн гадна илрэлүүдийг арилгаж харин уг өвчин нь vлдэж хоцордог. Өвчин үүсгэгч микроб бус бусад аюулгүй микробууд устдаг. Буруу сонгосон эмийн нөлөөнд өвчин үүсгэгч нь үхэхгvй, харин тухайн байдалд дасан зохицож эхэлдэг байна. Эмчилгээг зєвхєн эмэгтэйчүүдийн эмч л сонгоно. Тэрбээр биеийн эсэргүүцэл болох дархлаа сайжруулах, өвчин үүсгэгчийг устгах эмчилгээ хавсран хийдэг. Өвчний хурц үед эмэгтэй нь хэвтрийн дэглэм баримталж бэлгийн хавьталд орохгүй байх ёстой. Хэрэв vрэвсэлт өвчин хүндэрвэл  мэс заслын эмчилгээ шаардагдах боломжтой. Нєхєн сэргээх явцад эмэгтэйчvvдийн иллэг, физик эмчилгээ үр дүн сайтай байдаг.

 

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.12-ны өдөр 41 эх амаржсанаас 19 охин, 23 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Дүрс оношлогооны техникч - 1

9. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

104372
ӨнөөдөрӨнөөдөр699
ӨчигдөрӨчигдөр1145
Энэ 7 хоногЭнэ 7 хоног699
Энэ сарЭнэ сар20638
НийтНийт1043721
Таны IP хаяг:100Dot26Dot176Dot182

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ