JA slide show
Эрүүл мэнд,мэдлэг Эмчийн зөвлөгөө
Эмчийн зөвлөгөө

Нярай хүүхдийн шилжилтийн / заагийн / байдал нярайн эмч Б.Өлзийхишиг

E-mail Print PDF

Нярай хүүхдэд амьдралын эхний өдрүүдэд эрүүл эмгэгийн зааг байдлууд илэрдэг. Хүүхэд төрөх үед агаарын даралт, температур, дуу шуугиан, төрөл бүрийн нян гээд хүрээлэн буй орчны өөрчлөлт хүлээн авдаг. Амьдралын энэ шинэ нөхцөл байдлыг дагалдаад цусны эргэлтийн тогтолцооны өөрчлөлөөр гардаг. ( эхлээд үйл ажиллагааны , цаашлаад анатомийн өөрчлөлт гарна. Ургийн цусан хангамжийн 6 суваг битүүрдэг. ) Шинэ орчны зүгээс үзүүлэх дээрх өөрчлөлтүүдэд дасан зохицох ач холбогдолтой заагийн (хязгаарлагдмал, шилжилтийн, физиологийн ) гэж нэрлэгдэх өөрчлөлтүүд нярайн биед илэрч дасан зохицсоны дараа хэвийн байдалдаа эргэн хурдан шилждэг. Заагийн эдгээр байдлуудыг 2 ангилдаг.

Дэлгэрэнгүй...
 

Төрөх үед хэрхэн зөв амьсгалаа зохицуулах вэ? ХАЯТТ эх барих ,эмэгтэйчүүдийн их эмч Б.Оюунтунгалаг

E-mail Print PDF

Амралт нь төрөлтийн тухай айдасын эсрэг байдаг. Төрөлтөөс айх айдас, эвгүй мэдрэмж нь бидний хэвийн төрөлтөнд нөлөөлдөг ба учир нь адреналин болон кортизол дааврын  түвшинг ихэсгэснээр цусны урсгалыг түргэсгэж булчин эд эрхтний хүчилтөрөгчийн хэрэгцээг ихэсгэдэг.
Амрах болон тав тухтай байдалд:
•    Амьсгалах
•    Төсөөлөх, дүрслэн бодох
•    Дуу авиа, хөгжим
•    Иллэг, хүрэх
•    Сатаарах
Тухтай байх техникд бид эмэгтэйг төрөлтөнд илүү их төвлөрүүлэх анхаарлыг нь төрөлтөнд төвлөрүүлдэг. Ингэснээр эмэгтэйн даавар , эндорфин нь илүүтэйгээр ялгарч төрөлтийн явц, төрөлтийн өвдөлт зэрэгт илүү эерэгээр нөлөөлдөг байна. Зарим эмэгтэйчүүд нэмэлт тав тухтай зүйлүүдэд дуртай байдаг бөгөөд эдгээрийг эх баригч эсвэл туслах хүн нь гүйцэлдүүлдэг байна.
Амьсгалах техник гэж юу вэ?

Дэлгэрэнгүй...
 

Бэлгийн замаар дамжих халдвар КНАГ ЭБЭ эмч О.Алтанчимэг, Ц.Энхбат

E-mail Print PDF

БЗДХ гэдэг нь халдвартай хэн нэгэн хүнээс бэлгийн харьцаагаар халддаг өвчин юм.Мөн үтрээгээр, шулуун гэдсээр, амаар бэлгийн харьцаанд орох нь халдвар дамжуулна.
•    Жил бүр шинээр 15 сая БЗДХ-ын тохиолдол илэрч байна.
•    4 Америк хүний 1 нь амьдарлынхаа хугацаанд БЗДХ авсан байдаг.
•    Насанд хүрэгчдийн /18-44 нас/ 50-с дээш хувь нь БЗДХ-ын шинжилгээнд огт хамрагдаагүй байдаг.
•    Ихэнх хүмүүс БЗДХ-ын талаар мэддэггүй.
БЗДХ-ыг ерөнхийд нь 2 ангилдаг:

 

Дэлгэрэнгүй...
 

Нярайд дараах шинжүүд илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай КНАГ нярайн эмч Х.Урам Б.Өлзийхишиг

E-mail Print PDF

Нярайд дараах шинжүүд илэрвэл яаралтай эмнэлэгт хандаарай
1.    Арьс  нүд нь шарлах
2.    Гарын алга хөлийн ул шарлах
3.    Бие нь халуун болох, халуурах
4.    Бие нь хөрөх
5.    Арьсан дээр идээт тууралт гарах
6.    Хүйнээс идээрхэг ялгадас гарах
7.    Амьсгалын тоо 1 минутанд 60-с дээш
8.    Хөхөө хөхөгүй болох, хөхөх идэвхи сулрах
9.    Бөөлжих шээс ховор болох
10.    Татах
11.    Хөдөлгөөн муудах
12.    Амьсгал саадтай болох
13.    Баас цустай болох
14.    Жин нэмэгдэхгүй байх
Эдгээр шинжүүд илэрвэл та яаралтай эмнэлэгт хандаарай!

 

Нярайн асаргаа КНАГ нярайн эмч Б.Болормаа

E-mail Print PDF

Нярай хүүхдийг усанд оруулах нь арьсыг цэвэр байлгахаас гадна чийрэгжүүлэх ач холбогдолтой. Усанд оруулахдаа дараах зүйлсийг анхаарна. Үүнд :
•    Хүүхдийн биеийн халуун хэвийн байх
•    Өрөө тасалгаа дулаан байх
•    Түргэн, зөөлөн хөдөлгөнөөр угаах
•    Хүүхдийг уснаад гаргамагц хуурай алчуураар ороон авч, толгойноос хөл хүртэл хуурайшуулан арчина.
•    Хүүхдийг түргэн хувцаслах буюу өлгийднө. Малгай өмсгөхөө мартаж болохгүй.
•    Хүүхдээ хөхүүлнэ.
Арьсны арчилгаа
Хүүхдийн нүүрийг өдөр бүр буцалсан бүлээн усаар  угаана. Чихний ар, хүзүү суга, цавь зэрэг амархан нурдаг хэсгийг өдөр бүр шалгаж, хүүхдийн зориулалтын тос, эсвэл байгалийн гаралтай ургамлын тосоор тосолно. Хүүхэд өтгөнөөр бие засах бүрийн дараа бөгсийг хуурай болтол арчина.
Өлгийдөх

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 6 -с 7

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.12-ны өдөр 41 эх амаржсанаас 19 охин, 23 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Дүрс оношлогооны техникч - 1

9. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

104367
ӨнөөдөрӨнөөдөр657
ӨчигдөрӨчигдөр1145
Энэ 7 хоногЭнэ 7 хоног657
Энэ сарЭнэ сар20596
НийтНийт1043679
Таны IP хаяг:100Dot26Dot176Dot182

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ