JA slide show
Бидний тухай Халдвар хяналтын алба
Халдвар хяналтын алба

Мэдээ

E-mail Print PDF

 

Полиомиелитийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжлээ

E-mail Print PDF

1

Монгол улс 1965 онд полиомиелитийн эсрэг 3 цэнт уудаг вакциныг заавал хийх дархлаажуулалтын үндэсний товлолд нэвтрүүлэн хэрэглэж ирсэн.ДЭМБ- аас халдварт саа өвчнийг 2020 он гэхэд дэлхий дахинд устгах зорилго тавин ажиллаж байна. Халдварт саагийн уудаг вакцин нь амьд идэвгүйжүүлсэн вакцин бөгөөд маш ховор тохиолдолд мутацид орж саажилт үүсгэдэг. ДЭМБ-ийн чуулга уулзалтаар сүүлийн 5 жилд дэлхий дахинд бүртгэгдсэн вакцинаас шалтгаалсан саажилтын нийт тохиолдлын 95% нь саагийн /полио/ вирүсийн 2-р шинжээр үүсгэгдсэн болохыг эрдэмтэн судлаачид тогтоосныг онцлон хэлэлцэж улмаар товлолд одоо хэрэглэж байгаа 1,2,3-р хэв шинжийн эсрэг антиген агуулсан гурван цэнт вакциныг 1,3 хэв шинжийн  эсрэг антиген агуулсан хоёр цэнт вакцинд шилжих шийдвэр гаргасан.

Халдварт саа өвчнийг устгах төгсгөлийн шатны стратеги төлөвлөгөөний дагуу ДЭМБ-ын Номхон далайн бүсийн 37 улс орон 2016 оны 4 дүгээр сарын 17-оос 5 дугаар сарын 01-ны өдрийн хооронд халдварт саагийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд нэгэн зэрэг шилжинэ.Монгол улсын дархлаажуулалтын зөвлөх хорооны хурлаар Монгол улс халдварт саагийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжих үндэсний өдрийг товлосны дагуу өнөөдөр буюу 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр халдварт саагийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжлээ.

Полиомиелитийн эсрэг 3 цэнт вакцинаас 2 цэнт вакцинд шилжсэнээр 1 ба 3-р хэвшинжийн халдварт саагийн зэрлэг омгийн вирусын тархалтыг зогсоох төдийгүй, вакцины омгийн 2-р хэвшинжээр үүсгэгдсэн халдварт саагийн эрсдэлийг бууруулах ач холбогдолтой.

   

Улаанбурхан өвчний мэдээлэл

E-mail Print PDF

1

 

УЛААНБУРХАН ӨВЧНӨӨС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЦГЭЭЕ

E-mail Print PDF

1Сүүлийн үед улаанбурхан өвчний өвчлөл нэмэгдэх хандлагатай байна.Ялангуяа 11 сар хүртэлх насныхүүхдүүд, 15-25 хүртлэх насны сурагчид болон оюутнууд илүүтэй өвчилж байна.  Өвчилсөн сурагч, оюутнууд хичээл таслахгүйн тулд хичээлдээ явсаар өвчнөө хүндрүүлэх, бусдад халдаах, өвчилсөн нэгнээ эргэх явцдаа халдвар авч өвчлөх тохиолдол гарч байна.

Иймээс дараах анхааруулга зөвлөгөөг өгч байна:

  • Бага насны хүүхдийг гадуур авч явахгүй, гэртээ дулаан байлгаж, асаргаа сувилгааг сайжруулах, халуурах, нус гоожих, нүд улайж нуухтах, арьсан дээр жижиг гүвдүүт тууралт гарах зэрэг шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эмчдээ хандаж үзүүлэх.
  • Улаан бурханаар өвчилсөн сурагч, оюутнууд өвчний шинж тэмдэг илэрснээс хойш 14 хоног гэрийн нөхцөлд хэвтрийн дэглэм баримтлах.
  • Улаан бурханы хөнгөн хэлбэрийг өрхийн эмчийн хяналт, зөвлөмжөөр гэрээр эмчилж эдгэрүүлж болно.
  • 9 сар болон 2 нас хүрсэн хүүхдийг улаанбурханы товлолын вакцинд хамруулах,
  • А аминдэм болон бусад аминдэмийг хэрэглэх.
  • Амны хаалт зүүх,
  • Даарахгүй дулаан байх,
  • Гараа савандаж угаах нь зүйтэй.
Дэлгэрэнгүй...
 


Хуудас 3 -с 5

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.06-12.08-ны өдрүүдэд 77 эх амаржсанаас 41 охин, 39 хүү, ихэр 3 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103704
ӨнөөдөрӨнөөдөр1169
ӨчигдөрӨчигдөр1417
Энэ 7 хоногЭнэ 7 хоног2586
Энэ сарЭнэ сар13957
НийтНийт1037040
Таны IP хаяг:18Dot205Dot60Dot226

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ