JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Жирэмсэн эмэгтэйчүүдэд
Жирэмсэн эмэгтэйчүүдэд

ЭРҮҮЛ ЖИРЭМСЛЭЛТИЙН 12 АЛХАМ

E-mail Print PDF

Хэрэв та жирэмсэн болсон бол өөртөө сэтгэл санааны болон бие махбодийн талаас анхаарал тавих нь чухал. Та дараах хэдэн зарчмуудыг мөрдсөнөөр өөрийн жирэмсний хэвийн явц болон эрүүл хүүхэд төрүүлэх боломжийг нэмэгдүүлэх болно.
Жирэмсний хяналтанд эрт орох
Сайн жирэмсний хяналт бол танд болон таны хүүхдэд маш чухал ач холбогдолтой. Эмчтэйгээ холбоо барьж жирэмсний анхны үзлэгт хэзээ орохоо төлөвлөөрөй. Энэ үзлэгийн үед таны жирэмслэлтийн хэвийн явцыг хянаж хүндрэл үүсэхээс сэргийлэх болно. Хэрэв та хяналтанд орох эмчээ сонгоогүй байгаа бол одооноос бодож эхлэх хэрэгтэй.

Дэлгэрэнгүй...
 

ЖИРЭМСЭН ЭХ АНТИБИОТИК ХЭРЭГЛЭСНИЙ МУУ НӨЛӨӨ

E-mail Print PDF

 Жирэмслэлт, төрөлт, нярай хүүхэд асрах, хүүхдээ хөхүүлж эрүүл саруул өсгөнө гэдэг нь эмэгтэй хүний  амьдралын   нэгэн баяр баясгалан төдийгүй маш чухал үе билээ. Харамсалтай энэ чухал үед элдэв халдвар эх үр  хоёрт хоёуланд нь заналхийлж, антибиотик хэрэглэхээс өөр аргагүй байдалд хүрж, антибиотик хэрэглэж болох эсэх тэр нь ирээдүйн хүүхдэд нь хэрхэн нөлөөлөх зэрэг нь эмэгтэйчүүдийн санааг зовоодог. Антибиотик гэдэг нь өвчин үүсгэгч нянгуудын өсөлтийг дарангуйлах цаашилбал устгах үйлчлэл бүхий химийн бодис юм.

Дэлгэрэнгүй...
   

Эх барих эмэгтэйчүүдийн эмч Ж.Пүрэвжаргал зөвлөж байна.

E-mail Print PDF

Дутуу төрөлт
Ялгаа: Жирэмсний 22 - 37 долоо хоногтойд 500 – 2499 гр жинтэй хүүхэд төрөхийг дутуу төрөлт гэнэ. Дэлхий дээр 1/10 дутуу төрдөг байна. Бие бялдарын гүйцэд биш хөгжил, олон эрхтний дутмагшилтай төрдөг. Биеийн жин бага байх /хөгжил удаашрах хам шинж /, жин том ч гүйцэд биш хөгжилтэй /чихрийн шижин /
Нөлөөлөх хүчин зүйл: Нийгмийн хүчин зүйл: бага орлоготой, боловсролын түвшин бага, витамины дутагдал
Насны байдал: 16 – аас доош, 30 –аас дээш
Эх барихын ужиг дурдатгал: олон төрөлт, урьд төрөлт дутуу төрж байсан өгүүлэмжтэй
Ажлын хүнд нөхцөл: стресс
Тамхи, кокайн, эмийн хэрэглээ
Архаг өвчин: Шээсний замын үрэвсэлт өвчин: бактерурия пиелонефрит
Артерийн даралт ихсэлт, астма, бамбайн өвчин, холестаз, зүрхний өвчин, цус багадалт, преэклампси ба эклампси
Умайн хэт суналт: ихэр жирэмсэн, ураг орчимын шингэн ихсэх - гажиг хөгжил, чихрийн шижин,резус сөрөг цус,
Ихэс ховхрох,эх барихын бус халдварт өвчин,үжил,хэвлийн мэс засал,умайн үрэвсэлт өвчин
Шинж тэмдэг: Доош цус гарах
Ууц нуруу өвдөх
Доош тулж өвдөх 
Ойрхон шээх
Шингэн гарах
Базлах 
Эмчилгээ: Зүүн хажуугаар хэвтэх ,шингэн хэрэглэх
6-8 хоног тутамд шээсэнд өсгөврийн шинжилгээ хийх, 7 хоногийн турш антибиотек эмчилгээ хийх
Тамхи хориглох 
Хөнгөн ажил хийх
20-36 долоо хоног хүртэл бэлгийн харьцаанд орохыг хориглоно
Эмийн эмчилгээ: Эрт хугацаанд :
а.нифедепин , верапамил 
в.магнези сульфат – цагт 1-3мг байхаар / 4 гр дээд тун /
с.гинипирал – 1 мин 0,35 мг дусаана.базлалт зогссоноос хойш 6-24 цаг эмчилгээг үргэлжлүүлэнэ
д.кортикостероид-дексаметазон 12 мг-аар 12 цагийн зайтай төрөхөөс 24 цагийн өмнө 28-32 долоо хоногтойд хийх нь үр дүнтэй.

   


Хуудас 2 -с 12

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.06-12.08-ны өдрүүдэд 77 эх амаржсанаас 41 охин, 39 хүү, ихэр 3 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103534
ӨнөөдөрӨнөөдөр887
ӨчигдөрӨчигдөр1411
Энэ 7 хоногЭнэ 7 хоног887
Энэ сарЭнэ сар12258
НийтНийт1035341
Таны IP хаяг:35Dot170Dot81Dot210

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ