JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Эмэгтэйчүүдэд
Эмэгтэйчүүдэд

Шээс задгайрах эмгэг

E-mail Print PDF

 

Үрэвсэлт өвчин

E-mail Print PDF

Үрэвслийг яг өвчин гэж  хэлж болохгүй. Энэ нь бие махбодийн онцгой хариу урвал бөгөөд үүний тусламжтайгаар  гадны микроб болон өөрийн  гэмтсэн эсүүдээс хамгаалдаг. Үрэвсэлтэй хэсэг улайх, өвдөх, хавдах, халуун оргих зэргээр өөрчлөгдөн үйл ажиллагаа нь хязгаарлагддаг гэдгийг хүн болгон мэдэх боловч яагаад гэдгийг  мэдэх нь ховор.

Аливаа гэмтэлийн үед нийлмэл цогц хариу урвал явагддаг бөгөөд үрэвслийн урвалын гол үүргийг  цусны судас ба хамгаалагч эсүүд гүйцэтгэдэг. Ямар ч эрхтэнд үрэвсэл үүсэж болно./ нүд, чих, элэг, үе мөч, бэлэг эрхтэн гэх мэт /. Нэр томьёоны хувьд будилахгүйн тулд эмч нар эрхтэнүүдийн латин нэрэнд “ ит” дагавар залган үрэвслийг нэрлэх болжээ. Ж нь: арьсны үрэвсэл – дерматит, чихний үрэвсэл – отит, гуурсан хоолойн үрэвсэл – бронхит.

Дэлгэрэнгүй...
 

Цистит таныг зовоогоод байна уу?

E-mail Print PDF

Эмэгтэй хүн болж төрснийх бидэнд зовлон хэзээд багаддаггүй. Эр нөхөр, үр хүүхдээс авахуулаад эрүүл мэнд маань хүртэл нэг л болж өгөхгүй шүү. Бага ч гэсэн нимгэлэх болов уу гэсэн үүднээс таньд энэ өвчний талаар мэдлэг өгье гэж бодлоо.

Цистит гэхээр бид хүйтэнд даарснаас боллоо гэж боддог. Гэхдээ тэрнээс гадна олон шалтгаан байдгийг бид тэр бүр мэддэггүй. Хэдийгээр ямар ч эмэгтэй хүн циститээр өвчилж болох боловч ихэвчлэн насанд хүрсэн эмэгтэйчүүдэд элбэг тохиолддог. Дийлэнх эмэгтэйчүүд амьдралдаа дор хаяж нэг удаа цистит-д аттаклуулдаг гэнэ.

Цистит нь хэдийгээр нилээд түгээмэл тохиолдох өвчин ч гэлээ жирэмсний болон цэвэршил явагдах хугацаанд мөн сексийн идэвхитэй амьдралтай эмэгтэйчүүдэд илүү байдаг.

Дэлгэрэнгүй...
 

Бактерийн вагиноз гэж юу вэ?

E-mail Print PDF

Бактерийн вагиноз нь янз бүрийн бактерийн гаралтай, үтрээний салст бүрхэвчийн үрэвслийн шинж тэмдэггүй, цагаан юм ихсэх, энэ нь муудсан загасны үнэртэй байх шинжээр илэрдэг эмэгтэйчүүдийн өвчин юм.

Бактерийн вагиноз нь эмчилгээ хурдан авдаг ба эмчлэгдээгүй тохиолдолд бага аарцгийн үрэвсэлт өвчин, эндометрит, умайн хүзүүний үрэвсэлт өвчин, жирэмсний хүндрэл зэрэг олон хүндрэлүүд үүcэх нөхцөл болдог. Бактерийн вагиноз нь аль ч насны нөхөн үржихүйн эмэгтэйчүүдэд тохиолддог бөгөөд үтрээ, шээсний сүв, давсаг, гадна бэлэг эрхтний арьс орчмыг хамруулдаг.

Дэлгэрэнгүй...
 

Эмэгтэйчүүдийн өвчин

E-mail Print PDF

1Савны хүзүүний улайлт яагаад бий болдог вэ?
Савны хүзүүний улайлт буюу умайн хүзүүний сувгийн үрэвсэл нь элбэг тохиолддог эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний нэг юм. Ихэвчлэн төрөлт, үр хөндөлтийн улмаас умайн хүзүүнд үүссэн урагдал, гэмтэл, эмчлүүлээгүй буюу дутуу эмчлэгдсэн бэлэг эрхтний (үтрээ, умай, умайн гуурсан хоолой, өндгөвчийн) үрэвсэлт өвчнүүд нь умайн хүзүүний суваг үрэвсэх гол шалтгаан болно. Мөн дээрх үрэвслүүдийн багагүй хэсэг нь БЗДХ –той холбоотой байдаг байна.

Умайн хүзүүний сувгийн үрэвсэлтэй үед тэр бүр зовиур шаналгаа үүсэхгүй, өвчний эхэн үед бэлэг эрхтнээс ялгарах цагаан юмны хэмжээ ихсэх, өнгө нь өөрчлөгдөх, хэвлийн доод хэсэг, ууц нуруугаар өвдөх шинжүүд гарч болох боловч ихэнхи эмэгтэйчүүд анзаарахгүй өнгөрөөдөгөөс өвчин архагшин хүндэрдэг. 

Түүнчлэн энэ өвчин нь умайн хүзүүний өмөн буюу хорт хавдар үүсгэдэг суурь өвчний тоонд ордог учраас эмэгтэй хүн бүр доод тал нь 6 сар тутамд нэг удаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж занших нь аливаа өвчин эмгэгийг эрт илрүүлэх, цаг алдахгүй эмчлүүлэхэд сайнаар нөлөөлдөг байна.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 2 -с 6

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.05-ны өдөр 29 эх амаржсанаас 20 охин, 10 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103198
ӨнөөдөрӨнөөдөр222
ӨчигдөрӨчигдөр1379
Энэ 7 хоногЭнэ 7 хоног7301
Энэ сарЭнэ сар8899
НийтНийт1031982
Таны IP хаяг:3Dot229Dot122Dot219

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ