JA slide show
Гадаад харилцаа Эрдэм шинжилгээ, сургалт
Эрдэм шинжилгээ, сургалт

Эрдэм шинжилгээ, сургалт 2017 он

E-mail Print PDF

                                                                                            НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ТӨГСӨЛТИЙН ДАРААХ СУРГАЛТ

Нийслэлийн Өргөө амаржих газар нь анх 2001 оны 10 сард Эх барих, эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжил олгох Төгсөлтийн дараах сургалтын албыг байгуулж элсэлтээ авч, 2002-06-08 нд анхны төгсөлтөө хийж эдүгээ үйл ажиллагаа амжилттай явуулж байна.

Эх барих, эмэгтэйчүүдийн эмч бэлтгэх сургалтын зорилго нь хүн амын дунд зонхилон тохиолдох өвчнийг судлах, оншлох, эмчлэх болон урьдчилан сэргийлэх онолын мэдлэг, чадвар хандлагатай, нөхөн үржихүйн эрхийг хангах, сонголт хийх боломж олгох, жирэмслэлт төрөлтийн хүндрэлээс сэргийлэх, эх хүүхдийн өвчлөл, эндэгдэлийг бууруулж, мэргэжлийн тусламж үзүүлэх зорилгоор эрүүл мэндийн тусламж үйлчилгээний нэг, хоёр, гуравдугаар шатлалд эх барих, эмэгтэйчүүдийн эмчээр бие даан ажиллах чадвартай  мэргэжилтэнг боловсролын үндсэн зарчим, олон улсын нийтлэг жишиг, хандлагад нийцүүлэн бэлтгэн гаргахад оршино.

Төгсөлтийн дараах сургалтын албыг Эрдэм шинжилгээ гадаад, харилцааны алба болгон өөрчилж албаны даргаар АУ-ны доктор Г.Баясгалан томилогдон ажиллаж байна.

2017 онд Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх барих, эмэгтэйчүүдийн үндсэн мэргэжил олгох 2 жилийн сургалтанд 2 бүлэг резиденс эмч нарыг сургаж байна. 1-р курс 19 резиденс, 2-р курс 24 резиденс нийт 33 резиденс сурч байна. Төгсөлтийн дараах сургалт нь Тэргүүлэх, Зөвлөх, Эрдмийн цол зэрэгтэй олон жилийн туршлагатай 17 багштай үйл ажиллагаа явуулж байна. Төгсөлтийн дараах сургалтын резиденсүүд нь: Эх барихын стационар • Төрөх хэсэг • Жирэмсэний эмгэгийг эмчлэх хэсэг • Төрсний дараах хэсэг • Сэхээн амьдруулах мэс заслын дараах хэсэг • Хүлээн авах хэсэг Эмэгтэйчүүдийн стационар • Үрэвсэлийн хэсэг • Дотоод шүүрэл, эмгэгийг эмчлэх хэсэг • Эмэгтэйчүүдийн мэс заслын гэсэн хэсгүүдэд хуваагдаж ажиллаж байна.

                                                                                                               ЭХ БАРИХ ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН СУДЛАЛЫН ТЭНХИМ

АШУҮИС-ийн Эх барих, эмэгтэйчүүдийн судлалын тэнхим нь  резиденс , магистрантур, докторантурын сургалт явуулж, сургалтыг эрдэм шинжилгээ практиктай хослуулан сургаж  байна.

АШУҮИС МУ-ын Төрийн өмчит Хүний их эмч бэлтгэдэг цор ганц сургууль юм. Тус сургууль үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ой энэ 2016 онд тохиож байна. Үүсгэн байгуулагдсан цагаасаа эхлэн Нийслэлийн Өргөө амаржих газрыг түшиглэн Эрдэм шинжилгээ, судалгааны, АШУҮИС- ийн  ахлах курсын оюутны сургалтын бааз эмнэлэг юм. Эдүгээ МУ-ын хэмжээнд 20 мянга орчим их эмчийг бэлтгэн гаргах үйл ажиллагаанд оролцсон Ууган амаржих газар билээ.

Нийслэлийн Өргөө амаржих газрыг дайрч өнгөрөөгүй  эмч гэж байхгүй. Бид үүгээрээ бахархахгүй байхын аргагүй билээ.

Нийслэлийн Өргөө амаржих газрын түүхэн замналд нөр их хөдөлмөрөө зориулсан ахмад үеийн  алтан гартай эмч нар олон бий.  Тус тэнхим нь амаржих газрын дэргэд байдаг учираас Амаржих газрын эмч нар их оюунлаг, эрдэм шинжилгээний бүтээл арвинтай эрдэмтэн багш нар олон бий.

Нийслэлийн Өргөө амаржих газрыг түшиглээд  АШУҮИС- ийн  4-р курс, 6-р курс, Төгсөлтийн дараах сургалтын 2-р дамжааны оюутнууд ирж хичээллэж байна.

2016 онд 30 бүлэгт 300 орчим оюутнууд сурч боловсорч байна.

Эх барих, эмэгтэйчүүдийн тэнхимд  Профессор, Дэд  профессор,  Анагаах ухааны доктор  цол зэрэгтэй олон жил ажилласан туршлагатай  багш нар ажилладаг.

Энэ олон сайхан эрдэмтэн багш нар маань Нийслэлийн Өргөө амаржих газрын нэр хүндийг өндөрт өргөж явна.

 

Нийслэлийн Өргөө амаржих газрын Эрдэмтдийн зөвлөлийн 2016 оны анхны хуралдаан боллоо

E-mail Print PDF

Нийслэлийн Өргөө амаржих газрын Эрдэмтдийн зөвлөлийн анхдугаар хуралдаан 2016 оны 1-р сарын 28-ны өдөр боллоо.Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж баталсан юм.

Хэлэлцсэн асуудал

1

2016 оны Эрдэмтдийн зөвлөлийн ажлын төлөвлөгөөг батлах

2

Докторант Л.Үнэнцацралын нэгэн сэдэвт эрдмийн ажлын явцыг хэлэлцэх

3

МУ-ын Гавъяат багш М.Дамбадоржийн нэрэмжит эрдэм шинижилгээний бага хурлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулах, ажлын явцыг хэлэлцэх

4

“Нярайд үргэлжлэх уушгины артерийн даралт ихсэлтийн Хамшинж” судалгааны арга аргачлалыг батлах


     

Эрдэмтдийн зөвлөлийн хурал

E-mail Print PDF

-Клиникийн нэгдүгээр амаржих газрын эрдэмтдийн зөвлөлийн 2-р хурлаар  “Эрсдэлт жирэмсэн эхчүүдийн S.agalactiae нянгийн тархалтыг тодорхойлох” судалгааны арга аргачлалын тухай хэлэлцэж судалгааны 2 баг гарган томиллоо.
- Эрдэмтдийн зөвлөлийн 3-р хурлаар “Окситоцины сэдээлт эрчимжүүлэлтийн журам,мизопростолоор төрөлт сэдээх  журам”-ын тухай хэлэлцэж баталлаа.

 


Хуудас 1 -с 3


Төрөлтийн мэдээ

2017.09.21-ны өдөр 42 төрөлтөөс 21 охин, 21 хүү мэндэлжээ.

ЗАРЛАЛ

2017 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

1. Сувилагч - 6

2. Нярайн сувилагч - 4

3. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн техникч - 1


Эхийн сүү-Эрүүл хүүхэд

Эх баригчийн нэг өдөр

Төрөлт

Тоолуур

398737
ӨнөөдөрӨнөөдөр136
ӨчигдөрӨчигдөр497
Энэ 7 хоногЭнэ 7 хоног3439
Энэ сарЭнэ сар9533
НийтНийт398737
Таны IP хаяг:54Dot224Dot210Dot130

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайваны өргөн чөлөө

 : 70111764/даргын туслах Ц.Батболд/

 : 88286103, 70111427/Жирэмсний Хүлээн авах/

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn