JA slide show
Гадаад харилцаа Гадаад хамтын гэрээ хэлэлцээр
Хамтын гэрээ хэлэлцээр

2015.06.17-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газар,Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо

E-mail Print PDF

2015.06.17-ны 10 цагт Нийслэлийн өргөө амаржих газрын захиргааны “Б” зааланд Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийслэлийн өргөө амаржих газрын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурах ёслолын үйл ажиллагаа боллоо.Энэ хамтын ажиллагаагаар Монгол улсын Эрүүл Мэндийн сайдын “Халдварт өвчинтэй жирэмсэн эмэгтэйд үзүүлэх тусламжийг сайжруулах ” тухай 2009 оны 241 тоот тушаалыг хамтран хэрэгжүүлэхэд үүсэх харилцааг зохицуулах болон халдварт өвчинтэй жирэмсэн эх, эмэгтэйчүүдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлэхэд оношлох, тусгаарлах, шилжүүлэн хэвтүүлэх, эмчлэх, эсэн мэнд амаржуулах ажиллагааг халдварын сэргийлэлт, хяналтын ажлын горимонд нийцүүлэн шуурхай зохион байгуулахад талууд хамтран ажиллана.

 

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР БНСУ-ЫН ЭМНЭЛГҮҮДТЭЙ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ГЭРЭЭ, САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРАХ ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА БОЛЛОО

E-mail Print PDF

2015.05.11-ны өдөр НӨАГ болон Солонгос улсын Үндэсний Chungbuk их сургуулийн эмнэлэг,Motaean эмэгтэйчүүдийн хувийн эмнэлэгүүдтэй хамтын ажиллагааны гэрээ, санамж бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болж өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй...
 

Клиникийн Нэгдүгээр Амаржих Газар тусламж үйлчилгээ үзүүлэх хүрээллийн дүүргүүдийн эмч нартай хамтран семинарыг зохион байгуулав.

E-mail Print PDF

Нэгдүгээр Амаржих Газар, НЭМГ-ын эх барихын мэргэжилтэн, ХУД, СБД, ЧД, БГД, Багахангай дүүргийн чанарын албаны дарга нар, эх барих эмэгтэйчүүдийн ахлах мэргэжилтнүүд,эх барихын эмч нар,өрхийн эмч нарын төлөөллүүдтэй тулгамдаж буй асуудлуудын (гэрийн төрөлт,нярайн нас баралт,жирэмсэний хяналтанд ороогүй эхчүүд,амьгүй төрөлт) талаар хамтран хэлэлцэж шийдвэрлэх арга замуудын тухай ярилцав.Цаашид хамран ажиллах талаар ярилцаж, төрсөн эх нярайг хүлээж авах, нарийн мэргэжлийн эмч нарыг дуудах, нэгдсэн эмнэлгүүд жирэмсэний хяналтыг сайжруулах, иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг чанаржуулах зэрэг асуудлыг хэлэлцэж, тодорхой үр дүнд хүрэх ,ахиц гарган ажиллахаар боллоо.

 

КНАГ- ын ДАРГА ЭМЧ НАР ТАЙВАН УЛСАД АЯЛАЖ Kaohsiung Medical University Hospital ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН ГЭРЭЭ ХИЙЛЭЭ

E-mail Print PDF

КНАГ ДАРГА ЭМЧ НАР ТАЙВАН УЛСАД  АЯЛАЖ  Kaohsiung Medical University Hospital ЭМНЭЛЭГТЭЙ ХАМТЫН ГЭРЭЭ ХИЙЛЭЭ . /2013. 12. 23 – 30/

АЯЛАЛЫН БҮРЭЛДЭХҮҮН

  • Д.Энхбаяр - дарга, Ерөнхий эмч
  • Г.Баясгалан – ЭШСГХАны дарга
  • Р.Уранчимэг – Эх барихын стационарын эмч
  • Х.Баярсайхан – Эмэгтэйчүүдийн стационарын эмч
Дэлгэрэнгүй...
 

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЗАХИРГАА, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООТОЙ ХИЙСЭН ХАМТЫН ГЭРЭЭ

E-mail Print PDF

КЛИНИКИЙН НЭГДҮГЭЭР АМАРЖИХ ГАЗРЫН ЗАХИРГАА, ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОРООТОЙ ХИЙСЭН ХАМТЫН ГЭРЭЭ

Нэг. Нийтлэг зүйл

1.1.    Хөдөлмөрийн тухай хууль болон Үйлдвэрчний Эвлэлүүдийн эрхийн тухай Монгол Улсын хуулиуд болон хөдөлмөр, нийгмийн зөвшлийг хангах 2 ба 3 талт хэлэлцээрүүдийг үндэслэн ажил олгогчийг төлөөлж Дарга, Ерөнхий эмч, ажилтныг төлөөлж Үйлдвэрчний эвлэлийн хороо хөдөлмөрийн харилцааг зохицуулах, чанартай боловсрол опгох, сургалтын үйл ажиллагааг сайжруулах, улмаар ажилтнуудын нийгмийн баталгааг хангах зорилгоор энэхүү гэрээг байгуулав.
1.2.    Хамтын гэрээ нь ажилтнуудыг хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхолыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах, хуулиар шууд зохицуулаагүй бусад асуудлыг зохицуулах хууль эрхийн баримт бичиг мөн.
1.3.    Хамтын гэрээнд тусгагдсан заалтуудаас илүү нөхцөлөөр байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний заалтуудыг мөрдөнө. Хууль болон бусад гэрээ, хэлэлцээрт заасан нөхцлөөс дордуулсан байвал хамтын гэрээний заалтыг мөрдөхгүй байна.
1.4.    Энэхүү гэрээ хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээр өмнө байгуулагдсан бүх хөдөлмөрийн гэрээний заалтуудад түүний дагуу нэмэлт өөрчлөлт оруулах буюу шинэчлэн байгуулна.

Дэлгэрэнгүй...
 


Хуудас 1 -с 2


Төрөлтийн мэдээ

2017.11.16-ны өдөр 34 төрөлтөөс 14 охин, 21 хүү мэндэлжээ.

ЗАРЛАЛ

2017 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Сувилагч - 5

2. Нярайн сувилагч - 2

3. Эм зүйч - 1


Эхийн сүү-Эрүүл хүүхэд

Эх баригчийн нэг өдөр

Төрөлт

Тоолуур

423477
ӨнөөдөрӨнөөдөр192
ӨчигдөрӨчигдөр413
Энэ 7 хоногЭнэ 7 хоног2541
Энэ сарЭнэ сар8166
НийтНийт423477
Таны IP хаяг:54Dot80Dot146Dot251

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement