JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Жирэмсэн эмэгтэйчүүдэд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд

ЭРҮҮЛ ЭХЭЭС - ЭРҮҮЛ ХҮҮХЭД

E-mail Print PDF

 

Дутуу төрөлт

E-mail Print PDF

   

Жирэмсний хугацаанд компьютер хэрэглэх нь аюултай юу?

E-mail Print PDF

 Жирэмсний хугацаанд компьютертэй харьцах шаардлага түгээмэл тохиолддог бөгөөд энэ нь өдөр тутам өсч хөгжиж байгаа бяцхан үрд тань аюултай эсэх талаар санаа зовж байж магадгүй.

Тэгвэл судлаачид жирэмсний хугацаанд компьютерийн дэлгэцтэй ойрхон байх нь ямар нэг хор нөлөөүзүүлдэггүй болохыг тогтоосон байна.
Та 1970 оны үед компьютерийн дэлгэц нь зулбах, жин багатай хүүхэд төрүүлэх болон төрөлхийн гажиг үүсэх зэрэг хүндрэлийн шалтгаан болдог гэж үздэг байсан талаар сонсож байсан байж магадгүй. Энэ нь компьютерийн дэлгэц төрөөгүй байгаа хүүхдийн эрүүл мэндэд хортой нөлөө үзүүлэх хэмжээний цацраг ялгаруулдаг гэсэн дүгнэлтэнд суурлисан байжээ.
Хэдийгээр тухайн үед ийм дүгнэлт гарч байсан ч тэр үеэс хойш эрдэмтэд энэ талаар олон судалгаа хийсэн байна.
Одоо бол бид компьютерийн дэлгэц маш бага хэмжээний ионжоогүй цахилгаан соронзон долгион ялгаруулдаг болохыг мэддэг бөгөөд энэ нь урагт хор нөлөө үзүүлдэггүй байна. Энэ нь таны өдөр тутамдаа хэрэглэж байдаг телевиз болон радионы ялгаруулдагтай адил хэмжээний цацраг юм.

Та жирэмсний хугацаанд та бага оврын зөөврийн компьютер хэрэглэсэндээ санаа зовж байж магадгүй. Энэ нь мөн хэрэглэхэд аюулгүй болох нь батлагдсан байдаг.
Харин үүнийг удаан хугацаагаар хэрэглэх үед тодорхой хэмжээний дулаан ялгаруулдаг бөгөөд энэ нь төрөх хугацаа дөхсөн үед хэвлийд ойрхон байвал таны хүүхдэд хэт халалттай холбоотой сөрөг нөлөө үзүүлдэг болохыг мартаж болохгүй. Иймд биедээ хэт ойрхон байлгах, өвөр дээрээ тавьж ашиглах зэргээс татгалзаарай. Харин ширээн дээр байрлуулах зайлшгүй тохиолдолд доор нь дэр тавьж хэрэглээрэй.

Дэлгэрэнгүй...
 

Жирэмслэлт ба тамхины хор нөлөө

E-mail Print PDF

 Жирэмсний хугацаанд тамхи татах нь ямар аюултай вэ?

Тамхинд 4000 гаруй химийн бодис агуулагдаж байдаг. Эдгээрт цианит, хар тугалга мэтийн бодистой төстөй олон хорт бодисууд багтдаг бөгөөд хавдар үүсгэгч 60 орчим химийн нэгдэлүүд байдаг байна. Жирэмсэн эх тамхи татах үед эдгээр хорт бодисууд уушгиар дамжин цусны урсгалд орж урагт очиж хордуулдаг.
Хэдийгээр 4000 орчим химийн бодис байдаг боловч тэдгээрээс ургийн өсөлт хөгжилтөнд хэрэгтэй ганц ч бодис байдаггүй. Эдгээр бодисуудаас никотин болон карбон моноксид хоёр нь онцгой хор хөнөөлтэй. Энэ хоёр хор тамхитай холбоотой жирэмсний хүндрэл болгонд оролцдог.

Тамхи татаснаас болж ураг амьгүй болох, дутуу төрөлт, ургийн хэвлийн ханын гаж хөгжил (гастрошизис, омфалоцеле) жин багатай төрөх зэрэг хүндрэлүүд үүсч болох бөгөөд эдгээр нь никотин, карбон моноксидын нөлөөгөөр ургийн хүчилтөрөгийн хангамж буурсантай холбоотой байдаг. Никотин таны биеийн бүх судсийг нарийсгах нөлөө үзүүлдэг бөгөөд хүйн судсын мөн адил нарийсгадаг . Энэ нь таны хүүхдийн амьсгалах, хоол тэжээлийн бодис авах замыг боогдуулж байна гэсэн үг. Мөн хүчилтөрөгч зөөвөрлөх үүрэгтэй цусны улаан эс карбон диоксидийн молекултай нэгддэг. Гэнэт үүссэн энэ нөхцөл байдалаас болж урагт шаардлагтай хүчилтөрөгийн хангамж очиж чаддаггүй.

Тамхи татах нь таны хүүхдэд ямар нөлөө үзүүлэх вэ?
Хүчилтөрөгчийн дутагдал ургийн өсөлт хөгжилд итгэмээргүй нөлөө үзүүлдэг. Жирэмсний хугацаанд тамхи татснаас болж дутуу болон жин багатай хүүхэд төрөх магадлал хоёр дахин, ураг амьгүй болох эрсдэл хоёроос илүү дахин нэмэгддэг байна.
Татсан тамхины ширхэг болгон жирэмсний эрсдэлийг улам ихэсгэж байдаг. Өдөрт цөөн тамхи татах нь бүтэн хайрцагийг татсанаас дээр гэж та бодож байж магадгүй. Гэвч энэ хоёрын хооронд таны бодож байгаа шиг их ялгаа байхгүй. Тамхичин хүний бие ялангуяа өдөр тутмын никотины эхний тунд мэдрэг байдаг. Иймд зөвхөн нэг юмуу хоёр тамхи татахад л цусны судсыг илэрхий нарийсгадаг. Эндээс таны хорт зуршил таны хүүхдийн эрүүл мэндэд ямар их нөлөө үзүүлдэг нь харагдаж байна.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 4 -с 12

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.12-ны өдөр 41 эх амаржсанаас 19 охин, 23 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Дүрс оношлогооны техникч - 1

9. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

104373
ӨнөөдөрӨнөөдөр713
ӨчигдөрӨчигдөр1145
Энэ 7 хоногЭнэ 7 хоног713
Энэ сарЭнэ сар20652
НийтНийт1043735
Таны IP хаяг:100Dot26Dot176Dot182

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ