JA slide show
Хууль,Эрх зүй НӨАГ-ын даргын тушаал Иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг бүртгэн шилжүүлэх, шийдвэрлэх журам батлах тухай

Иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг бүртгэн шилжүүлэх, шийдвэрлэх журам батлах тухай

E-mail Print PDF

Монгол Улсын Их Хурлын Даргын 1995 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 15, 16, 17 дугаар зүйл, Монгол Улсын Эрүүл Мэндийн Сайдын 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 154 дугаар тушаал, байгууллагын дүрмийн 2.6.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн ТУШААХ нь.

1. “Иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдол, мэдээллийг бүртгэн шилжүүлэх, шийдвэрлэх журам”-ыг нэгдүгээр хавсралтаар, өргөдөл, гомдлыг бүртгэх бүртгэлийн хуудсын загварыг хоёрдугаар хавсралтаар, иргэдийн өргөдөл, гомдол хүлээн авах цагийн хуваарийг гуравдугаар хавсралтаар тус тус баталсугай.

2. Иргэд, байгууллагаас гаргасан өргөдөл, гомдлыг хариуцан ажиллаж, хагас болон бүтэн жилээр байгууллагын тайланд тусгахыг СМТОНХА-ны дарга Б.Дэлгэрмаад, улирал тутмын тайланг Нийслэлийн Эрүүл Мэндийн Газарт мэдээлж байхыг Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны Лавлагаа, үйлчилгээний ажилтан Э.Номинд,

3. Тушаалын хэрэгжилтэнд хяналт тавьж ажиллахыг Дотоод хяналт шинжилгээ үнэлгээ эрхэлсэн дарга Ж.Бумнанжидад, журмыг үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахыг албадын дарга, стационарын эрхлэгч нарт тус тус үүрэг болгосугай.

4. Энэхүү тушаал гарсантай холбогдуулан Дарга, ерөнхий эмчийн 2015 оны 08 сарын 31-ний өдрийн А/64 тоот “Иргэдийн гомдол, саналыг барагдуулах ажлыг эрчимжүүлэх” тухай тушаалыг хүчингүй болсонд тооцсугай.



ДАРГА,ЕРӨНХИЙ ЭМЧ                     Д.ЭНХБАЯР



Нийслэлийн Өргөө амаржих газрын даргын

2015 оны . . . дугаар сарын . . . . -ны өдрийн

. . . . . дугаар тушаалын нэгдүгээр хавсралт




ИРГЭД БАЙГУУЛЛАГААС ГАРГАСАН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫГ БҮРТГЭХ, ШИЛЖҮҮЛЭХ, ШИЙДВЭРЛЭХ ЖУРАМ

  

Нэг. Ерөнхий зүйл

1.1. Нийслэлийн Өргөө Амаржих Газарт иргэн, байгууллага, албан тушаалтнаас гаргасан өргөдөл, гомдлыг энэхүү журмаар зохицуулна.

Хоёр. Өргөдөл, гомдол бүртгэх

2.1. Шуудангаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг байгууллагын бичиг хэргийн ажилтан хүлээн авч, өргөдөл, гомдол хариуцсан ажилтанд тухайн өдөрт багтаан хүлээлгэн өгнө.

2.2. Өргөдөл, гомдлыг зөвхөн өргөдөл, гомдол хариуцсан Статистик мэдээллийн технолги олон нийттэй харилцах албаны дарга хүлээн авах бөгөөд өргөдөл, гомдлын нэгдсэн бүртгэлтэй байна.

2.3. Шуудангаар, биечлэн, бичгээр, цахим шуудангаар болон утсаар хандсан өргөдөл, гомдол бүрт бүртгэлийн хуудсыг нээж, дарааллын дагуу бүртгэнэ.

2.4. Өргөдөл, гомдлыг амаар гаргасан тохиолдолд өргөдөл, гомдлыг бүртгэж аван өргөдөл, гомдол гаргагчийн гарын үсгийг зуруулж баталгаажуулсан байна.

2.5. Өргөдөл, гомдлыг утсаар гаргасан тохиолдолд өргөдөл, гомдлын бүртгэлд залгасан огноо болон цагийг тусгана.

Гурав. Өргөдөл, гомдлыг шилжүүлэх

3.1. Өргөдөл, гомдол хариуцсан Статистик мэдээллийн технолги олон нийттэй харилцах албаны дарга нь гомдол гаргагчаас гаргасан өргөдөл, гомдлыг байгууллагын удирдлагад танилцуулж, зохих алба, стационарт тухай өдөрт багтаан шилжүүлнэ.

3.2. Өргөдөл, гомдлыг шилжүүлж буй үндэслэл, шалтгаан нөхцлийг бүртгэлийн хуудасны хэсэгт тодорхой тусгана.

3.3. Өргөдөл, гомдлыг удирдлагын шийдвэргүйгээр бусад алба, стационарт шилжүүлэх, дарагдуулахыг хориглоно.

Дөрөв. Өргөдөл, гомдлыг хянан үзэж, шийдвэрлэх

4.1. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэхээр хүлээн авсан ажилтан нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу дор дурдсан үндэслэл байвал өргөдөл, гомдлыг хянан үзэхгүйгээр гомдол гаргагчид 3 хоногийн дотор буцаан хүргүүлнэ. Үүнд:

4.1.1. Өргөдөл, гомдолд дурдсан асуудал нь өмнө нь тус байгууллагад хянан шийдвэрлэгдсэн, зохих хариуг өгсөн, түүнийг дахин хянан шийдвэрлэх шаардлагагүй бол;

4.1.2. Бага насны хүүхэд буюу шүүхийн шийвэрээр эрхийн бүрэн чадамжгүйд тооцогдсон этгээд эцэг, эх, асран хамгаалагчаараа төлөөлүүлээгүй бол

4.2. Өргөдөл, гомдол нь тухайн албан тушаалтны эрх хэмжээнд хамааралгүй

4.3. Байгууллагын бүрэн эрх, үйл ажиллагаанд хамаарах өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ. Шаардалагатай тохиолдолд холбогдох журмын дагуу хугацааг 30 хүртэл хоногоор нэмж сунгаж болно. Хугацаа сунгасан тухай гомдол гаргачид мэдэгдэж, өргөдөл, гомдол хариуцсан ажилтны бүртгэлд тэмдэглүүлнэ.

4.4. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн хариуг амаар буюу харилцах утсаар, цахим шуудангаар, эсхүл бичгээр зэрэг аль тохиромжтой хэлбэрээр мэдэгдэнэ.

4.5. Хариуг амаар, харилцах утсаар мэдэгдсэн бол энэ тухай тэмдэглэл хөтөлж, бүртгэлийн хуудсанд хавсаргана.

4.6. Гэмт хэргийн шинжтэйгээс бусад өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэсэн алба, стационар нь тухайн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаар бүртгэлийн хуудсанд тодорхой тусган өргөдөл, гомдол хариуцсан ажилтанд хүлээлгэн өгнө.

4.7. Өргөдөл, гомдол хариуцсан ажилтан нь шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг цахим бүртгэлд оруулна.

Тав. Өргөдөл, гомдол хариуцсан ажилтны эрх, үүрэг

5.1. Байгууллагын өргөдөл, гомдол хариуцсан Статистик мэдээллийн технолги олон нийттэй харилцах алба дараах чиг үүрэгтэй.  Үүнд:

5.1.1. Гомдол гаргагчаас гаргасан өргөдөл, гомдлыг хүлээж авах;

5.1.2. Өргөдөл, гомдлын нэгдсэн бүртгэл хөтлөх;

5.1.3. Гэмт хэргийн шинжтэйгээс бусад өргөдөл, гомдол нь буцах тодорхой нэр хаяггүй бол энэ талаар тэмдэглэл хийн хадгалах;

5.1.4. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацааг сануулах бөгөөд энэ талаар холбогдох алба, стационараас хариуг шаардах;

5.1.5. Өргөдөл, гомдлын төрөлжсөн судалгаа хөтлөх;

5.1.6. Улирал тутмын мэдээ тайланг байгууллагын удирдлагад танилцуулан, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газарт хүргүүлэх;

5.1.7. Хугацаа хэтэрсэн өргөдөл, гомдлыг байгууллагын удирдлагад танилцуулан, бүртгэлийн хэсэгт тайлбарыг тусгах;

5.1.8. Өргөдөл, гомдолд тусгагдсанасуудал өмнө нь тус байгууллагад хянан шийдвэрлэгдсэн талаарх мэдээллийг бүртгэлийн хуудсанд давхар тэмдэглэх;

5.1.9. Өргөдөл, гомдлын нууцыг чанд хадгалах;

5.1.10. Өргөдөл, гомдлын хугацаа сунгасан талаар нэгдсэн бүртгэлд тэмдэглэл хийх

Зургаа. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэж буй алба, стационарын удирдлагуудын эрх, үүрэг

6.1.Өргөдөл, гомдол хүлээн авсан алба, стационарын удирдлага нь дараах үүрэгтэй. Үүнд:

6.1.1. Холбогдох өргөдөл, гомдлыг бүртгэлийн хуудсын хамт, нэгдсэн бүртгэлд гарын үсэг зурснаар хүлээн авна;

6.1.2. Өргөдөл, гомдлыг баримт, нотолгоон дээр үндэслэн шийдвэрлэх бөгөөд, нотолгоог цаасан дээр буулган бүртгэлийн хуудсанд хавсаргана;

6.1.3. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн тухай материалыг өргөдөл, гомдол хариуцсан ажилтанд өөрийн биеэр хүлээлгэн өгнө;

6.1.4. Өргөдөл, гомдлыг энэхүү журмын 4.3 дугаар зүйлд заасан хугацаанд багтаан шийдвэрлэнэ. Хугацааг сунгах тохиолдолд үндэслэлийг бүртгэлийн хуудсанд хавсарган, өргөдөл, гомдол хариуцсан СМТОНХА-ны даргад мэдэгдэнэ;

6.1.5. Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн хугацааг хэтрүүлэх, дарагдуулахыг хориглоно;

6.1.6 Тухайн өргөдөл, гомдол нь хамааралгүй тохиолдолд тухайн өдөрт өргөдөл, гомдол хариуцсан СМТОНХА-ны даргад мэдэгдэнэ;

6.1.7. Алба, стационар нь гомдол гаргагчаас ирүүлсэн ажил сайжруулах санал, хүсэлтийг үйл ажиллагаандаа тусгаж ажиллана.


Нийслэлийн Өргөө амаржих газрын даргын

2015 оны . . . дүгээр сарын . . . . -ны өдрийн

. . . . . дугаар тушаалын хоёрдугаар хавсралт





Бүртгэлийн хуудас


Бүртгэсэн огноо:

Цаг:

Төрөл

Өргөдөл, гомдол гаргасан

Төрөл:

Чиглэл:

Овог:

Нэр:

Утас:

Аймаг, хот:

Сум, дүүрэг:

Баг, хороо:

Хаяг:

Хүлээн авсан огноо

Шийдвэрлэсэн огноо

Өргөдөл гомдлын дугаар

Ирсэн хэлбэр






Шийдвэрлэлтийн байдал:


  1. Анх өргөдөл гомдол хүлээн авсан огноо, албан тушаалтан, удирдлагын заалт бичих
  2. Өргөдөл, гомдлыг шилжүүлсэн огноо, албан тушаалтан, удирдлагын заалт бичих
  3. Өргөдөл, гомдлыг шийдвэрлэсэн огноо, албан тушаалтан, удирдлагын заалт бичих
  4. Хариу мэдээлсэн огноо, албан тушаалтан

Удирдлагын заалт:




Өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацаа:


Нийслэлийн Өргөө амаржих газрын даргын

2015 оны . . . дүгээр сарын . . . . -ны өдрийн

. . . . . дугаар тушаалын гуравдугаар хавсралт




ИРГЭДИЙН ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ ХҮЛЭЭН АВАХ ЦАГИЙН ХУВААРЬ



Өргөдөл, гомдлын хэлбэр

Хүлээн авах цаг

Хүлээн авах албан тушаалтан

Бичгэн гомдол

Даваа-Баасан

1030-1630

Өргөдөл гомдол хариуцсан ажилтан

Аман гомдол (биечлэн ирсэн)

Аман гомдол (утас)

Цахимаар

Даваа-Баасан

0830-1630

Бичиг хэргийн ажилтан

Хэвлэл мэдээллийн ажилтан



 

Даргын тушаал

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.15-ны өдөр 43 эх амаржсанаас 25 охин, 18 хүү мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Эрдэм шинжилгээ сургалт, гадаад харилцааны менежер - 1

3. Нярайн эмч – 1

4. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

5. Даатгалын эмч - 1

6. Эх баригч - 4

7. Нярайн сувилагч – 2

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

108853
ӨнөөдөрӨнөөдөр671
ӨчигдөрӨчигдөр1135
Энэ 7 хоногЭнэ 7 хоног671
Энэ сарЭнэ сар25400
НийтНийт1088532
Таны IP хаяг:35Dot172Dot195Dot82

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn