JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Жирэмсэн эмэгтэйчүүдэд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд

Усанд оруулах

E-mail Print PDF

 Усанд оруулахын ач холбогдол

Арьс бол хамгаалах эрхтэн болохоос гадна амьсгалах, бодисын солилцоонд орох зэрэг олон үүрэг гүйцэтгэж байдаг. Хэдийгээр нярай хүүхэд том хүүхдүүд шиг амархан халтартаад байдаггүй боловч усанд тогтмол оруулж цэвэр байлгах нь маш чухал ач холбогдолтой. Учир нь нярай хүүхдийн арьсны хамгаалах үүрэг бусад насны хүмүүсийнхтэй харьцуулахад сул байдаг тул амархан үрэвсэж гэмтэх хандлагатай байдаг.

Арчиж угаах
Хүүхэд төрсний дараах эхний долоо хоногт буюу хүй хатаж цөглөх хүртэл зөөлөн хөвөн даавууг буцласан бүлээн усаар норгож арчиж цэвэрлэдэг. Нярай хүүхдийн нүүр, гар зэргийг цэвэрлэхээс гадна нугалаа ихтэй амархан бохирддог хэсгүүд болон бэлэг эрхтэн орчмыг хуурайлах болгондоо цэвэрлэж байх хэрэгтэй.

Саванд хийсэн усанд оруулах
Харин хүй цөглөж эдгэрсний дараа нярай хүүхдийг усанд бүх биеэр нь оруулж угааж эхлэнэ. Таны хүүхэд жижигхэн мөн эмзэг мэдрэмтгий байгаа тул зориулалтын баннанд усанд оруулах нь тохиромжтой байдаг.

Дэлгэрэнгүй...
 

ЖИРЭМСЛЭЛТИЙН ҮЕИЙН ТОНУС, ТҮҮНИЙГ ХЭРХЭН ЭМЧЛЭХ ВЭ?

E-mail Print PDF

Тонус гэдэг нь тайван байгаа булчингийн хэсэгчилсэн өөрчлөлтийн илрэл юм. Энэхүү өөрчлөлтөөр булчин нь агшиж чангардаг. Умай гэдэг нь хөндий булчинлаг эрхтэн бөгөөд эмч жирэмсний үйл явцыг удирдахдаа түүний зангиралд хяналт тавьж байдаг. Умайн хэвийн зангирлын үед умайн тэмтрэгдэл зөөлөн, 2-3 сартай ураг сайн тэмтрэгддэг. Хэт хүчтэй зангирлын үед умайн булчингийн хана нь тэмтрэгдэлд маш хатуу байна. Умайн булчингийн хэт хүчтэй зангирлын шалтгаанууд:

Энэ нь биеийн хэт ачаалал, ядаргаа зэрэгт илрэх бөгөөд хугацаанаас өмнө төрөх, жирэмсний үйл явц зогсох зэрэг аюултай. Гипертонус нь дараах нөхцлүүдээс болж жирэмсний үйл явцыг тасалдуулах аюул бүхий шинж тэмдэг байж болно. Үүнд:

Дэлгэрэнгүй...
 

Жирэмсэн үеийн хооллолт

E-mail Print PDF

1 

Жирэмсэн үеийн хооллолт, нэмэлт тэжээлийн хэрэглээ

Жирэмсэн үед яагаад хооллолт чухал вэ?

Жирэмсэн үеийн хооллолтын байдал жирэмсний явц болон ургийн өсөлт хөгжилтөнд чухал нөлөөтэй. Та жирэмслэх төлөвлөгөөтэй байгаа бол жирэмслэхээсээ өмнө хооллолтондоо анхаарч, фолийн хүчил ууж эхлэх хэрэгтэй.

Хэрэв та жирэмсэлсэн бол эмчид хандсанаар яагаад жирэмсэн үед хоол тэжээлийн байдал чухал ач холбогдолтой болохыг ойлгох болно. Жирэмсний эхний 3 сард хоолны илчлэг нэмэлтээр шаардлагагүй байдаг бол хоёр дахь 3 сард 300 калори, гурав дахь 3 сард 450 калори илчлэгийг хоол тэжээлээр нэмэлтээр авах ёстой.

Зөв хүнсийг зөв хэмжээгээр хэрэглэх нь таны хүүхдийн өсөлт хөгжилтөд тусална. Хоол тэжээлийг буруу сонгох нь урагт сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь, ариутгаагүй сүү, сүүн бүтээгдхүүн хэрэглэснээс та халдвар авч, ураг зулбах аюултай.

Гэхдээ сайн иднэ гэдэг бол их иднэ гэсэн үг биш.  Мөн бүх аминдэмийг сайн хэмээн ойлгож болохгүй. Хэт өндөр тунгаар А аминдэм хэрэглэх нь (өдөрт 10 000 олон улсын нэгж, түүнээс дээш) ургийн гажиг үүсгэх аюултай.

Дэлгэрэнгүй...
   

Жирэмсэн үедээ алим сайн ид!

E-mail Print PDF

1

Жирэмсний үеэр алим их идвэл төрөх хүүхдэд харшил, багтраа тусах эрсдэл багасдаг гэж Швейцарь, Данийн эрдэмтэд баталжээ. Судлаачид 1200 хүүхдийг эхийн хэвлийд байхаас нь таван нас хүртэл нь ажиглалт хийсэн байна. Мөн ирээдүйн эхээс 32 долоо хоногтой жирэмсэн байх үед нь ямар бүтээгдэхүүн голчлон хэрэглэж байсан талаар санал асуулга явуулжээ.

Ажиглалт хийсэн хүүхдүүдийг таван нас хүртэл ээжүүд нь харшилтай боллоо, амьсгал нь давхцаад байна гэж эмнэлэгт хандсаар байжээ. Ингээд эмч нар хүүхдүүдийн цусанд шинжилгээ хийж, уушгийг нь үзсэний эцэст ээжийг нь жирэмсэн байх үедээ юу иддэг байсныг нь эргүүлэн харжээ. Гэтэл алим их хэрэглэдэг байсан ээжийн хүүхдүүд харшил, багтраа, экзем тусах нь харьцангуй бага байсан гэнэ.

 


Хуудас 5 -с 12

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.12-ны өдөр 41 эх амаржсанаас 19 охин, 23 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Дүрс оношлогооны техникч - 1

9. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

104363
ӨнөөдөрӨнөөдөр615
ӨчигдөрӨчигдөр1145
Энэ 7 хоногЭнэ 7 хоног615
Энэ сарЭнэ сар20554
НийтНийт1043637
Таны IP хаяг:100Dot26Dot176Dot182

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ