JA slide show
Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл

ДЭЛХИЙН ХӨХӨӨР ХООЛЛОХ 7 ХОНОГ ЭХЭЛЛЭЭ.

E-mail Print PDF

Дэлхийд жил бүрийн 8 сарын 1-7-ны өдрийг “Хүүхдийг эхийн сүүгээр хооллохыг дэмжих өдөр” болгон тэмдэглэсээр ирсэн. Энэ жил тус долоо хоногийг “Эхэд ээлтэй ажлын байрыг дэмжицгэе” уриан дор тэмдэглэж байна.

Хүүхдийг эхээс мэндэлсэн даруйд ангир уургыг амлуулах нь дархлааг сайжруулдаг төдийгүй хатгалгаа, суулгалт зэрэг өвчнөөр өвдөхөөс сэргийлдэг байна.

Монгол Улс 1992 оноос "Хүүхдийг эхийн сүүгээр хооллолтыг дэмжих бодлого”-ыг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Хүүхдийн эрхийн конвенци, Инносентийн тунхаглал, НҮБ-ын удаа дараагийн чуулганы шийдвэр, Эхийн сүү орлуулагч бүтээгдэхүүний олон улсын хуулийн заалтуудыг биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг өөрийн оронд нэвтрүүлсээр ирсэн юм.

Дэлгэрэнгүй...
 

ЯАРААД ЯАХАВ ДЭЭ: Жилд 600 жолооч яарснаасаа болж зам тээврийн осолд өртөж байна

E-mail Print PDF

Зуны дэлгэр цаг ирж аялал зугаалга гээд иргэд хөдөө, орон нутгийг зорих урсгал нэмэгдсээр. Гэвч манай улсад "Зарлаагүй дайн" болж буй талаар удаа дараа албаныхан мэдээлж, сэрэмжлүүлсээр байгаа. Гэхдээ бид тоодоггүй, үл ойшоосоор л байгаа. Энэ дайн өнөөдрийг хүртэл зогсохгүй байна. Харин ч өсөх хандлагатай байгаа юм.  Гэр рүүгээ биш үхэл рүүгээ яарсан уу гэлтэй хүмүүсийн тэвчээргүй, хүлээцгүй байдал өөрийнх нь төдийгүй гэмгүй зорчиж буй бусдын амь насанд хүрэхэд нөлөөлөөд байна.

Жолооч та замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний дүрмээ ягштал баримталж, ТА-БИ-ТА зарчмыг баримталж, хөдөлгөөндөө сахилга, соёлтой оролцоно уу. Замын хөдөлгөөнд оролцож байхад хэн хурдан юмуу, хүч түрэн явж байгаа нь хождоггүй.  Харин хэн дүрмээрээ явж байгаа нь осол, аюулаас хол үлддэг.

Дэлгэрэнгүй...
 

ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙ

E-mail Print PDF

Хөдөлмөрийн аюулгүй байдал

Хөдөлмөрлөх явцад хүний эрүүл мэнд, хөдөлмөрлөх чадварт үйлдвэрлэлийн аюултай, хортой хүчин зүйлийн нөлөөллийн түвшин нь эрүүл ахуйн зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрээгүй байхыг хэлнэ.

Хөдөлмөрийн эрүүл ахуй

Хөдөлмөрлөх явцад хими, физик, биологийн хүчин зүйлээс шалтгаалан хүний бие махбодь, мэдрэл сэтгэхүйд өөрчлөлт орж өвчлөх, хөдөлмөрийн чадвараа түр болон бүрэн алдахаас сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг хэлнэ.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй

Дэлгэрэнгүй...
 

Мансууруулах бодисийн хүний биед үзүүлэх хор хөнөөл

E-mail Print PDF

Мансууруулах бодис гэж юу вэ?
Мансууруулах бодис нь хүний уураг тархи, мэдрэл сэтгэхүйд хүчтэй хор нөлөө үзүүлдэг химийн болон ургамлын гаралтай бодис юм.
Мансууруулах бодис хэрэглэх нь мансуурах, донтох, сэтгэлийн гаж хөөрөлд орох, гуньж гутрах зэргээр сэтгэл мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулна. Дэлхий нийтээрээ мансууруулах бодисыг “наркотик” гэж нэрлэдэг. Энэ нь  хөшөөх, мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай грек үг.
Мансууруулах бодисыг хэрэглэдэг хоёр шалтгаан байна
Хүнд өвчтөнд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд (маш хүнд хагалгаа, хорт хавдрын үед г.м) эмчийн хяналтын дор, эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг.
Нөгөө нь хор уршгийг нь мэдэхгүйгээс бусдад уруу татагдах, бусдыг ухамсаргүйгээр дуурайх, сонирхож саваагүйтэх, сэтгэлийн хямралаас гарах гэж үзсэнээс болж хууль бус хэрэглэдэг.

Дэлгэрэнгүй...
 

Хамт олны санаачлагаар...

E-mail Print PDF

Эх барихын тасгийн Жирэмсний эмгэгийг эмчлэх хэсгийн хамт олон өөрсдийн санаачлага, нөөц бололцоогоо ашиглан Эмчилгээ үйлчилгээнд нэн шаардлагатай, дутагдалтай байдаг нярайн салиа соруулагч 2 ширхэг, цэвэрлэгээ үйлчилгээнд хэрэглэх 2 ширхэг тэрэгтэй хувинг авч эмчилгээ үйлчилгээнд ашиглаж байна.
Байгууллагынхаа төлөө гэсэн чин сэтгэлтэй ажилладаг та бүхэндээ баярлалаа.

 


Хуудас 7 -с 124

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ 2019 оны 11 сарын үзүүлэлт


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

ТОМУУ ТОМУУ ТӨСТ ӨВЧНӨӨС СЭРГИЙЛЦГЭЭЕ.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2020.01.21-ны өдөр 35 эх амаржсанаас 16 охин, 19 хүү мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

ЗАРЛАЛ

МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Эх баригч - 4

5. Нярайн сувилагч – 2

6. Сувилагч – 3

7. Ариутгагч сувилагч - 2

8. Дүрс оношлогооны техникч - 1

9. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

109223
ӨнөөдөрӨнөөдөр1241
ӨчигдөрӨчигдөр1621
Энэ 7 хоногЭнэ 7 хоног4373
Энэ сарЭнэ сар29102
НийтНийт1092234
Таны IP хаяг:18Dot210Dot24Dot208

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn