JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Жирэмсэн эмэгтэйчүүдэд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд

ЖИРЭМСЭН ҮЕД ХЭТ ЖИН НЭМЭХГҮЙ БАЙХ АРГУУД

E-mail Print PDF

Эрүүл саруул хүүхэд төрүүлэх, зөв зохистой хооллохдоо жин нэмэхгүй, бие галбираа алдахгүй байхыг ирээдүйн ээж нарын хамгийн ихээр хүсдэг зүйл. Тэгвэл хорвоогийн хамгийн нандин эрдэнийг хүлээж байх зуураа ямар дүрмийг баримталвал жин нэмэхгүй байх вэ?

  1. “Би ямар харагдах бол?”

Олонх бүсгүйчүүд жирэмсэн болохоос өмнө илүүдэл жингийн тухай бодож эхэлдэг. “Төрсний дараа ямар харагдах бол? Нөхөртөө таалагдсан хэвээр байх болов уу?...” гэх мэт. Бүдүүн, тарган болчихвий гэхээс бүх ээж нар айдаг. Жирэмслэхээс өмнө сайхан бие галбиртай байсан бүсгүйчүүд хүртэл энэхүү асуудалтай тулгардаг.

Дэлгэрэнгүй...
 

Жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд зориулсан сургалт

E-mail Print PDF

Нийслэлийн Өргөө амаржих газрын Сувилахуйн албанаас зохион байгуулдаг Эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг Монгол улсад шинэ иргэн бэлэглэж буй жирэмсэн эхчүүд болон түүний гэр бүлийнхэнд зориулж 14 хоногт 1 удаа зохион байгуулдаг билээ. Ээлжит сургалтыг хуваарийн дагуу 2018.08.15-ны өдрийн 10 цагт "Хөхний асаргаа, сувилгаа, Ангир уургийн ач холбогдол” сэдвээр Арга зүйч, эх баригч Д.Уламбаяр, Нярайн сувилагч С.Нармандах нар явууллаа. Сургалтанд нийт 21 ээж түүний гэр бүлийнхэн оролцлоо.

 

Жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлтүүд

E-mail Print PDF

Хэвлийдээ хүүхэд тээж яваагаа мэдсэн тэр цаг мөчөөс эхлэн олонх эмэгтэйчүүдийн сэтгэл зүй өмнөхөөсөө өөрчлөгддөг. Өөрийн ирээдүйн төлөвлөгөө, амьдралын хэв загвар, мэдрэмж, гэр бүлийн харьцааны олон шинэлэг, заримдаа шийдвэрлэхэд түвэгтэй асуудлууд урган гарч ирнэ. Хүүхдийг ердөө зугаа цэнгэл, уйтгар ганцаардлыг арилгах зүйл хэмээн ойлгох нь эндүүрэл юм. Хүссэн төлөвлөсөн бол жирэмслэлт аз жаргал авчирдаг. Хэрвээ таны анхны хүүхэд бол та зохих бэлтгэл хийх, анхных биш бол өмнө нь мэдээгүй зүйлээ мэдэж авах нь зүйтэй. Таны гадаад төрх Жирэмсэн болмогц биед шинээр боловсорч эхлэх дааврын нөлөөгөөр олон өөрчлөлт биед тань илэрч байгааг та мэдрэх болно. Нүүр царай цайрч зөөлөрсөн, эсвэл нөсөөжиж, хөхний хэмжээ томорч чангарсан, бэлхүүсээрээ өдөр ирэх тусам дүүрч байгаа, зан харьцаа өөрчлөгдөн, эелдэг, дөлгөөн, тайван болж хөдөлгөөн эвлэг, тогтуун болсон гэх мэтчилэн.

Дэлгэрэнгүй...
 

“ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН ГЭР БҮЛИЙН ОРЧИН” сэдэвт нээлттэй Өдөрлөг

E-mail Print PDF

Сайн байцгаана уу ээжүүдээ... 2018 оны 05 сарын 16-ны 14:00 цагт 1-р Амаржих газрын "А" зааланд Олон улсын гэр бүлийн өдөрт зориулсан “ЖИРЭМСЭН ЭМЭГТЭЙН ГЭР БҮЛИЙН ОРЧИН” сэдэвт нээлттэй Өдөрлөгт Та бүхнийг гэр бүлийн гишүүний хамт хүрэлцэн ирэхийг урьж байна. Гарын бэлэгтэй.. Холбогдох утас 99661961

Оролцогч байгуулагууд: Амбулаторын тасаг, Сувилахуйн алба 
МГБССН-ийн Улаанбаатар салбар 
Алпен фарм
Явагдах үйл ажиллагаа:

Дэлгэрэнгүй...
 

ЖИРЭМСЭН ҮЕИЙН ХООЛЛОЛТ, НЭМЭЛТ ТЭЖЭЭЛИЙН ХЭРЭГЛЭЭ

E-mail Print PDF


Жирэмсэн үеийн хооллолтын байдал жирэмсний явц болон ургийн өсөлт хөгжилтөнд чухал нөлөөтэй. Та жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа бол жирэмслэхээсээ өмнө хооллолтондоо анхаарч, фолийн хүчил ууж эхлэх хэрэгтэй.

Хэрэв та жирэмсэлсэн бол эмчид хандсанаар яагаад жирэмсэн үед хоол тэжээлийн байдал чухал ач холбогдолтой болохыг ойлгох болно. Жирэмсний эхний 3 сард хоолны илчлэг нэмэлтээр шаардлагагүй байдаг бол хоёр дахь 3 сард 300 калори, гурав дахь 3 сард 450 калори илчлэгийг хоол тэжээлээр нэмэлтээр авах ёстой.

Зөв хүнсийг зөв хэмжээгээр хэрэглэх нь таны хүүхдийн өсөлт хөгжилтөд тусална. Хоол тэжээлийг буруу сонгох нь урагт сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдэхүүн хэрэглэснээс та халдвар авч, ураг зулбах аюултай.

Гэхдээ сайн иднэ гэдэг бол их иднэ гэсэн үг биш.  Мөн бүх аминдэмийг сайн хэмээн ойлгож болохгүй. Хэт өндөр тунгаар А аминдэм хэрэглэх нь (өдөрт 10.000 олон улсын нэгж, түүнээс дээш) ургийн гажиг үүсгэх аюултай.

Шинэ жимс, хүнсний ногоо, бүхэл үрийн бүтээгдэхүүнүүд, тослог багатай сүү, тараг, уураглаг хүнс (мах, өндөг, дүүпүү, вандуй) зэргийг хэрэглэх хэрэгтэй. Эдгээрээс аль болох олон төрлийг сонгон, өөрийн дуртай байдлаар бэлдэн хэрэглээрэй.


Дэлгэрэнгүй...
 


Хуудас 1 -с 12

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.11.12-ны өдөр 42 эх амаржсанаас 27 охин, 16 хүү, ихэр 1  мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 1

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Цахилгааны инженер - 1

13. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

100681
ӨнөөдөрӨнөөдөр216
ӨчигдөрӨчигдөр1217
Энэ 7 хоногЭнэ 7 хоног216
Энэ сарЭнэ сар22598
НийтНийт1006814
Таны IP хаяг:3Dot234Dot210Dot89

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn