JA slide show
Мэдээ мэдээлэл
Мэдээ мэдээлэл

“АМЬСГАЛ ГАЧААЛЫН ХАМ ШИНЖ, АМЬСГАЛЫН ДУТАГДАЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ” сэдвээр лекц, сургалт

E-mail Print PDF

2019.01.17-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын нийт эмч, эх баригч нарт “АМЬСГАЛ ГАЧААЛЫН ХАМ ШИНЖ, АМЬСГАЛЫН ДУТАГДАЛЫН ҮЕД АВАХ АРГА ХЭМЖЭЭ” сэдвээр УНТЭ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч, МЯТХН-ийн Зөвлөх эмч С.Алтансүх лекц, сургалтыг хийлээ. Сургалтын үр дүнд  бэлэн байдлыг хангах, хариу арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлэх, эмнэлгийн яаралтай тусламжийн бэлэн байдлыг сайжруулах, эмнэлгийн тусламжийн багийг чадваржуулах аргад суралцан, идэвхтэй оролцлоо.

 

Ургийн зүрхний бичлэгийн аппарат бэлэглэлээ.

E-mail Print PDF

2019.01.15-ны өдөр “Төгс гэрэлтүүлэг” ХХК захирал Ж.Төгсгэрэлийн гэр бүлээс Нийслэлийн Өргөө амаржих газарт Ургийн зүрхний бичлэгийн аппарат бэлэглэлээ. Монголын мянга мянган үрсийн төлөө халуун сэтгээр хандсан танай хамт олонд баярласан талархаснаа илэрхийлж байна. Сайн үйлс бүхэн мөнхөд дэлгэрэх болтугай

Энэхүү аппаратыг гардуулах үеэр Ж.Төгсгэрэл: Бид 2 чинь 1-р төрөхдөө их ээлтэй 2 хүүхдээ энд төрүүлсэн дараагийн хүүхдээ ч энэ л амаржих газартаа төрүүлнэ гэж бодож байгаа мөн зөвхөн Өргөө амаржих газраар зогсохгүй өөр бусад эмнэлэгүүдэд нэн шаардлагтай тоног ,төхөөрөмжийг бага гэлтгүй авч өгөхөөр судалгаа хийж байгаа гэдгээ хэлсэн юм.

Дэлгэрэнгүй...
 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл нар зочилж шинэ төрсөн хүүхдүүдэд гарын бэлэг гардууллаа.

E-mail Print PDF

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга шинэ оны эхний өдөр Нийслэлийн Өргөө амаржих газар буюу ууган төрөх эмнэлэгт очиж он солигдох шөнө амаржсан эхчүүд болон эмнэлгийн ажилчдад шинэ оны мэнд дэвшүүллээ.

Нийслэлийн өргөө амаржих газарт 2019 он гарсаар 13 эх амаржсан байна. Харин улсын хэмжээнд 00:00 цагаас хойш 75 хүүхэд мэндэлсний 39 нь хүү, 36 нь охин байжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга тус эмнэлэгт амаржсан эхчүүдтэй уулзаж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсээд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд төрөх эмнэлгийн орчин, төрөх орыг шинэчлэх ажилд анхаарал хандуулж ажиллахыг хүссэн юм.

Энэ үеэр мөн Нийслэлийн өргөө амаржих газрын дарга, Анагаах ухааны доктор Г.Баясгалан:

Дэлгэрэнгүй...
 

“ЭМНЭЛГИЙН БАГАЖ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ӨДӨРЛӨГ”

E-mail Print PDF

  2018.12.27-ны өдөр Нийслэлийн Өргөө амаржих газрын Хангамж үйлчилгээний албаны Эмнэлгийн тоног төхөөрөмжийн хэсэг “ЭМНЭЛГИЙН БАГАЖ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ӨДӨРЛӨГ” зохион байгууллаа. Өдөрлөгт Нийслэлийн Өргөө амаржих газрын дарга Г.Баясгалан, Хангамж үйлчилгээний албаны дарга О.Батдаваа, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Хүлээн авах Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч С.Алтансүх, ХӨСҮТ-ийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн тасгийн эрхлэгч М.Наранбаатар,Ай Мед Техноложис ХХК инженер Батсайхан нар уригдан оролцож Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт НӨАГ-н  эмнэлгийн тоног төхөөрөмжийн өнөөгийн байдал, Нийслэлийн эмнэлгүүдийн эмнэлгийн тоног төхөөрөмжийн бодлого төлөвлөлтийн талаар, Яаралтай тусламжийн тоног төхөөрөмжийн онцлог, тоног төхөөржийн хангалт нийлүүлэлтийн амьдрал дээрх нөлөө, Тоног төхөөрөмжийн урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ зэрэг сэдвээр танилцуулга хийж Эмнэлгийн тоног төхөөрөмжийн ашиглалт аюулгүй ажиллагааны сургалтыг хийлээ.

Дэлгэрэнгүй...
 

Эмнэлгийн тоног төхөөрөмж хандивлалаа.

E-mail Print PDF

2018.12.12-ны өдөр ОУ-ын Ротари сан Улаанбаатар Ротари клубын санхүүжилтээр Өргөө амаржих газар АШУҮИС-ийн Сувилахуйн сургуультай  хамтарсан эх нярайн эрүүл мэндийн боловсрол төслийг 2013 оноос хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн 4-р үе шат болох “ЭХ БАРИГЧДЫН ЭМНЭЛЗҮЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖИЙН УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ”-ын хүрээнд Нийслэлийн Өргөө, Хүрээ, Амгалан амаржих газрууд, хөдөө орон нутгийн 5 аймагт 22000 ам долларын үнэ бүхий ургийн зүрхний бичлэгийн аппарат, тариурын болон дуслын шахуурга, яаралтай тусламжийн автомат дэфэбрилятор, ургийн доплер зэрэг эх нярайн тусламж үйлчилгээнд шаардлагатай тоног төхөөрөмжийг хандивлалаа. Улаанбаатар Ротари клуб, НӨАГ-ын Сувилахуйн алба, хамт олондоо талархалаа илэрхийлье.

 


Хуудас 9 -с 121

Санал асуулга

Та манай үйлчилгээнд хэр сэтгэл ханамжтай байна вэ?
 

Статистик төрөлтийн мэдээ


Унаж гэмтэхээс сэргийлье



Бага насны хүүхдийг түлэгдэлтээс сэргийлье.

Таны эрүүл мэнд - Таны цэвэр гарт

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗРЫН ЧАНАРЫН БОДЛОГО

 




Төрөлтийн мэдээ

2019.12.05-ны өдөр 29 эх амаржсанаас 20 охин, 10 хүү, ихэр 1 мэндэлсэн байна.

Монголын үрс маш олон болтугай.

НИЙСЛЭЛИЙН ӨРГӨӨ АМАРЖИХ ГАЗАР

ЗАРЛАЛ

2018 ОНД МЭРГЭЖЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЛЭХ ЗӨВШӨӨРЛИЙН ХУГАЦАА ДУУСАХ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН ТУСГАЙ МЭРГЭЖИЛТНҮҮДИЙН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОДХҮНИЙ НӨӨЦИЙН ИЛ ТОД БАЙДАЛЛИЦЕНЗ БУЛАНГААС ХАРНА УУ.

НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР






1. Бичиг хэргийн ажилтан - 1

2. Нярайн эмч – 1

3. Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн эмч - 1

4. Даатгалын эмч - 1

5. Эх баригч - 3

6. Нярайн сувилагч – 2

7. Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч - 1

8. Сувилагч – 3

9. Ариутгагч сувилагч - 2

10. Дүрс оношлогооны техникч - 1

11. Программ хангамж сүлжээний инженер - 1

12. Хоол зүйч -1

Эхийн сүү-Эрүүл хүүхэд

ISO 9001:2015 НЭВТРҮҮЛЭХЭЭР АЖИЛЛАЖ БАЙНА.

Төрөлт

Тоолуур

103193
ӨнөөдөрӨнөөдөр176
ӨчигдөрӨчигдөр1379
Энэ 7 хоногЭнэ 7 хоног7255
Энэ сарЭнэ сар8853
НийтНийт1031936
Таны IP хаяг:3Dot229Dot122Dot219

Холбоос

  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement
  • Advertisement

Холбоо барих

 : Сүхбаатар дүүрэг 1-р хороо Энхтайвны өргөн чөлөө

 : 7700-0101 Нийслэлийн Өргөө Амаржих газар

 : 11-321036 Хүний нөөцийн алба

info@urguu-amarjikh.ub.gov.mn 

 : http://www.urguu-amarjikh.ub.gov.mn










Сүүлд нэмэгдсэн мэдээ