JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Эмчийн зөвлөгөө
Эмчийн зөвлөгөө

УНАЛТ ТАТАЛТЫН ҮЕИЙН АНХНЫ ТУСЛАМЖ

E-mail Print PDF

1. Уналт таталт өвчин гэж юу вэ?

Эпилепси буюу уналт таталт өвчин нь том хүнтэй харьцуулахад хүүхэд насанд элбэг тохиолддог бөгөөд гэр бүл, амьдрал ахуйд дарамт учруулдаг, хүүхдийн бие, сэтгэл зүйд айдас түгшүүр үүсгэн зарим тохиолдолд нийгмийн зүгээс үл ойлголцол төрүүлэхүйц нөлөө үзүүлдэг мэдрэлийн тогтолцооны түгээмэл эмгэг билээ.

Таталт гэдэг бол булчингийн нэгэн жигд хэмнэлээр, гэнэтийн санамсаргүйгээр агших агшилт юм.

Таталт нь маш олон хэлбэртэй байхаас гадна тэр нь хүүхдийн нас болон шалтгаанаас хамаарч өөр өөр байх жишээтэй. Бүх таталт нь тархмал болон хэсэгчилсн гэсэн 2 үндсэн хэлбэртэй ба эдгээр нь дотроо хэд хэдэн хэсэгт хуваагддаг.

Дэлгэрэнгүй...
 

Нярай хүүхдийг сэгсрэх аюултай

E-mail Print PDF

Хүүхдийг хүчтэй сэгсэрснээс болж ямар гэмтэл үүсдэгийг Та мэдэх үү?

Сүүлийн жилүүдэд бага насны насны хүүхдэд тохиолддог шинэ гэмтэл олж нээгээд байгаа. Уг хам шинж нь хүүхдэдээ уурлаж уцаарласан эцэг эхчүүд нь түүнийг хүчтэй сэгсэнснээс үүсдэг. Зарим эцэг эхчүүд хүүхдийг сэгсрэхэд яах ч үгүй гэж боддог. Гэвч үүний үр дагавар нь тэдний төсөөлж буйгаас илүү хөнөөлтэй байж мэднэ.

Яагаад уг гэмтэл үүсдэг вэ?

Бага насны, ялангуяа 5-с доош насны хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд нь гэмтэл үүсч цус харваж болзошгүй юм. Учир нь Нярай хүүхдийн толгой биенээсээ хүнд, хүзүүний булчин сул тул сэгсрэх үед илүү их бэртэж гэмтэнэ. Нярай, бага насны хүүхдийн тархи жижиг, зөөлөн, гавлын ясыг дүүргэдэггүй тул сэгсрэх үед тархи нь гавал ясыг мөргөж цохидог. Мөн бага насны хүүхдэд тархины мэдрэлийн судлууд нь гадуураа миелинээр бүрхэгдээгүй байдаг тул хүчтэй сэгсрэх үед их гэмтдэг. Тархины усжилт хүүхдийг хүчтэй сэгсэрснээс тархинд цус харвах, мэнэнгээр хүндрэх боломжтой байдаг гэж эмч нар үздэг.

Дэлгэрэнгүй...
 

УМРУУ БУЮУ ФИМОЗ

E-mail Print PDF

Умруу  буюу  фимоз

Эрэгтэй хүүхдийн гадна бэлэг эрхтэнийг хамгаалж байдаг арьс 3 нас хүртлээ эргэхгүй  байх нь эмгэг биш.Бэлэг эрхтэн,түүний толгой хөгжин томорч,арьс сунахад чөлөөтэй эргэх болдог.Харин бэлэг эрхтэний арьсны сүв сорвижихж,нарийсанаас эргэхгүй болохыг умруу гэнэ.Умруу нь төрөлхийн хийгээд хожмын байна.

Шалтгаан: Бэлэг эрхтэний толгой гэмтсэн,үрэвсэнээс болж хамгаалалт арьстайгаа наалдаж,улмаар арьсны сүв сорвижин нарийсах:үрэвслийн улмаас бэлэг эрхтэний хамгаалалт-арьсны уян харимхай чанар муудаж,холбогч эд болон сорвижих:удамшлын зэрэг шалтгаанаас үүдэн умруу үүснэ.

Дэлгэрэнгүй...
 

Төмсөгний хальсны усжилт

E-mail Print PDF

Хүүхдийн төмсөг хэвлийд үүсч улмаар хүүхэд төрөхийн өмнөхөн доошилж хуухнагад буудаг байна.Энэхүү доошлоходоо хэвлийтэй холбоотой суваг үүсгэнэ.Энэ суваг нь төрсний дараа хаагдана.Хаагдахгүй үлдсэн тохиолдолд хэвлийд байдаг хэвийн шингэн төмсөгний хальсруу урсаж орно.
Шалтгаан: Энэ өвчин голдуу дутуу төрсөн хүүхдүүдэд тохиолдоно-төрөлхийн.Ахлах насны хүүхдэд хоёрдогчоор гэмтэл,үрэвслийн улмаас үүснэ.
Шинж тэмдэг : Нэг талын төмсөг болон тэр талын хуухнага эсвэл хоёр талынх бол хуухнага бүхэлдээ томорно,хүүхэд уйлах,өвдөх үед илүүтэйгээр томорно.Өөр онцын зовиур илрэхгүй.

Дэлгэрэнгүй...
 

Жирэмсний 28 долоо хоног

E-mail Print PDF

Та хоёр долоо хоног тутам эмнэлэгт үзүүлж байх хэрэгтэй. Хэрвээ хүүхэд тань энэ үед төрвөл амьдрах боломжтой. Харин маш нарийн асаргаа шаардах болно.

Санамж:

  • Жирэмсний зарим зовиурууд илэрнэ. Эдгээр нь төрсний дараа арилдаг. Гэдэс ходоодны хямрал илэрч байвал бага багаар ойр ойрхон идэх нь зүйтэй ба хямрал үүсгэж байгаа хүнс хоолноос татгалзах нь зөв.
  • Энэ үед танд хамгийн хэрэгтэй зүйл бол амрах, унтах явдал юм. Гэдэс томорч, мөн хүүхдийн  хөдөлгөөн нэмэгдсэнээс таны унтаж амрахад саадтай байх авч хэвтэж амрах ор дэвсгэрээ өөртөө тохируулж засах нь тустай байх болно.
  • Хуучин өмсдөг хувцаснууд тань багтахгүй учраас өөр хувцас худалдаж авах эсвэл өөртөө тохируулан хийж өмсвөл зохилтой. Хөвөн даавуугаар хийсэн хувцас хөлрөхөөс хамгаална.
Дэлгэрэнгүй...
 


Хуудас 1 -с 5


Төрөлтийн мэдээ

2017.09.21-ны өдөр 42 төрөлтөөс 21 охин, 21 хүү мэндэлжээ.

ЗАРЛАЛ

2017 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР

1. Сувилагч - 6

2. Нярайн сувилагч - 4

3. Эмнэлгийн багаж, тоног төхөөрөмжийн техникч - 1


Эхийн сүү-Эрүүл хүүхэд

Эх баригчийн нэг өдөр

Төрөлт

Тоолуур

398737
ӨнөөдөрӨнөөдөр136
ӨчигдөрӨчигдөр497
Энэ 7 хоногЭнэ 7 хоног3439
Энэ сарЭнэ сар9533
НийтНийт398737
Таны IP хаяг:54Dot224Dot210Dot130

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайваны өргөн чөлөө

 : 70111764/даргын туслах Ц.Батболд/

 : 88286103, 70111427/Жирэмсний Хүлээн авах/

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn